Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд: Прокурор: Б.Тогтох, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр, Б.Ганчимэг, Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Тогтохын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох 2238002020529 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, ............. овогт Д-н Д,1995 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн ............ сумын ............ багийн ............ оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............/. Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн ............ сумын ............ багийн нутаг дэвсгэрт байрлах хаяг тодорхойгүй хашаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ............ улсын дугаартай авто машин дотор, 2022 оны 0............ сарын 01- ний өдөр мөн тус сумын ............ багийн нутаг дэвсгэрт байрлах ............ байрны харуул хамгаалалтын өрөөнд 2 удаагийн үйлдлээр бага насны буюу 13 нас 4 сар 8 хоногтой Т.Э-г хүсэл зоригийн эсрэг буюу хүсээгүй байхад 2 удаа бэлгийн харьцаанд орж бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д-н Дид холбогдуулан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч ............. овогт Д-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Дийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-н цагдан хоригдсон 160 (нэг зуун жар) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн 2238002020529 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн 2238002020529 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Тогтох эсэргүүцэлдээ: ...Дээрх шийтгэх тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1.Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хэргийн үйл баримтад: Хүний нас тоолсон тухай тэмдэглэлд 2022 оны ............ сарын 03-ны өдрийн байдлаар Төрмөнхийн Эийн 13 нас 4 сар 8 хоногтой / ххийн 24-25 хуудас/, насанд хүрээгүй хохирогч Т.Э-н мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, насанд хүрээгүй хохирогч Т.Э-н дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/, гэрч Д.Д-н мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 0............ сарын 09-ны өдрийн 268 дугаартай “1. Т.Э-н онгон хальс 7,9 цагийн түвшинд урагдалтай байна. Уг гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үрэх, дарах үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 2. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 3. Т.Э-н охин хальсны урагдал нь хэрэг болсон гэх 2022.05.02- ны өдрөөс өмнө үүссэн гэмтэл байна. 4. Т.Э-н шинжилгээний хариунд бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 75 хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Д-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Гэтэл Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 338 дугаартай дүгнэлт: “1. Өсвөр насны хүүхдийн насыг ойролцоогоор 2-3 жилийн хэлбэлзэлтэй тогтоодог бөгөөд Т.Э нь 14-15 настай байх боломжтой. Энэ нь авчирсан бичиг баримт болон биед хийгдсэн үзлэг, биеийн хэмжээс, бэлгийн хоёрдогч шинж тэмдэг, шүдний тоо элэгдэлт зэргээр тогтоогдож байна /х.х-ийн 87 хуудас/” гэх дүгнэлтийг үндэслэж шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Д.Д-н гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1............ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь үндэслэлтэй” гэж дүгнэж аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл хэрэгт хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч Т.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд “... Хүний нас тоолсон тухай тэмдэглэлд 2022 оны ............ сарын 03-ны өдрийн байдлаар Төрмөнхийн Эийн 13 нас 4 сар 8 хоногтой ...” байсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгохоор хуульчилснаар Т.Э бага насны хүүхдэд хамаарч байна. Бага насны хүүхдийг хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэрэглэсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдсэн субъектив талын шинжийг хангасан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн объектив талын шинжээр нь зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчил өөрчилж хөнгөрүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. 2.Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн талаар: Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн ............ сумын 10 багийн нутаг дэвсгэрт байрлах хаяг тодорхойгүй хашаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ............ улсын дугаартай авто машин дотор, 2022 оны 0............ сарын 01-ний өдөр мөн тус сумын ............ багийн нутаг дэвсгэрт байрлах ............ байрны харуул хамгаалалтын өрөөнд 2 удаагийн үйлдлээр Т.Э-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан гэм буруугийн санаатай хэлбэрээр түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт нотлогджээ. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. Хохирогч Т.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд “... Хүний нас тоолсон тухай тэмдэглэлд 2022 оны ............ сарын 3-ны өдрийн байдлаар Төрмөнхийн Эийн 13 нас 4 сар 8 хоногтой ...” байсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгохоор хуульчилснаар Т.Э бага насны хүүхдэд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр, тухайн зүйл хэсгийн тайлбар хэсэгт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж хуулиар зохицуулсан байна. Д.Д нь бага насны хохирогчийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байх тул “Хүчиндэх” гэмт хэргийн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэх мэт аргаар үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон нь “Хүчиндэх” гэмт хэргийг үндсэн шинжийг болон “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна. Шүүгдэгч Д.Д бага насны хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг болоод бусад асуудлуудыг тусгана” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн шүүгдэгч Д.Д-н яллаж буй зүйл хэсэг болох Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэх хэргийн шинжийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлүүдээ заагаагүй байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Бага насны хүүхэд гэж 14 өөс доош насны хүүхдийг хэлэх бөгөөд хуулийн тайлбар хэсэгт хүч хэрэглэсэн эсэхээс үл хамаарч тохирох зүйл ангиар зүйлчлэгдэнэ гэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, Б.Ганчимэг нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход эргэлзээ төрсөн учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1............ зүйлийн 2-т заасны дагуу хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны ............ сарын 03-ны өдрийн 27............тай яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Д-г Хөвсгөл аймгийн ............ сумын ............ багийн нутаг дэвсгэрт байрлах хаяг тодорхойгүй хашаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ............ улсын дугаартай автомашин дотор, 2022 оны ............ сарын 01-ний өдөр мөн тус сумын ............ багийн нутаг дэвсгэрт байрлах Захын ХААН банкны байранд 2 удаагийн үйлдлээр бага насны буюу 13 нас 4 сар 8 хоногтой Т.Э-г хүсэл зоригийн эсрэг буюу хүсээгүй байхад 2 удаа бэлгийн харьцаанд орж бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хууль тогтоогч “Хүчиндэх“ гэмт хэргийн хохирогч арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хүндрүүлэн зүйлчлэхээр, хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12............. зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зүйлчлэхээр нарийвчлан зохицуулжээ. Гэтэл анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 338 дугаартай дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Д.Д-н гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1............ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, “...хүний нас тоолсон тухай тэмдэглэлд 2022 оны ............ сарын 03-ны өдрийн байдлаар Төрмөнхийн Э 13 нас 4 сар 8 хоногтой...” болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Э нь бага насны хүүхдэд хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” гэмт хэргийн тайлбар хэсэгт “Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэснээс үзвэл бага насны буюу арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тохиролцсон эсхүл зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч тухайн зүйл хэсгээр зүйлчлэн ял шийтгэхээр хууль тогтоогч хуульчилсан. Мөн хохирогч Т.Э-г биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдэг ойлголтод “бага насны хүүхэд” гэх Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэн зүйлчилсэн зохицуулалтад мөн адил шууд хамааралтай гэж үзнэ. Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39............. зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                                                Н.БАЯРХҮҮ