Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0029

 

2016 оны 1 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0029

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, У*****н И* д****р ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.На********а, улсын байцаагч Б.До*******н нарт холбогдуулан гаргасан ...Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны өдрийн У*****н И* д****р ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайлан, уг тайланг үндэслэл болгосон улсын ахлах байцаагч Б.До*******нгийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 54 дүгээр албан шаардлагыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Да*******ж шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

У*****н И* д****р ХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны дарга На********а, улсын байцаагч Б.До*******н нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.На********а, улсын байцаагч Б.До*******н нарт холбогдуулан гаргасан ...Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны өдрийн У*****н И* д****р ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайлан, уг тайланг үндэслэл болгосон улсын ахлах байцаагч Б.До*******нгийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 54 дүгээр албан шаардлагыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Да*******ж нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Да*******жид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан У*****н И* д****р ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.На********а, улсын байцаагч Б.До*******н нарт холбогдуулан гаргасан ...Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны өдрийн У*****н И* д****р ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайлан, уг тайланг үндэслэл болгосон улсын ахлах байцаагч Б.До*******нгийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 54 дүгээр албан шаардлагыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч У*****н И* д****р ХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ           Ц.ОДМАА