| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03065/И |
| Дугаар | 182/ШШ2024/02203 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/02203
| 2024 05 17 | 182/ШШ2024/02203 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “М” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д -д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.891.417 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Д нь “М” ББСБ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 3.299.918 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан. Зээлдэгч нь “М” ББСБ ХХК-иас олгосон зээлээр s20 Ultra black загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1.518.100 төгрөг, үндсэн хүү 1.281.141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.176 төгрөг, нийт 2.891.417 төгрөгийг Б.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.891.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.891.417 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.891.417 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.212 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 30.606 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН