Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав

               Шүүгдэгч: Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Бадарчийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201720000136 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн 16-06 тоотод оршин суудаг, /РД:ИЭ70051212/ Зуутраг овогт Бадарчийн Ганбаатар.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ганбаатар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “Адаргана” гэх газраас хохирогч Б.Зоригбадрахын 44 тооны ямаа буюу олон тооны бог мал хулгайлж, нийт 2.440.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

              1. Хохирогч Б.Зоригбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тариалан сумын 2-р баг Адаргана гэх газарт эхнэр 5 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2017 оны 4 сарын 14-ний өглөө эхнэр хүүхдүүдийнхээ хамт өөрийн гэрийн гадна байсан малуудыг тоолж үзэхэд миний малаас 44 тооны ямаа дутаж байсан бөгөөд уг ямаануудыг нас хүйсээр нь ялгавал эх ямаа-20 /5 настай/, эр ямаа 11 /4настай/, богзог-13 /2 настай/ байсан юм. Тэгээд би өөрийн малд хулгай орсон гэдгийг мэдээд 2017 оны 4 сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл Гурван тэээл, Хусны халх, Шатад, Нуурын хөвөө, Огзом, Буцалдаг, Өндөр мод, Бүгийн хэв, Өлгий сум, Наранбулаг сумын зарим багуудаар явж хайсан боловч ямар нэгэн ул мөр, сураг чимээ олоогүй юм. Миний хулгайд алдагдсан ямаанууд нь зүүн талын чих нь сод болон шуурхай, баруун талын чих нь он цөгрөг болон гөлөм имтэй, зүүн талын эвэр нь цэнхэр өнгийн будагтай, саарал, шаргал, хар голдуу зүсмийн ямаанууд байсан юм. Тэгээд би 2017 оны 5-р сарын 05-ны өдөр гэртээ байж байтал надруу цагдаагаас ярьж, би цагдаа нартай Сагил сумын Боршоо гэх газарт 3.Батсүрэн гэх айлд очиход тэдний малууд дотор миний ямаанууд байсан. Уг ямаануудыг тэр айлын малнуудаас тусд нь им болон зүсээр нь ялгаж тоолж үзэхэд миний 13 тооны ямаа байсан ба эх ямаа-5, эр ямаа-4, богзог-4 байсан. Им тамга болон зүсээрээ миний малуудтай тохирч байсан, уг ямаануудын эврийг нь шинээр улаан өнгийн будгаар будчихсан байсан юм. Тэгээд цагдаа нар надад айлын малд байсан миний 13 тооны ямааг хураан авч буцаан өгсөн юм. Манай хүү бид хоёр хамт мал маллаж амьдардаг бөгөөд хүү бид хоёрт хонь-374, ямаа-450 байдаг. /хх-ийн 41 тал/, ...Манай мал нь гэрийн гаднаас алга болсон. Би өөрийнхөө ямаануудыг 2017 оны 5 сарын 20-ны өдөр самнаж ноолуурыг нь авсан бөгөөд хэрэг гарах үеэр буюу 2017 оны 4 сарын 13-ны шөнө миний хулгайд алдагдсан ямаанууд ноолууртайгаа байсан юм. Буцааж авсан 13 ямаануудаас 4 ямааны ноолуурыг нь самнасан, үлдсэн 9 ямаа нь ноолууртайгаа байсан. Манай мал хулгайлагдсаны маргааш өглөө нь буюу 2017 оны 4-р сарын 14-ний өдөр малуудаа тоолоход 44 тооны ямаанууд дутсан бөгөөд би хулгайлагдсан байна гэж бодоод гэрийнхээ ойр орчмоор мөр хайж үзэхэд манай гэрийн зүүн урд талд мал байсан газарт нэг морины мөр байсан бөгөөд уг мөрийг би өөрийн хүү Найдан, Найдандорж нарын хамт хөөж яваад хогны хөтлийн үзүүр хэсэгт очоод алдсан. /хх-ийн 42 тал/, ...Би 2017 оны 5 сарын 20-ны үер Адаргана гэх газарт гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байтал манайд Б.Ганбаатар ганцаараа мотоцикльтэй ирсэн юм. Тэгээд Б.Ганбаатар надад “ах би таны малыг хулгайлчихсан юм. Танд би одоо үлдэгдэл дутаж байгаа 31 ямаануудыг авч ирж өгнө, мөн таньд учирсан хохирлыг барагдуулж өгнө. Та харин цагдаад нарт үлдсэн 31 ямаануудаа олоод авчихсан юм гэж хэлээд байцаалт өгчих” гэж хэлсэн.  Тэгээд 2017 оны 5 сарын 24-ний өглөө 09:00 цагийн үед гэрээрээ байж байтал Б.Ганбаатар манайд цэнхэр өнгийн ачааны тэвштэй машинтай, уг машин дээрээ 14 тооны ямаа аччихсан хажуудаа 2 хүний хамтаар ирсэн. Тэгээд Б.Ганбаатар надад уг 14 тооны ямааг өгсөн бөгөөд хүргэн Азжаргалын хамтаар тэдгээр ямаануудын зүүн талын эврийг цэнхэр өнгийн будгаар будсан. Уг ямаанууд нь зүүн талын чих нь үзүүрээс онь, ар талаас хэрчихмээ имтэй, улаан зүсмийн ямаанууд байсан. 14 тооны ямааг би өөрийн малдаа нийлүүлчихээд ...2017 оны 5 сарын 25-ны өдөр Тариалан сумын Мянган баг руу зуслан руугаа нүүсэн юм. Тэгээд бид нар Тариалан сумын Мянган багийн нутаг Галдан бошигт гэх газарт мөн хүргэн Азжаргалын хамтаар гэртээ байж байтал 2017 оны 5 сарын 29-ний өдөр Б.Ганбаатар нь манайд дахиад Адарганад байхад ирсэн хүмүүсийн хамтаар мөн адил цэнхэр өнгийн машинтай ирээд үлдэгдэл 17 тооны ямааг авч ирсэн бөгөөд 1 нь хар халзан зүсмийн, үлдсэн 16 ямаа нь улаан зүсмийн, зүүн чих нь давхар сод имтэй болон төрөл бүрийн имтэй ямаануудыг авч ирсэн. Уг ямаануудын зүүн талын чихийг бид нартай хамт цэнхэр өнгийн будгаар будсан тэгчихээд Б.Ганбаатар надад “би таны дутаж байгаа 31 тооны ямааг төлж дууслаа. Одоо би танд малаа хайсан зардал хохирлыг төлж өгнө, та харин цагдаа нарт очиж байцаалт өгөхдөө дутаж байгаа 31 тооны ямаануудаа олоод авчихсан, одоо надад ямар нэгэн гомдол байхгүй гэж хэлээд байцаалтаа өгчих” гэж хэлчихээд буцаад яваад өгсөн юм. Уг 31 тооны ямаа нь одоо манай ямаан дотор байгаа. /хх-ийн 43-44 тал/, ...Б.Ганбаатар надад учруулсан хохирлоо төлсөн бөгөөд 31 тооны ямаанд миний хулгайд алдсан ямаанууд байгаагүй бүгд өөр зүсмийн өөр имтэй ямаанууд байсан юм. Би нийт 374 тооны хонь, ямаа-205 тус тус байдаг ба би өөрийн малнуудыг хүргэн хүү болох Х.Азжаргалын малтай малладаг ба манай хүргэн Х.Азжаргал нь хонь-91, ямаа-81 тооны малтай юм. Мөн манай малд миний танил Эрдэнэ-очир гэх хүний хонь-172, ямаа-164 тооны тус тус байгаа юм. Хулгайд алдсан ямаанууд бүгд минийх байсан. Б.Ганбаатар энэ талаар надад хэлж надаас уучлалт гуйж миний малаас хулгайлсан 44 тооны ямаанаас олдоогүй 31 тооны ямааг орлуулж надтай тохирч надад 31 тооны ямаа авч ирж өгсөн. Одоо би Б.Ганбаатараас өөрийн ямаануудыг хайсан зардал болон тухайн үед манай ямаануудын ноолуурыг самнаагүй байсан тул миний ямаануудаас гарах байсан ноолуурын мөнгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар Б.Ганбаатар нь миний нэхэмжилсэн мөнгө болох 1500000 төгрөгийг төлөөгүй, би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

              2. Гэрч З.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Сагил сумын 2-р баг Боршоо гэх газарт мал маллаж амьдардаг. 2017 оны 4 сарын 20-ны үеэр 17 цагт манайд манай дүү болох Б.Ганбаатар өөрийн найз З.Цагаанхүү нар цагаан өнгийн портер маркийн машинтай хажуудаа портерын жолооч болох нэг залуугийн хамт гурвуулаа ирсэн ба дүү Б.Ганбаатар надад хаанаас ямар мал авч яваа талаараа хэлэхгүйгээр надад “машины бензин дуусчихлаа хүрэх газараа очиж чадахгүй юм байна, танай малд ачиж яваа ямаануудааа хадгалуулчихаад 10 хоногийн дараа ирж авна” гэж хэлээд ирсэн цагаан өнгийн портер маркийн машинаас хар голдуу зүсмийн эвэр дээрээ цэнхэр будагтай, гөлөм болон сод имтэй 13 тооны ямааг буулгаж манай малд нийлүүлсэн. Би Б.Ганбаатарын малнуудыг танихгүй учраас Цагаанаад улаан өнгийн будаг өгч Б.Ганбаатарын авч ирсэн 13 тооны ямааны эврийг нь будуулж, Б.Ганбаатарт авч ирсэн 13 тооны ямаагаа 10 хоногийн дараа ирж аваарай, манайх малаа 10 хоногийн дараа айлын малтай нийлүүлж маллах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Ганбаатар, З.Цагаанаа нар нь авч ирсэн малнуудаа 10 хоногийн дараа ирж авна гэж хэлээд тэр орой буцаад явчихсан. Би уг малнуудыг хулгайн гэдгийн мэдээгүй. Уг 13 тооны бог мал манай малд байхад 2017 оны 5 сарын 05-ны өдөр цагдаа нар ирж, хулгайд алдсан малууд болох талаар надад хэлж, уг малнуудад үзлэг хийж, хураан авсан. Миний дүү Б.Ганбаатарт мал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

              3. Гэрч Х.Цэвээний мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 20-ны үер 17 цагт манайд манай хадам дүү Б.Гангаа, өөрийн найз З.Цагаанаа болон жолоочийн хамт 3-уулаа цагаан өнгийн ачааны тэвштэй машинтай, машин дээрээ ямаа аччихсан ирсэн. Тэгээд Б.Ганбаатар манай нөхөр бид хоёрт “машин бензин дуусчихлаа хүрэх газраа очиж чадахгүй юм байна, танай малд ачиж яваа ямаануудааа хадгалуулчихаад 10 хоногийн дараа ирж авна” гэж хэлсэн. Машинаас хар голдуу зүсмийн, эвэр дээрээ цэнхэр будагтай, гөлөм болон сод имтэй 13 тооны ямааг буулгаж манай малд нийлүүлсэн юм. Би хулгайн мал гэж мэдээгүй. Уг 13 тооны ямааг 2017 оны 5 сарын 5-ын өдөр цагдаа нар ирээд хулгайн мал гэж үзлэг хийгээд хураагаад аваад явсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 49-51 тал/,

           4. Гэрч Ц.Ганзоригын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед би өөрийн хүүхдээ 5-р цэцэрлэгээс нь очиж аваад буцаад гэрлүүгээ явж байтал над руу миний танил Ганбаатар залгаж “мал ачиж яваад машин эвдэрчихлээ, чи ирээд миний малнуудыг ачаад Сагил сумын Боршоо гэх газарт хүргээд өг” гэсэн. Тэгэхээр нь би “Боршоогийн сууринд л очно цаашаа миний машин явахгүй” гэж хэлсэн Тэгээд Б.Ганбаатар надад шатахууныг нь хийгээд дээр нь 30000 төгрөг өгнө гэсэн тул би Б.Ганбаатарын малнуудыг ачихаар тохиролцоод гэртээ хүүхдээ хүргэж өгчихөөд байж байтал манайд Цагаанхүү хүрч ирсэн. Тэгээд бид хоёр 38-01 УВХ улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар Чандманы 1-р буудалд очиход тэнд Б.Ганбаатар нь цэнхэр өнгийн Бонго маркын машины тэвшин дээр ямаанууд аччихсан байсан. Б.Ганбаатар, Цагаанхүү хоёр тэр машин дээр байсан хар, улаан хүрэн зүсмийн 13 тооны ямааг миний машины тэвш рүү ачсан. Харин би тэр хооронд уг машины банкнаас шатахууныг нь өөрийнхөө машины банк руу шилжүүлж авсан юм. Тэгээд Ганбаатар Цагаанхүү бид гурав 17 цагийн үед Чандманы нэгдүгээр буудлаас хөдөлж шууд Сагил сумын Боршоо гэх газарт Б.Ганбаатарын ахынх гэсэн айлд 18 цаг 30 минутын үед очсон. Ганбаатар надад эндээс цааш 13 орчим километр явж ямаануудыг буулгамаар байна” гэсэн, би Ганбаатарт “цаашаа явбал ус шавар ихтэй байгаа, би явахгүй” гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар ачиж ирсэн ямаануудаа тэр айлд буулгаад эврийг нь улаан өнгөөр будаж тэр айлын малд нийлүүлсэн. Б.Ганбаатар надад тэжээвэр малнууд юм, би хөдөө гаргах гэж байна гэж хэлсэн бөгөөд харин хэний мал болох талаар надад хэлээгүй. Б.Ганбаатар ахынхаа гэрээс цаашаа 13 орчим километр явж айлд хүргэнэ гэсэн, ямар айлд хүргэхээ хэлээгүй би бодохдоо цааш нь явж Цагаанхүүгийн ах Дашаагийн гэрт аваачих гэж байгаа байх гэж бодсон. Б.Ганбаатар, З.Цагаанхүү нар тэр өдөр халамцуу байсан бөгөөд ачиж явсан ямааныхаа талаар ямар нэгэн зүйл ярилцахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

            5. Гэрч З.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 20-ны өдөр 16:00 цагийн үед гэртээ байж байтал миний 80558092 гэсэн дугаар луу манай найз болох Б.Ганбаатар өөрийнхөө 86667005 гэсэн дугаараас залгаад “ Би Сагил сумын Боршоо багт байдаг ах Батсүрэнгийнд хэдэн мал хүргэх гээд явж байтал Чандманы эхэнд машин эвдрээд зогсчихлоо, чи Ганзоригийг аваад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Б.Ганзориг руу утсаар залгаад бид хоёр уулзаж, Ганзоригийн эзэмшлийн 38-01 УВХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаар Чандманы 1-р буудлын ар талаар яваад очтол Ганбаатар цэнхэр өнгийн 13-66 УВХ улсын дугаартай бонго маркын машин дээр ганцаараа байсан. Машин дээр Ганбаатар 13 тооны ямааг ачсан байсан хар голдуу зүсмийн ямаанууд байсан юм. Тэгээд Ганбаатар бид хоёр уг машин дээр байсан 13 тооны ямаануудыг Ганзоригийн машин дээр шилжүүлж ачиж, Сагил сумруу явж Боршоо гэх газарт Б.Ганбаатарын ах болох Батсүрэнгийн гэрт 19:00 цагийн үед очсон. Б.Ганбаатар нь өөрийн ах Батсүрэнд “би танай малд өөрийнхөө малыг тавьчихъяа, та хадгалаад байж бай“ гэж хэлсэн бөгөөд уг 13 тооны ямааг Б.Ганбаатар бид хоёр эврийг нь улаан өнгөөр будаад Батсүрэнгийн малд нийлүүлсэн юм. Тэгчихээд Ганбаатар, Ганзориг бид гурав тэр оройдоо Улаангом суманд ирсэн. Б.Ганбаатар нь надад “би өөрийхөө хэдэн малыг ахынд хүргэж өгнө” гэж хэлсэн, яг хэний ямар ямаа болохыг хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

             6. Гэрч Д.Энэбишийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 4 сарын 20-ны өдөр үдээш хойш Улаангом сумын 1 баг 2-27 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Чулуунхүүгийн хамт байж байтал манайд манай баз болох Ганбаатар орж ирсэн. Тэгээд эхнэр бид хоёрт “би танай малын сөр лүү 13 тооны ямаа оруулаад хашчихлаа, би удахгүй ирээд авчихна, Баатархүүгийн машинаар ирж ачихаар боллоо, Баатархүү өөрөө ажилтай байна гэж байна, би машиныг нь асаагаад ачиж явахаар боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Б.Ганбаатарын тууж авч ирсэн малыг хартал манай малын сөр дотор 13 тооны голдуу хар зүсмийн ямаанууд байсан. Тэгээд эхнэр бид хоёр ...дэлгүүрт зогсож байгаад 1 цагийн дараа буцаад гэртээ харьтал Б.Ганбаатар авч ирсэн 13 тооны ямаагаа ачаад аваад явчихсан байсан. Тэр өдөр Б.Ганбаатар манай хүү болох Баатархүүгийн машинаар манайд ирээд 13 тооны ямааг ачаад явсан байсан бөгөөд Чандманы 2-р буудлын ойролцоо Баатархүүгийн машиныг эвдчихсэн, дахиад нэг цагаан өнгийн портер машинтай Ганзориг гэх залуугийн машинд 13 тооны ямаагаа ачаад явчихсан байсан юм. Б.Ганбаатараас ямар учиртай хэний мал юм бэ гэж асуухад Ганбаатар надад: хүний ямаанууд юм, би Сагил сумын Боршоо гэх газарт байх ахындаа аваачих гэж байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

            7. Гэрч О.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 4-р сарын 20-ны өдөр үдээш хойш Улаангом сумын 1-р баг 02-27 тоотод байх гэртээ өөрийн нөхөр Д.Энэбишийн хамт байж байтал манайд манай хүргэн болох Ганбаатар орж ирээд нөхөр бид хоёрт би танай малын сөр лүү 13 тооны ямаа оруулаад хашчихлаа, би удахгүй ирээд авчихна гээд явсан. ...Нөхөр бид хоёр өөрсдийн хүү Саруултуяагийн ажиллуулдаг Чандмань хүнсний дэлгүүр лүү явчихсан бөгөөд ...цагийн дараа буцаад гэртээ харьтал Ганбаатар авч ирсэн 13 тооны ямаануудаа ачаад аваад явчихсан байсан бөгөөд хүүгийн машиныг эвдээд өөр машинаар явсан гэж манай нөхөр надад хэлсэн юм. Тэр 13 тооны ямаанууд ноолууртайгаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

          8. Гэрч Э.Баатархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 19-ний орой надруу манай аавын баз Б.Ганбаатар 86667005 дугаараас миний 88181863 гэсэн дугаар луу залгаад “маргааш чи машинаараа хэдэн мал Улаан даваад айлд хүргээд ирье, хамт яваад өгөөч гэсэн” тэгэхээр нь би ажилтай байсан учраас та маргааш миний машиныг аваад яв гэж хэлсэн. Уг машин нь миний эзэмшлийн цэнхэр өнгийн 13-66 УВХ гэсэн улсын дугаартай юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 4 сарын 20-ны өглөө би машиныхаа түлхүүрийг машин дотор нь орхичихоод явсан. Би орой нь гэртээ иртэл Б.Ганбаатар нь тэр өдөр миний машиныг Чандманы 1-р буудлын араар 2-р буудлын ойролцоо эвдээд орхичихсон, түлхүүрийг нь манай дүүгийн дэлгүүрт дүү Саруул үлдээчихээд явсан байсан. Би машин дээрээ яваад очтол миний машины хос тороосыг нь эвдээд хаячихсан байсан. Б.Ганбаатар нь 2014 онд уг машиныг авч мал ачиж байсан бөгөөд нэг удаа хулгайн мал ачаад машиныг хураалгаж байсан. Би тухайн үед Ганбаатарыг миний машин дээр хаанаас хэний ямар малыг ачсаныг мэдээгүй бөгөөд сүүлд сураг сонсоход Б.Ганбаатар миний машин дээр манай аавын хашаанаас 13 тооны ямааг ачиж явж байгаад миний машиныг эвдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

            9. Гэрч Л.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед Улаангом сумын 1-р баг Чандманьд 1-р буудал дээр явж байгаад нутгийн танил Б.Ганбаатартай таарсан. Тэгээд би Ганбаатарт “өчигдөр жаахан уучихсан бие муу байна” гэж хэлтэл Б.Ганбаатар дэлгүүрээс 0.75 гр 2 шил архи авсан тэгэхээр нь би Ганбаатарт “манай доод талын Ганболд хөлөө хугалчихсан байгаа” гэж хэлэхэд тэгвэл тэдний гэрт очье гээд бид хоёр Чандманы 1-р буудлаар доошоо ороод 8 дугаар гудамжаар доош явж манай гэрийн ойролцоо очсон. Ганболдын гэр нь манайхтай хөрш юм тэгээд Ганбаатар бид 2 Ганболдтой уулзаад бид гурав манай гэрийн доод талд байдаг хадлангийн талбайн хажууд очиж авсан 2 шил архиа хувааж ууцгаасан. Сүүлийн архийг талд нь орж байтал Ганболд гэнэт “энэ торны доод талд хэнийх нь мэдэгдэхгүй ямаанууд байгаад байна” гэж хэлээд Ганбаатарт “энэ ямаанууд Ганбаатарын ямаанууд юм байна л даа” гэж хэлээд инээлдээд сууж байсан. Тэгээд бид 3 сууж байтал Б.Ганбаатар босоод дахиад архи аваад ирье гээд доошоо явсан тэгснээ Б.Ганбаатар доор байсан эзэнгүй ямаануудыг талбайн хажуугаар ганцаараа дээшээ туугаад явчихсан бөгөөд тухайн үед 13:00 цаг өнгөрч байсан. Ямаанууд голдуу хар бараан зүсмийн 10 гариу тооны ямаанууд байсан юм. Ганболд надад хэлэхдээ “би өглөө өөрийнхөө малыг дурандаад харж байтал хэнийх нь мэдэхгүй 10 гариу тооны ямаанууд талбайн доод талд бэлчиж байна лээ, уг ямаанууд нь өглөөнөөс хойш тэнд байгаа юм гэж хэлж байсан. Ганбаатар бид хоёрт ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр ямаануудыг туугаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

           10. Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 4 сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед гэртээ байж байтал манайд миний танил Ганбаатар, Цогтбаатар нар ирсэн бөгөөд тэр хоёр манайд ирэхдээ 0.75 гр 2 шил архи авч ирсэн. Тэгээд архиа ууж сууж байгаад би Ганбаатарт “манай доод талд торны хажууд өглөөнөөс хойш эзэнгүй ямаанууд байгаад байна чи ямаачин юм чинь чиний ямаанууд байх” гэж би тоглож хэлсэн. Тэгээд бид 3 инээлдээд сууж байтал Ганбаатар босоод архи аваад ирье гээд доошоо явсан тэгснээ Ганбаатар доор байсан эзэнгүй ямаануудыг талбайн хажуугаар ганцаараа дээшээ туугаад явчихсан бөгөөд тухайн үед 13:00 цаг өнгөрч байсан. Уг ямаанууд голдуу хар зүсмийн 12-13 тооны ямаанууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

        11. Гэрч З.Найдангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх 2017 оны 4 сарын 14-ний өглөө ямаагаа тоолоход манай ямаанаас 44 тооны ямаа алга болсон байсан бөгөөд тухайн үед манай гэрийн хотонд том туурайтай морины нэг мөр гарсан бөгөөд уг мөр нь урдаас ирээд манай хотноос хойшоо гарсан байсан ба хойшоо гашууны гол руу шийр мал туусан мөр гарсан байсан. Тэгээд уг мөрийг манай аав Зоригбадрах, Гонгоржав, Найдандорж, Азжаргал нарын хамт дагасан боловч уг мөр нь гашууны голын түнг рүү ороод алга болчихсон юм. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас манай 13 тооны ямааг олж буцаан авч ирж өгсөн бөгөөд 2017 оны 5 сарын 20-ны өдөр манайхан Адаргана гэх газарт хаваржиж байтал манайд Ганбаатар гэх хүн мотоцикльтэй ирээд манай малыг хулгайлсан гэж хэлээд уучлалт гуйгаад хохирол төлнө гэж хэлчихээд буцаад явчихсан юм. 2017 оны 5 сарын 24-ний өдөр манайд Ганбаатар 10-16 УВХ улсын дугаартай портер дээр 14 тооны ямаа ачиж авч ирж манай малд нийлүүлэн тэгээд дахиад 2017 оны 5 сарын 29-ний өдөр манайхан Бошигтын бух гэх газарт байж байтал дахиад нөгөө машинтайгаа хажуудаа 2 хүний хамтаар ирж дахин 17 тооны ямааг авч ирж манай малд нийлүүлсэн. Тэгээд Б.Ганбаатар манай аав Зоригбадрахад “та цагдаа нарт 31 тооны ямаагаа олоод авчихлаа гэж хэлээд байцаалт өгчих, би танд үлдсэн хохирлыг нь төлж өгнө” гэж хэлчихээд яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

          12. Гэрч З.Цагаанхүү мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх хүргэн Х.Азжаргалын хамтаар айл байдаг бөгөөд 2017 оны 4 сарын 20-ны үер Тариалан сумын Адаргана гэх нэртэй газарт өөрийн хүргэн Азжаргалын хамтаар 2 гэрээрээ хаваржиж байсан юм. 2017 оны 4 сарын 14-ний өглөө манай малаас мал дутсан бөгөөд манай нөхөр Б.Зоригбадрах малаа тоолоход нийт 44 тооны ямаа дутаж байсан. Тэгээд манай нөхөр Зоригбадрах нь хүү Найдан, баз Гонгоржав, Найдандорж, Азжаргалын хамтаар малаа хайхад манай гэрийн ойролцоо малын хотонд том нэг морины туурай байсан ба уг мөр нь урд талаас манай хот руу орж ирээд хойшоо эргэсэн мөр байсан ба мөн мал туусан шийр малнуудын мөртэй байсан юм. Тэгээд бид нар малнуудаа цааш нь хайгаад олоогүй. Тэгээд 2017 оны 5 сарын 8-ны өдөр цагдаа манай алга болсон ямаануудаас 13 ширхэг ямааг авч ирж хүлээлгэн өгсөн юм. Тэгээд байж байтал 2017 оны 5 сарын 20-ны өдөр манайд Ганбаатар гэх хүн ганцаараа мотоциклиор ирсэн. Б.Ганбаатар нь манай нөхөр болох Зоригбадрах бид хоёрт би танай ямаануудыг хулгайлчихсан юм уучилаарай гэж хэлээд хохирол гомдлыг нь төлж өгнө гэж хэлээд буцаад явчихсан юм. 2017 оны 5 сарын 24-ний өдөр манайх Адаргана гэх газарт байж байтал Б.Ганбаатар нь манайд цэнхэр өнгийн портер маркийн машинаар хажуудаа 2 хүний хамтаар манайд ирсэн бөгөөд Б.Ганбаатар нь манайд ирэхдээ 14 тооны ямааг авч ирж манай малд нийлүүлж манай малтай адил цэнхэр өнгөөр эврийг нь будсан. Тэгээд Б.Ганбаатар нөхөр бид 2-с дахин уучлалт гуйж “танайд учирсан хохирлыг бүрэн барагдуулна, удахгүй үлдсэн малыг авч ирж өгнө гэсэн. Б.Ганбаатарын авч ирсэн ямаанууд зүүн чих нь он, араас нь содон имтэй, улаан зүсмийн ямаанууд байсан ба уг ямаануудаас 1 ямаа нь хар халзан зүсмийн ямаа байсан юм. 2017 оны 5 сарын 25-ны өдөр Адаргана гэх газраасаа нүүж Тариалан сумын Бошигтын бух гэх газарт нүүж ирсэн. Тэгээд бид нар Бошигтын бух хэмээх газар ирээд 2-3 хоногийн дараа Б.Ганбаатар дахин цэнхэр өнгийн портертэй Адарганд байхад ирсэн хүмүүсийнхээ хамтаар манайд ирээд 17 тооны ямааг авч ирж манай малд нийлүүлж мөн эврийг нь цэнхэр өнгөөр будсан. Б.Ганбаатар нь манай нөхөр Зоригбадрах бид хоёрт “би танай малнуудыг хулгайлчихсан юм, муухай юм боллоо. Би танайд учирсан хохирлыг төлж дуусгана. Харин та нар цагдаа нарт үлдсэн 31 тооны ямаагаа олоод авчихлаа гэж хэлээд байцаалтаа өгчих гэж хэлээд бид нараас уучлалт гуйсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 тал/,

          13. Гэрч З.Мижилмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх аав болох Зоригбадрахын хамтаар айл байдаг бөгөөд 2017 оны 4 сард манайхан Тарилан сумын 2-р багийн нутаг Адаргана гэх нэртэй газарт хаваржиж байсан бөгөөд 2017 оны 4 сарын 14-ний өглөө манай аав Зоригбадрахын малаас 44 тооны ямаа алга болчихсон. Манай 2 гэрийн хотонд том туурайтай нэг морины мөр урд талаас ирээд хойш явахдаа уг морины мөр нь шийр нь мал туусан байдалтай гашууны гол хүртэл явсан мөр байсан юм. Тухайн үед уг мөрийг манай аав Зоригбадрах, нөхөр Азжаргал, дүү Найдан, эгчийн нөхөр Гонгоржав нар мөр дагаж хайсан боловч олоогүй бөгөөд уг мөрийг алдчихсан. Тэгээд хэд хоногийн дараа манай аав Зоригбадрахынд Ганбаатар гэх хүн мотоциклтэй ирээд манай ааваас уучлалт гуйж манай малыг хулгайлсан гэж хэлээд хохирлыг төлж өгнө гэж хэлчихээд явчихсан. 2017 оны 5 сарын 24-ний өдөр Ганбаатар 10-16 УВХ улсын дугаартай цэнхэр портер маркийн машинаар хажуудаа 2 хүний хамтаар ирээд 14 тооны ямааг өгчихөөд явчихсан ба дараа нь дахиад манайх Тариалан сумын нутаг Бошигтын бух гэх газар байж байтал уг машинаар дахин 17 тооны ямааг ачиж авч ирж манай аав болох Зоригбадрахын малд нийлүүлсэн. Ганбаатар нийт 31 тооны ямааг авч ирж манай аав Зоригбадрахад өгсөн ба уг ямаануудаас 2 ямаа хар халзан, үлдсэн ямаанууд нь улаан зүсмийн, он, чихтэй ямаанууд байсан. Ганбаатар гэх хүн манай ааваас уучлалт гуйж 31 тооны ямааг авч ирж манай аав Зоригбадрахад “та цагдаа нарт үлдсэн 31 ямаагаа олоод авчихлаа” гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

            14. Гэрч Х.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх хадам аав Б.Зоригбадрахын хамт айл байдаг бөгөөд 2017 оны 4 сард манайхан Тариалан сумын 2-р багийн нутаг Адаргана гэх нэртэй газарт хаваржиж байсан юм. 2017 оны 4 сарын 14-ний өглөө манай хотонд байсан малнаас 44 тооны ямаа хулгайлагдсан байсан ба тухайн үед манай хотонд том туурайтай нэг морины мөр урд талаас ирээд хойшоо мал туусан мөр гаргаж явсан байх ба уг мөрийг манай хадам аав Зоригбадрах, хадам дүү Найдан, ах Найдандорж нарын хамт мөшгөж гашууны голын чиглэлд явж байгаад түнг рүү ороод алга болчихсон байсан юм. Тэгээд байж байтал манай хадам аавын малнаас алга болсон гэх 44 тооны ямаанаас 13 ямааг нь цагдаа нар олж авч ирсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2017 оны 5 сарын 20-ны өдөр манайхан Адаргана гэх газар байж байтал Б.Ганбаатар гэх хүн мотоцикльтэй манай хадам аавынд ирээд малыг нь хулгайлсан талаараа хэлж, уучлалт гуйж хохирлыг нь төлж өгнө гэж хэлчихээд явчихсан. 2017 оны 5 сарын 24-ний өдөр манай хадам аавынд ирээд 10-16 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай ирж 14 тооны ямааг өгчихөөд явчихсан байсан. Тэгээд дахиад 2017 оны 5 сарын 29-ний өдөр Б.Ганбаатар нь дахин уг машинтай өмнө ирсэн хүмүүсийн хамт 17 тооны ямаа ачиж авч ирж манай хадам аавын малд нийлүүлсэн юм. Тухайн үед Б.Ганбаатар нь манай хадам аав болох Б.Зоригбадрахад “өгсөн 31 тооны ямааг олж авсан” гэж цагдаа нарт байцаалт өгчих гэж хэлсэн талаар манай хадам аав Зоригбадрах хэлсэн юм. Уг малууд дотор 2 ямаа нь хар халзан зүсмийн байсан, үлдсэн ямаанууд нь улаан зүсмийн ямаанууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,

           15. Гэрч Ж.Гонгоржавын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Зоригбадрах нь манай баз 2017 оны 4 сарын 14-ний өглөө 09:00 цаг өнгөрч байхад надруу залгаад “манай ямаанаас дутаад байна, өчигдөр орой хулгайлагдсан юм байна” гэж хэлсэн. Би Зоригбадрахын гэрт очихоод гэрийн ойр орчим болон бэлчээрээр морь малын мөр хайхад Б.Зоригбадрахын хажууд хотон дотор том туурайтай нэг морины мөр байсан. Тэгээд бид нар уг мөрийг дагахад уг мөр Зоригбадрахын гэрийн ар тал руу буюу бүтүүгийн харгана гэх нэртэй газар буюу гашууны голын харгана луу мөр ороод алга болчихсон. Яах аргагүй нэг мориор бог мал тууж явсан мөр байсан юм. Цааш явж хайсан боловч олоогүй. Зоригбадрахын малаас 44 тооны ямаа дутсан ба бүгд ноолууртайгаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,

             16. Гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би нутгийн зах гэх нэртэй газарт махны ченжээр ажилладаг бөгөөд би өглөө 08:00 цагт гараад оройны 21:00 цагт гэртээ ирдэг. 2017 оны 4 сарын 13-ны шөнө манай нөхөр Б.Ганбаатар гэртээ хоносон юм. 2017 оны 4 сарын 20-ны орой яг хэдэн цагт гэртээ ирсэнийг нь би сайн санахгүй байна. Манай нөхөр болох Б.Ганбаатар тухайн өдөр хаана юу хийсэн талаараа надад хэлээгүй бөгөөд Б.Ганбаатар нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснийхээ дараа надад “би 13 тооны ямааг Чандманиас олж аваад Батсүрэн ахынд хүргээд малд нь нийлүүлчихсэн юм” гэж хэлсэн, надад өөр зүйл хэлээгүй. Би Б.Ганбаатартай 1991 оноос хойш нэг гэр бүл болж амьдарч эхэлсэн бөгөөд одоо Б.Ганбаатар бид хоёр 4 хүүхэдтэй юм. Б.Ганбаатар нь тодорхой эрхэлсэн ажилгүй ямар нэгэн мэргэжилгүй. Б.Ганбаатар 2002 онд малын хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сар хорих ял, 2009 онд малын хулгайн гэмт хэргээр 6 сар баривчлах ял, 2010 онд малын хулгайн гэмт хэргээр 2 жил 1 сар хорих ял, 2014 онд мөн малын хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сар хорих ял 2015 онд мөн малын хулгайн гэмт хэрэг үйлдэж 6 жил 1 сараар  тус тус шийтгэгдэж удаа дараа ял эдэлж байсан. Б.Ганбаатар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж гэртээ ямар нэгэн зүйл авч ирж байгаагүй надад ямар нэгэн мөнгө өгч байгаагүй юм. Б.Ганбаатар зан аашийн хувьд тайван, үг дуу цөөтэй бөгөөд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэн талаараа надад хэлдэггүй ба Б.Ганбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг дандаа болох бүтэхгүй хүмүүстэй найзалж нөхөрлөдөг бөгөөд тэд нартаа уруу татагдаад байдаг юм. Б.Ганбаатар надтай амьдарсан хугацааны тал шахуу хугацаанд нь шоронд ял эдэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

       17. Гэрч Б.Хишигзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Ганбаатар нь өөрийн эхнэр О.Лхагвасүрэнгийн хамт нутгийн зах гэх нэртэй захад мах, сүү, цагаан, идээ зардаг бөгөөд 4 хүүхэдтэй. Б.Ганбаатарын гэр нь Улаангом сумын 7-р багийн нутагт хашаатай ба уг хашаан дотороо 8 ханатай монгол гэрт амьдардаг юм. Б.Ганбаатар зан байдлын хувьд нийтэч, илэн далангүй, хүнээс аливаа зүйлийг нуудаггүй, хүнд итгэмтгий зантай, хүнд үгүй гэж хэлдэггүй, хүнд туслахын тулд явж байдаг, хөдөлмөрч архи согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэг урьд өмнө хулгайн хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгэгдэж байсан хулгайн гэмт хэрэг дотор малын хулгайн гэмт хэрэг үйлддэг ба хүмүүс ямаачин Гангаа гэж хочоор нь дууддаг. Б.Ганбаатарын муу тал гэвэл хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаа нь юм” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

             18. Гэрч Ш.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Ганбаатар бид 2 найзлаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд Ганбаатар нь зан аашийн хувьд цайлган цагаан, хүнд тусархуу, хүнээс юм нууж хаадаггүй бөгөөд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял эдэлж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Ганбаатар нь эд хөрөнгийн хувьд 7-р багт хашаатай хашаандаа монгол гэрт амьдардаг юм. Мөн Ганбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг муу зуршилтай бөгөөд бие эрүүл мэндийн хувьд хэвийн” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

            19. Гэрч М.Буянцогын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Улаангом сумын 3-р багт байрлах Нутгийн хүнс зах гэх нэртэй газарт мах болон сүүн бүтээгдэхүүн зардаг. Би О.Лхагвасүрэнг танина надтай хамт нутгийн захад мах болон сүүн бүтээгдэхүүн худалдаж амьдардаг. 2017 оны 4 сард болон одоог хүртэл хонины мах худалдан борлуулж байгаа бөгөөд О.Лхагвасүрэн нь өвөлдөө үхрийн болон адуууны махыг ченжүүдээс худалдан авч зарж борлуулдаг ба зуны болон дулааны цагт байнга хонины мах зарж худалдаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,

           20. Гэрч О.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Улаангом сумын нутгийн зах гэх нэртэй газарт мах болон сүүн бүтээгдэхүүн зардаг. Надтай хамт О.Лхагвасүрэн, М.Буянцог нар уг захад мах сүү зарж борлуулдаг. О.Лхагвасүрэн энэ жил ямааны мах худалдаж байгаагүй бөгөөд 2017 оны 4 сарын 13-наас хойш ямар нэгэн ямааны мах зарж борлуулаагүй харин хонины мах зарж байгаа. Мах зарахдаа уг махыг өөр өөрсдийн харьцдаг ченжүүдээс худалдан авч зарж борлуулдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

             21. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Ганбаатар миний төрсөн дүү. Надад 10-16 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн бага оврийн портер маркийн автомашин байдаг. Б.Ганбаатар 2017 оны 5 сарын 24, 29-ний өдрүүдэд манайд ирээд надад “машины хэрэг байна, та машинаа өгчихөөч” гэж хэлээд миний 10-16 увх улсын дугаартай портер машиныг аваад явсан юм. Б.Ганбаатар машиныг танихгүй хүнтэй ирж авсан бөгөөд яг юунд ашиглах талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,

           22. Гэрч З.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 сарын 29-ний өдөр Б.Ганбаатар надад “би хүнээс мал авч айлд хүргэж өгөх ёстой юм. Та машин бариад яваад өгөөч” гэсэн тэгээд Ганбаатар мөн Ганбаатарын найз гэх залуу бид гурав хамт 10-16 увх  улсын дугаартай портер маркын машинтай уг машиныг би бариад Урчуудын хэвийн хажуу талаас миний танихгүй айлаас очиж 17 тооны ямааг ачсан бөгөөд уг ямаануудыг Тариалан сумын урд талд байх миний танихгүй нэг айлд хүргэж буулгасан. Бид нарын авч  очсон 17 тооны ямааны им тамгыг нь би сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,

             23. Иргэн З.Батсүрэнгээс 13 тооны ямааг хураан авсан, үзлэг хийсэн, хохирогч Б.Зоригбадрахад хүлээлгэн өгсөн тухай 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-16 тал/,

          24. Хохирогч Б.Зоригбадрахын малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 17-21 тал/,

         25. Шүүгдэгч Б.Ганбаатарын хохирогчид хүлээлгэн өгсөн 31 тооны ямаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 22-27 тал/,

          26. Шүүгдэгчийн эзэмшлийн 8 ханатай монгол гэр битүүмжилсэн тухай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 28-30 тал/,

         27. Иргэн Э.Баатархүүгийн эзэмшлийн 13-66 УВХ улсын дугаартай kio bongo маркийн цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хх-ийн 31-34 тал/,

             28.  Иргэн Ц.Ганзоригийн эзэмшлийн 38-01 УВХ улсын дугаартай Hyundai porter маркийн цагаан өнгийн бага оврын ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 35-38 тал/,

          29. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Бүх насны ямаа үнэлсэн тухай” 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 тал/,

          30. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн битүүмжилсэн монгол гэрийг 700.000 төгрөгөөр үнэлсэн тухай 234 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86 тал/,

           31. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Кio bongo маркийн цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашиныг 3 сая төгрөгөөр үнэлсэн тухай 252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92 тал/,

       32. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Hyundai porter автомашиныг 2 сая төгрөгөөр үнэлсэн тухай 251 тоот тайлан /хх-ийн 99 тал/,

               33. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 114-122, 125-177 тал/,

               34. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-124 тал/,

           35. Цахилгаан холбоо болон үүрэн телефон компаниудаас авсан шүүгдэгчийн гар утасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. /хх-ийн 184-199 тал/,  

                36. Хохирогчийн мал тооллогын баримт /хх-ийн 200-201 тал/,

                37. Хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 202 тал/,

              38. Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 4 сарын 20-ны үер өдөр 12 цагийн үед Улаангом сумын 1-р баг Чандманий 1-р буудлын араар гудамны доод талд хадлангийн талбайн хажууд өөрийн танил Б.Болд, Цогтоо нарын хамт Их монгол гэх нэртэй 0,5 литерийн архи 1 шил, мөн Их монгол нэртэй 0.75 литерийн архи 1 шилийг тус тус хувааж уусан. Бид гурав архи хувааж уугаад дуусч байхад буюу сүүлийн нэг шил архи талдаа орж байхад Болд надад “энэ доод талын хадлангийн хашааны доод талд өглөөнөөс хойш хэдэн ямаа байгаад байна, чи ямаачин хүн шүү дээ, чиний ямаа юм уу” гэж хэлээд надаар тоглоод инээлдээд байсан. Тэгэхээр нь би босоод хадлангийн доод талд байсан ямаанууд дээр очиход хар, улаан, халиун зүсмийн зүүн талын эвэр дээрээ цэнхэр будагтай, зүүн талын чих нь сод болон шуурхай баруун талын чих нь он цөгөрөг болон гөлөм имтэй 13 тооны ямаа байсан ба би уг ямаануудыг туугаад явсан. Намайг ямаануудыг туугаад явж байхыг Болд, Цогтоо хоёр харсан юм. Тэгээд би 13 ямааг туугаад Чандманий 1-р буудалд байдаг өөрийн баз Д.Энэбишийн гэрт очсон ба тэдний гэрт Энэбиш ах, эхнэр болох Чулуунхүүгийн хамт байсан. Тэгээд би уг ямаануудыг туугаад тэдний хашаа руу оруулчихаад Энэбиш ахад “энэ ямаануудыг хөдөө ачиж гаргах гэж байгаа юм” гэж хэлсэн тэгтэл Энэбиш надаас “энэ хэний ямар учиртай мал юм” гэж асуусан тэгэхээр нь би Энэбиш ахад “Тэгшээгээс авсан миний мал юм” гэж худал хэлээд Энэбиш ахын ар талын хашаанд байдаг тэдний хүү Баатархүүгийнх руу явж байгаад замдаа Баатархүүтэй таарсан. Би Баатархүүд “би машинаар чинь хөдөө явчихаад ирье” гэхэд надад “би ажилтай та авч явчихаад ир” гээд надад машиныхаа түлхүүрийг өгсөн.  Би тэднийхээс 13-66 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркын машиныг асаагаад тэдний гэрээс гараад буцаад Энэбиш ахын гэрт ирээд өөрийнхөө олж авсан 13 тооны ямаагаа машин дээр ачаад Энэбиш ахынхаас гараад явж байгаад тэдний гудамны эхэнд машин араандаа орохоо больчихсон. Тэгээд би өөрийн танил Ганзориг гэх залуу руу би тухайн үед барьж байсан 99452425 дугаарын утсаар залгаад “би хөдөө мал ачиж хүргэх гэж байтал миний машин эвдэрчихлээ, чи ирээд миний малыг ачаад Сагилд хүргээд өгөөч” гэсэн. Мөн өөрийн найз Цагаанхүү рүү мөн залгаж “би хөдөө явах гээд мал ачаад явж байтал Чандманд машин эвдэрчихлээ, чи хүрч ирээд мал ачилцаад өгөөч, би Зориг руу яриад малаа ачихаар болчихлоо чи Зоригоотой хамт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэр хоёр 1 цагийн дараа хүрч ирсэн ба Цагаанхүү, Ганзориг бид гурав Баатархүүгийн машин дээр ачсан 13 тооны ямаагаа Ганзоригийн цагаан өнгийн портер машин дээр ачаад Баатархүүгийн машины түлхүүрийг Чандмань-1 гэх дэлгүүр дээр дүүд нь эвдэрчихлээ гэж хэлээд үлдээчихээд Сагил сумын Боршоо гэх газарт байх өөрийн ах болох З.Батсүрэнгийн гэрт 19 цагийн үед очсон. Тэдний гэрт Батсүрэн өөрийн эхнэр Цэвээний хамт байсан тэгээд бид тэр хоёрт “хүнээс авсан мал юм, танайд түр үлдээчихье” гэж хэлсэн. Манай ах Батсүрэн надад наад малнуудаа тэмдэглэж тавь, тэгээд хурдан ирж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр Цагаанхүү бид хоёрт улаан өнгийн будгаар авч ирсэн 13 тооны ямааны баруун талын эвэрийг нь будаад Батсүрэн ахын мал руу нийлүүлсэн юм. Тэгээд Зоригоо, Цагаанхүү бид гурав буцаад тэр шөнө 23 цагийн үед Улаангомд орж ирсэн. Би Зоригоо, Цагаанхүү нарт “Тэгшээ гэх хүнээс авсан мал гэж хэлсэн юм. Надад ямар нэгэн мал байхгүй. Би уг 13 тооны ямааг хэнийх гэдгийг нь мэдээгүй бөгөөд шууд ахынхаа гэр дээр аваачихаад уг малнуудыг зарж мөнгө болгох зорилгоор хулгайлж тууж явсан. Уг ямаануудын 4 ямаа нь ноолуургүй үлдсэн 9 ямаа нь ноолууртайгаа байсан юм. Би Зоригбадрахын 44 тооны ямааг хулгайлаагүй. Харин хадлангийн доод талд байсан 13 тооны ямааг явганаар туугаад явсан юм. Тэгээд би Б.Зоригбадрахын малнуудыг өөрийн ах З.Батсүрэнгийнд аваачиж тавьсан байсан бөгөөд уг 13 ямааг мөрдөн байцаалтын шатанд Зоригбадрахад хүлээлгэн өгсөн. Дараа нь 31 тооны ямааг 2 тасалж аваачиж өгсөн нь үнэн. Эдгээр ямаануудыг би өөрийн ах дүү, найз нөхдөөсөө гуйж, цуглуулж байж аваачиж өгсөн. Учир нь нэгэнт би хүний малыг хулгайлчихсан юм чинь нэхээд байгаа хохирлыг нь бүрэн барагдуулаад өгчихвөл ял шийтгэл хөнгөрнө гэж бодсон. Энэ 31 тооны ямааг би Зоригбадрахад өөрийнхөө алдсан 13 ямаагаа эрж хайсны зардал, ноолуурын үнэ гээд нэхэмжилсэн зардалд төлсөн. Тухайн ямаануудыг би өөрийн авга ах З.Баттулга болон өөрийн найз Ш.Батмөнх нарын хамт 10-16 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын машинаар Зоригбадрахын гэрт хүргэж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн 8 ханатай монгол гэрт би 4 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. 2 хүүхэд маань оюутан, ажил төрөлгүй байдлаасаа болоод ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Шүүхээс надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 109-113 тал/,

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

            Шүүгдэгч Б.Ганбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “Адаргана” гэх газраас хохирогч Б.Зоригбадрахын 44 тооны ямаа буюу олон тооны бог мал хулгайлж, нийт 2.440.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Зоригбадрах, гэрч З.Батсүрэн, Х.Цэвээн, Ц.Ганзориг, З.Цагаанхүү, Д.Энэбиш, О.Чулуунхүү, Л.Цогтбаатар, З.Мижилмаа, Б.Ганболд, З.Найдан, Х.Азжаргал, Ж.Гонгоржав, З.Баттулга, Б.Баттулга нарын мэдүүлэг, гэрч З.Батсүрэнгээс 13 тооны ямааг хураан авч, хохирогч Б.Зоригбадрахад хүлээлгэн өгсөн тухай 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ганбаатарын хохирогчид хүлээлгэн өгсөн 31 тооны ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Бүх насны ямаа үнэлсэн тухай” 189 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         Шүүгдэгч Б.Ганбаатар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...би 44 тооны ямаа хулгайлаагүй, 13 тооны ямаа хулгайлж авсан, 31 тооны ямааг би Зоригбадрахад өөрийнхөө алдсан 13 ямаагаа эрж хайсны зардал, ноолуурын үнэ гээд нэхэмжилсэн зардалд төлсөн. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө би Наранбулаг суманд хүний ажлаар Дашдаваа гэх хүнтэй хамт явж байсан...” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, хохирогч Б.Зоригбадрахын “...2017 оны 4 сарын 14-ний өдөр малуудаа тоолоход 44 тооны ямаанууд дутсан бөгөөд би хулгайлагдсан байна гэж бодоод гэрийнхээ ойр орчмоор мөр хайж үзэхэд манай гэрийн зүүн урд талд мал байсан газарт нэг морины мөр байсан бөгөөд уг мөрийг би өөрийн хүү Найдан, Найдандорж нарын хамт хөөж яваад хогны хөтлийн үзүүр хэсэгт очоод алдсан. Миний хулгайлагдсан 44 тооны ямаануудаас 13 тооны ямаа нь Б.Ганбаатарын ах болох Батсүрэнгийн гэрт байсныг цагдаа нар хураан авч ирж надад хүлээлгэн өгсөн. ...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.Ганбаатар манай гэрт ирээд би таны малыг хулгайлчихсан юм уучлаарай, төлж барагдуулна гэж хэлээд явсан ба 2017 оны 5 сарын 24-ний өглөө 09:00 цагийн үед гэрээрээ байж байтал Б.Ганбаатар манайд цэнхэр өнгийн ачааны тэвштэй машинтай, уг машин дээрээ 14 тооны ямаа аччихсан хажуудаа 2 хүний хамтаар ирээд надад уг 14 тооны ямааг өгсөн ба хүргэн Азжаргалын хамтаар тэдгээр ямаануудын зүүн талын эврийг цэнхэр өнгийн будгаар будсан. ...Мөн бид нар Тариалан сумын Мянган багийн нутаг Галдан бошигт гэх газарт мөн хүргэн Азжаргалын хамтаар гэртээ байж байтал 2017 оны 5 сарын 29-ний өдөр Б.Ганбаатар нь манайд дахиад Адарганад байхад ирсэн хүмүүсийн хамтаар мөн адил цэнхэр өнгийн машинтай ирээд үлдэгдэл 17 тооны ямааг авч ирсэн бөгөөд надад “би таны дутаж байгаа 31 тооны ямааг төлж дууслаа. Одоо би танд малаа хайсан зардал хохирлыг төлж өгнө, та харин цагдаа нарт очиж байцаалт өгөхдөө дутаж байгаа 31 тооны ямаануудаа олоод авчихсан, одоо надад ямар нэгэн гомдол байхгүй гэж хэлээд байцаалтаа өгчих” гэж хэлчихээд буцаад яваад өгсөн юм. Одоо би Б.Ганбаатараас өөрийн ямаануудыг хайсан зардал болон миний ямаануудаас гарах байсан ноолуурын мөнгө болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Б.Ганбаатар нь миний нэхэмжилсэн 1500.000 төгрөгийг төлөөгүй би гомдолтой байна...” гэх, гэрч З.Батсүрэнгийн “...2017 оны 4 сарын 20-ны үеэр 17 цагт манайд манай дүү болох Б.Ганбаатар ...цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд хар голдуу зүсмийн эвэр дээрээ цэнхэр будагтай, гөлөм болон сод имтэй 13 тооны ямааг буулгаж манай малд нийлүүлсэн...” гэх, гэрч З.Найдангийн “...Манайх 2017 оны 4 сарын 14-ний өглөө ямаагаа тоолоход 44 тооны ямаа алга болсон байсан бөгөөд тухайн үед манай гэрийн хотонд том туурайтай морины нэг мөр гарсан. Уг мөр нь урдаас ирээд манай хотноос хойшоо гарсан байсан ба хойшоо гашууны гол руу шийр мал туусан мөр гарсан байсан. Тэгээд уг мөрийг манай аав Зоригбадрах, Гонгоржав, Найдандорж, Азжаргал нарын хамт дагасан боловч уг мөр нь гашууны голын түнг рүү ороод алга болчихсон юм. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас манай 13 тооны ямааг олж буцаан авч ирж өгсөн ба 2017 оны 5 сарын 20-ны өдөр манайхан Адаргана гэх газарт хаваржиж байтал манайд Ганбаатар гэх хүн мотоцикльтэй ирээд манай малыг хулгайлсан гэж хэлээд уучлалт гуйгаад хохирол төлнө гэж хэлчихээд буцаад явчихсан юм. Тэгээд Б.Ганбаатар манай аав Зоригбадрахад үлдэгдэл 31 тооны ямааг авчирч өгөөд “та цагдаа нарт 31 тооны ямаагаа олоод авчихлаа гэж хэлээд байцаалт өгчих, би танд үлдсэн хохирлыг нь төлж өгнө” гэсэн юм” гэх, гэрч З.Цагаанхүүгийн “...Б.Ганбаатар нь манай нөхөр Зоригбадрах бид хоёрт “би танай малнуудыг хулгайлчихсан юм, муухай юм боллоо. Би танайд учирсан хохирлыг төлж дуусгана. Харин та нар цагдаа нарт үлдсэн 31 тооны ямаагаа олоод авчихлаа гэж хэлээд байцаалтаа өгчих гэж хэлээд бид нараас уучлалт гуйсан юм” гэх, гэрч О.Лхагвасүрэнгийн “Би нутгийн зах гэх нэртэй газарт махны ченжээр ажилладаг бөгөөд би өглөө 08:00 цагт гараад оройны 21:00 цагт гэртээ ирдэг. 2017 оны 4 сарын 13-ны шөнө манай нөхөр Б.Ганбаатар гэртээ хоносон юм...” гэх, гэрч Ц.Ганзоригийн “...Б.Ганбаатар, Цагаанхүү хоёр тэр машин дээр байсан хар, улаан хүрэн зүсмийн 13 тооны ямааг миний машины тэвш рүү ачсан. Харин би тэр хооронд уг машины банкнаас шатахууныг нь өөрийнхөө машины банк руу шилжүүлж авсан. Тэгээд Ганбаатар Цагаанхүү бид гурав 17 цагийн үед Чандманы нэгдүгээр буудлаас хөдөлж шууд Сагил сумын Боршоо гэх газарт Б.Ганбаатарын ахынх гэсэн айлд 18 цаг 30 минутын үед очсон. ...Б.Ганбаатар ямаануудыг ахынхаа гэрээс цаашаа 13 орчим километр явж айлд хүргэнэ гэсэн, ямар айлд хүргэхээ хэлээгүй би бодохдоо цааш нь явж Цагаанхүүгийн ах Дашаагийн гэрт аваачих гэж байна гэж бодсон...” гэх, гэрч З.Мижилмаагийн “...Б.Ганбаатар нийт 31 тооны ямааг авч ирж манай аав Зоригбадрахад өгсөн ба уг ямаануудын 2 ямаа хар халзан, үлдсэн ямаанууд нь улаан зүсмийн, он чихтэй ямаанууд байсан...” гэх, гэрч Х.Азжаргалын “...2017 оны 5 сарын 20-ны өдөр манайхан Адаргана гэх газар байж байтал Б.Ганбаатар гэх хүн мотоцикльтэй ирээд аавд малыг нь хулгайлсан талаараа хэлж, уучлалт гуйж хохирлыг нь төлж өгнө гэж хэлчихээд явсан. Мөн 2017 оны 5 сарын 24-ний өдөр манай хадам аавынд ирээд 10-16 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай ирж 14 тооны ямааг, дахиад 2017 оны 5 сарын 29-ний өдөр ...17 тооны ямаа ачиж авч ирээд манай хадам аавын малд нийлүүлсэн юм...” гэх мэдүүлгүүд болон малд үзлэг хийсэн, хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэлүүдээр шүүгдэгч Б.Ганбаатар нь хохирогч Б.Зоригбадрахын 44 тооны ямааг хулгайлан авсан, буцааж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

             Тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд шинээр мөрдөгдсөн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөн ялтайг хэрэглэх зарчмыг хуульчилж өгсөн тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй.

          Мөн шүүгдэгч Б.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зоригбадрахад нийт 2.440.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс давсан хохирол учирсан нь хохирлын тооцоо хийсэн баримт, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Бүх насны ямаа үнэлсэн тухай” 189 дүгээр шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.  

          Иймд шүүгдэгч Б.Ганбаатарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           Мөрдөн байцаалтын шатанд 13 тооны ямааг шүүгдэгчийн ах гэрч З.Батсүрэнгээс   хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн үлдэх 31 тооны ямааг шүүгдэгч нь хохирогчид 2017 оны 5 сарын 24, 29-ний өдрүүдэд 2 хувааж аваачиж өгсөн байх тул шүүгдэгч Б.Ганбаатарыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлсөн гэж үзлээ.

          Харин хохирогч Б.Зоригбадрах нь хулгайд алдсан 44 тооны ямаа бүгд ноолууртайгаа байсан, ноолуурын үнэ болон мал эрж хайсаны зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй.   

             Шүүгдэгч Б.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эзэмшлийн 8 ханатай монгол гэр битүүмжилсэн байх бөгөөд уг гэрт шүүгдэгч нь эхнэр, 6 хүүхдийн хамтаар амьдардаг, гэр бүлийн гишүүдийн дундын өмч байх тул “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгохоор, мөн шүүгдэгч нь хэрэгт битүүмжилсэн тээврийн хэрэгслүүдийг хулгайн гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа малыг зөөх, тээвэрлэх байдлаар ашигласан байгаа тул иргэн Э.Баатархүүгийн эзэмшлийн 13-66 УВХ улсын дугаартай kio bongo загварын цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашин, иргэн Ц.Ганзоригийн эзэмшлийн 38-01 УВХ улсын дугаартай Hyundai porter загварын цагаан өнгийн бага оврын ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. 

          Шүүхээс шүүгдэгч Б.Ганбаатарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин урьд Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял дээр сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 96 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар/ 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 193 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 17 хоногийн хорих ял, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж байсан байна.

               Шүүгдэгч Б.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар мэдүүлж байгаа байдал болон хохирогч Б.Зоригбадрахын хохирол бүрэн төлөгдөөгүй, гомдолтой гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.  

          Шүүгдэгч Б.Ганбаатарт хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов. 

              Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Зуутраг овогтой Бадарчийн Ганбаатарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

          2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бадарчийн Ганбаатарт 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

          4. Шүүгдэгч Б.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч нь бусад зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарын дундын өмчлөлийн 8 ханатай шалтай монгол гэр болон Э.Баатархүүгийн эзэмшлийн 13-66 УВХ улсын дугаартай kio bongo загварын цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашин, Ц.Ганзоригийн эзэмшлийн 38-01 УВХ улсын дугаартай Hyundai porter загварын цагаан өнгийн бага оврын ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.  

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА