Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/499

 

Ц.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Эхолбогдох эрүүгийн 21 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Мн Ц.Э, 

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй 

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд Нарангийн 2 дугаар гудамжны 73 тоотод иргэн Д.Хоршин суух хүн байнга амьдрах монгол гэрийн амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, повер банк, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертефикат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч Д.Хд 207.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Эыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, эрх олгосон болон хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албаны үнэмлэхийг зориуд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийт ялыг Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 6 сар 29 хоногийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эоногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хоригдож буй Ц.Эыг суллаж, түүнд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Мөнхтүвшин би, эрүүгийн 2190161 дугаартай Цэдэнгийн Ц.Эт холбогдох хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл... хэлбэртэй байна” мөн 4 дэх хэсэгт “...шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж хуульчилсан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гэж гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Ххүн байнга амьдрах орон байр буюу монгол гэрийн үүдний амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

охирогч Д.Х”..би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд наран 12 гудамж 373 тоот гэрт амьдардаг. Би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод, ажилдаа явсан. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаар хажуу тийшээ болчихсон байхаар нь нээх юм бодолгүй гэртээ ороход гэр доторх эд зүйл хэвийн байсан. Зүүн талын орон дээр байсан цүнхтэй бичиг баримтууд байснаа санаад харсан чинь байхгүй байхаар нь гараад хажуу айлын хүүхдээс асуухад нэг хүн амбаар нээж байсан гэж хэлсэн. Тэгээд би ямар хүн байсан юм бэ гэж хажуу айлын хүүхдээс асуухад сахалтай хүн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

насанд хүрээгүй гэрч Б.н “..2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой гэртээ байж байхад хажуу айлын эгч Хо манай гэрт хулгай орсон байна гэсэн. ...Тэр үед нь би Хо эгчид хандаж “хойно байдаг ах танай гэрийн амбаарны хажууд зогсож байсан” гэдгийг хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 30/,

шүүгдэгч Ц.Эын “..тухайн үед би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажил хийж байгаад орой гэр рүүгээ явах замдаа хамт ажил хийдэг хүнтэйгээ хамт архи уусан. ...Харин замдаа Сонгинохайрхан дүүрэг 3 дүгээр хороо Дунд наран 12-73 тоотод байдаг зүс таних хүний гэрийн урд талын амбаарыг хажуу тийш нь болгоод орон дээр байсан цүнхийг аваад гараад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх 70/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заатад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн болох нь тогтоогдсон.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг. Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, багаж хэрэгсэл ашиглахгүйгээр, монгол гэрийн үүдний амбаарыг түлхэн сэм орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг агуулж байна. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхитэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж хуульчилсан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Оршин суугчийн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураар авирласан..” гэдэг нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг бусдын орон байранд оршин суугчдийн хүсэл зоригоос гадуур зоргоороо авирлаж хуулиар тогтоосон журмыг зөрчиж бусдын орон байранд санаатай халдсан хууль бус үйлдлийг хэлнэ. Харин бусдын эд хөрөнгө хулгайлахаар орон байранд нэвтэрсэн бол Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн хулгайлах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ үйлдэх явцдаа бусдын бичиг баримт, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Эын үйлдлийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, эрх олгосон болон хувийн байдлыг гэрчилсэн баримт бичиг, албаны үнэмлэхийг зориуд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Эын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, дунд Нарангийн 1 дугаар гудамжны 37 тоотод иргэн Д.Хоршин суух хүн байнга амьдрах монгол гэрийн амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, повер банк, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертефикат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч, Д.Хд 207.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол...” гэж,  мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол...” гэж тус тус заажээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэж заасан гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчийн эзгүйд түүний оршин суух хүн байнга амьдрах монгол гэрийн амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч монгол гэрийн зүүн талын орон дээр байсан хохирогчийн цүнхийг авч буй шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг шинж чанарыг илт агуулсан гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хувьд хохирогчийн цүнхэн дотор байсан тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, повер банк, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертефикат зэрэг эд зүйлсийг ашиглах, хэрэглэх субьектив санаа зорилго агуулаагүй байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл... хэлбэртэй байна” мөн 4 дэх хэсэгт “...шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж хуульчилжээ.   

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоол нь бичгэн хэлбэртэй гарч, хэргийн оролцогчдод гардуулахдаа буюу прокурорт очсон хувь нь шүүхийн тогтоол хэлбэрээр гардуулагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.  

Иймээс шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ шинжтэй гэх асуудлаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3  дахь заалтад тус тус заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ц.Эхолбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн болон зүйлчлэлийн хүрээнд шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Эхолбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ