Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/02455

 

 

 

 

 

 

 

 

           2024      05        30 

      182/ШШ2024/02455

    

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “БББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Ж.А, Н.Б нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“БББСБ” ХХК-иас Ж.А, Н.Б нарыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Ж.А, Н.Б нар нь манай байгууллагад бизнесийн зориулалтаар зээл авах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "БББСБ" ХХК болон үндсэн зээлдэгч Ж.А, хамтран зээлдэгч Н.Б нар сарын 2.20%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар 150.000.000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус өдрөө тоот Зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу “БББСБ” ХХК нь өөрийн тоот данснаас Ж.Аын тоот данс руу Ж.Ат зээл зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар 150.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн. Тус тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдөр тоот Фидуцийн гэрээг байгуулж, Ж.Аын өмчлөлийн арлын дугаартай, улсын дугаартай маркийн автомашиныг, мөн тоот Барьцааны гэрээгээр арлын дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад орж ирсэн гаалийн бичигтэй Мерседэс Бенз E400 маркийн автомашиныг зээлдэгч нарын зөвшөөрлийн дагуу барьцаалсан. Тус гэрээнүүдийг байгуулах үед Фидуцийн гэрээний дагуу Мерседэс Бенз Эс550 маркийн автомашиныг "БББСБ” ХХК-ийн нэр дээр Ж.А нь шилжүүлэн өгсөн. Гэвч Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болох гаалийн бичигтэй Мерседес Бенз Е400 маркийн автомашиныг зээл авсны дараа Ж.А, Н.Б нар нь зээлдүүлэгч “БББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр итгэлцлийн журмаар тохиролцсон байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ж.А, Н.Б нар нь зээлийн гэрээний хавсралт  заасны дагуу 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдөр хийх үүргийг хүлээсэн ч 2022 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлэх, гэрээнд заасан дүнгээр бүрэн гүйцэт шилжүүлэхгүй байх зэргээр үүргээ зөрчиж эхэлсэн. Ийнхүү зээлдэгч нар нь 2022.02.16-ны өдрөөс 2022.09.29-ний хооронд 40.487.350 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс цааш одоог хүртэл зээлийн төлөлт хийгээгүй. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нараас зээлээ төлөх талаар удаа дараа шаардахад “удахгүй төлнө” гэх мэтээр хариу хэлдэг байсан ч 2023 он гарснаас хойш зээлээ төлөхөөс зориуд зугтаж, утасны дугааруудаа сольж, Ж.Аын гэрийн хаягаар нь очиход хаалгаа тайлахгүй байгаа бөгөөд тэдэнтэй холбоо барьж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн зээлдэгч Ж.А, хамтран зээлдэгч Н.Б нарт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09026 дугаар захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд "БББСБ” ХХК-ийн зүгээс үндсэн зээлдэгч Ж.А, хамтран зээлдэгч Н.Б нарын хаягийг тодруулах боломжгүй бөгөөд тэдгээртэй холбогдож чадахгүй байх тул тэднийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БББСБ” ХХК нь Ж.А, Н.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч БББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци, барьцааны гэрээг байгуулж, 71.075.095 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Ж.А, Н.Б нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Ж.А нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй,

 Н.Б нь тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, Булган аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тэмдэглэл, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 05 дугаар сарын 15-ны дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.    

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ж.А, Н.Б нар нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, Ж.А, Н.Б нарыг эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.А, Н.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “БББСБ” ХХК-ийн төлөөлөгч Д.М-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.                       

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН