Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/02043

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17

181/ШШ2024/02043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б, хороо,  гудамж, байр,  давхар,  тоотод байрлах, С ХХК/РД: , гүйцэтгэх захирал Н.О/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг,  хороо, Г хотхон,  байр,  тоотод оршин суух, Ц овогт О Н/РД: /-д холбогдох,

 

635,811.3 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2023 оны 6 сарын 12 өдөр О.Н Сургалтын гэрээ байгуулж маникюрист чиглэлээр 500000 төгрөгийн үнэтэй 2 жил ажиллах гэрээ байгуулан 14 хоног маникюрист чиглэлээр сургаж авсан.Сургалт төгсөөд О.Н нь манай салонд 7,8 сард ажиллаж 3271800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авсан ч ажлын байраа хүлээлгэж өгөөгүй цалингаа авч ажиллаас гэнэт гарсан.Манай байгууллага тус ажилтны 7 сар цалин 2131600 төгрөг 8сар 1140200 төгрөгийг тус тус О.Нандинцэцэгийн дансанд Нийгмийн даатгал шимтгэл.хувь хүний орлогын албан татварыг хасалгүйгээр шууд шилжүүлсэн.Манай салон Тус саруудын нийгмийн даатгалыг нөхөн төлөх хүсэлт илгээн нөхөн төлж байгаа учир хариуцагч О.Н 7,8 сар нийгмийн даатгалын шимтгэл.хувь хүний орлогын албан татвар нийт 635,811.3 төгрөг болон шүүхэд нэхэмжпэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 19724 хамт гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Н нь  дүүргийн  хороо 3 давхарт байрлах  салоны захирал Н.О анх уулзахдаа анхан шатны болон гүнзггийрүүлсэн сургалтанд сурч мэрэгжил эзэмшсэн тухай сургалтын сертификатаа үзүүлж тус салонд ажиллахаар болсон. 2023 оны 6-р сарын 13-наас 1 сар дагалдан ажиллана шүү гээд дөнгөж 14 хоног байхад миний нэр дээр үйлчлүүлэгчийн захиалга авсан байсан. Ингээд 6-р сарын 28-наас эхлэн ажиллах болсон. Ажилд ороод 2023 оны 7-р сарын 5-нд чамтай гэрээ хийнэ гээд өмнө нь огт танилцуулахгүйгээр ажил тарж байхад дуудаж 4 гэрээнд гарын үсэг зуруулсан. Уншиж танилцах боломж байгаагүй. 1 хувь гэрээг өгнө гээд удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Тус байгууллага нь 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчидтайгаа гэрээ байгуулан ажиллаж байгаагүй зөвхөн надтай гэрээ байгуулсанд тэнд ажиллаж байсан хүмүүс тухайн үед гайхаж байсан.

Намайг сургаж авсан гэх юм би чинь өмнө сургалтуудад сураад тодорхой хугацаанд ажиллаж тодорхой хэмжээнд дадлагажиж ажилласан хүн шүү дээ.

Ажиллаас гарах болсон шалтгаан нь:

1. Ажлын байрны дарамт шахалт ихтэй, байнга дарамтлаж хэл амаар доромжилж амгалан тайван ажиллаа хийх бололцоо байхгүй. Байнга цагдаа дуудна,шүүхэд өгнө гэж шүүх хуулийн байгууллагын нэрээр айлган сүрдүүлдэг.

2. Эрүүл мэнд /ханиад хүрэх, хоолой өвдөх/-ийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй болох, ар гэрт үхэл зовлон тохиолдох үед ямарч чөлөө өгөхгүй тэр зовлон чинь надад хамаагүй, ажлаа хий гэж шаарддаг, утсаар болон месенжирээр дарамталдаг.

3. Ажилд ороход ажлын багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. 1 ш хумсны мах авагч, ажлын өмд цамц л өгсөн түүнийг нь хүлээлгэн өгсөн атал нэхэмжлэлдээ ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж худал мэдүүлжээ

4. Би ажилд орохдоо оюутан гэдгээ хэлсэн, хичээл ороход чөлөө цагаараа ажиллана гэж урьдчилан ярьж тохирсон боловч ямарч чөлөө завгүй өглөө 9-20 цаг хүртэл ажиллуулдаг, байнга хашгичиж загнаж ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртдөг, хичээл сургууль эхлэх үед ажиллах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон учир арга буюу ажлаас гарах шийдвэр гаргасан.

5. Намайг ажлаас гаргахгүй гэж албадан гэрээ хийж, гэрээгээ ч үзүүлэхгүй, 1 хувийг нь гардуулаагүй байсан учрыг сая л ойлголоо.

6. Надад ямарч сургалт явуулаагүй. Намайг чадварлаг мэргэшсэн болохоор ажлаас гаргахгүй гэдэг үүднээс төөрөгдүүлэн үрьдчилж танилцүүлахгүй албадан гэрээ хийсэн. Гэрээтэйгээ ч танилцах боломж олгоогүй намайг төөрөгдүүлж ажиллах хүсэл сонирхлыг ашиглан, гэрээнд гарын үсэг зүрүулсан.Түс байгүүллагаас надад мэрэгжил олгосон ямарч мэрэгжлийн гэрчилгээ байхгүй. Түс байгүүллага сүргалт явүүлах ямарч сургалтын анги танхим, материаллаг бааз байхгүй. Н.Оюунчимэг өөрөө сургалт явуулах эрхгүй.

7. Надтай хийсэн Хөдөлмөрийн гэрээг ажлаас гарсныхаа дараа 2023 оны 8-р сарын 29-нд удаа дараа нэхэж байж хувилуулан авч, байгууллагад улдсэн хувь дээр хүлээн авсан он сар өдрөө бичээд гарын үсэг эурж хүлээн авсан. Хөдөлмөрийн гэрээний 2.1.1 зүйлд ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөделмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, 3.2.2-т Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах, мөн Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлс, нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татвар авах талаар , ямар хугацаанд сургах ,мэрэгжил эзэмшүүлсэн талаар тусгасан зүйл байхгүй.

Хөдөлмөрийн гэрээ хийсэн бол тус байгууллага нь цалин болон түүнтэй адилтгах хөлснөөс Нийгмийн даатгал, ХХОАТ заавал суутган авч харьяа дуүргийн нийгмийн даатгал татварын байгууллагад сар бүр тайлагнах үүрэгтэй байдаг юм байна гэдгийг ажлаас гарсныхаа дараа хууль судлаад мэдсэн. О.Н миний хаан банкны дансанд Н овогтой Н хувийн данснаас ажлын хөлс гэж тухай бүр мөнгө орж ирж байсан. Би цалингаа дур мэдэн авч өөрийн дансруугаа шилжүүлэн авсан зүйл байхгүй, тийм боломж, эрх мэдэл ч байхгүй. Н.О захирал хөдөлмөрийн гэрээ хийсэн бол хуулиа хэрэгжүүлж ажиллаж байсан бол байгууллагад нь ийм эрсдэл үүсэхгүй байсан байх. Өөрийнхөө буруутай үйлдийг бусдаар төлүүлэх гэж худал мэдүүлж нэхэмжлэл гаргажээ.

Миний бие С ХХК-тий байгуулсан гэрээнд хөдөлмөрийн хөлс яаж олгох талаар нэг ч үг үсэг байхгүй хэр нь, Н.Н хувийн данснаас ажлын хөлс гэдэг нэрээр над руу мөнгө шилжиж орж ирж байсан.

Иймээс иргэн О.Н намайг төөрөгдүүлж байгууллагаар гэрээ хийж, өөрийн төрсөн эгч Н.Н хувийн данснаасаа өөрсдөө миний данс руу ажлын хөлс гэж мөнгө шилжүүлсэн байж намайг нийгмийн даатгал, Хувь хүний орлогын татвараа төлөлгүй ажиллаас гарсан гэж буруутгаж нэхэмжпэл гаргаж байгаа нь үндэслэлгуй болно.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд би Н.Н ажлын хөлс миний хувийн дансруу мөнгө шилжүүлсэн болохоос С ХХК-наас, Гүйцэтгэх захирал Н.О ямар ч цалин хөлс аваагүй. С ХХК-д  дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагаас шалгалт хийж хууль бус үйлдэлд нь акт тавьсан юм байна лээ. С ХХК-ийн гуйцэтгэх захирал Н.О хууль бус үйлдлийнх нь хариуцлагыг иргэн миний бие хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан С ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Цалин олгох хүснэгт, Ю  Гоо сайхны салоны Төгсөлтийн гэрчилгээний англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгын хуулбар, 2018 оны Сертификат, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Хаан Банк ХК-ийн Депозит дансны хуулга /хх-17-20/, Хөдөлмөрийн гэрээ, Маникюрчин ажлын байрны тодорхойлолт, Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актын хуулбар, Хяналт шалгатаар НДШ баримтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 7-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 8-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, О.Н байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хуулбар, О.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар С ХХК гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Голомт банк ХК-ийн Мемориалын баримт, 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Цалин олгох хүснэгт, 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/00555 дугаар шүүхийн шийдвэрын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК хариуцагч О.Н холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын төлбөрт нийт 635,811.3/зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Н нь өөрсдөө миний данс руу ажлын хөлс гэж мөнгө шилжүүлсэн байж намайг Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын татвараа төлөлгүй ажилаас гарсан гэж буруутгаж нэхэмжпэл гаргаж байгаа нь үндэслэлгуй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Маникюрчин ажлын байранд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажилласан болох нь зохигчийн тайлбар, №10 Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн санаачилгаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь хариуцагчийн энэ талаарх тайлбар, нэхэмжлэгчийн О.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай/ажилтны санаачилгаар/ тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 7 дугаар сард нийт 2,131,600/хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн цалин, 2023 оны 8 дугаар сард 1,140,200/нэг сая нэг зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн цалин олгосон болох нь Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актын хуулбар, Хяналт шалгатаар НДШ баримтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 7-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 8-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Ажилтан дараах үндсэн үүрэгтэй:, 42.2.10-т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах;, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.2.10, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлөх, тайлагнах тус тус үүрэгтэй байна.

 

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19-д "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг;, Нийгмийн даатгалын тухай хуулийн/1994 он/ 15 дугаар зүйлд Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа, 15 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:, мөн хуулийн 16 дугаар зүйлд Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 16 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. гэж заасан.

 

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн/1994 он/ 15 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь суутган төлөгч этгээдийн хувьд хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд 266,450/хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд 131,123/нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй болох нь Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актын хуулбар, Хяналт шалгатаар НДШ баримтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 7-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2023 оны 8-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нийт 397,573/266,450+131,123=397,573/ /гурван зуун ерэн долоон мянга таван зуун далан гурав/ төгрөгийг Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн банк ХК дахь дансанд төлсөн болох нь Голомт банк ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № S341387 Мемориалын баримтаар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд уг хуулийг буцаан хэрэглэх талаар тусгаагүй байх ба зохигчид 2023 оны 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар маргаж байх тул 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:, 6.3.1-т цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;, мөн хуулийн 14 дүгээр зүйлд Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 14.1-т Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Энэ хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад доор дурдсан журмыг баримтална:, 25.1.1-т энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогын дүнд энэ хуулийн 21.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх; гэж заасан.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 14.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь суутган төлөгч этгээдийн хувьд хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын цалингаас хувь хүний орлогын адбан татварт нийт 174,646.60/нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөгийн, 2023 оны 8 дугаар сарын цалингаас хувь хүний орлогын адбан татварт нийт 84,907.70/наян дөрвөн мянга есөн зуун долоон төгрөг далан мөнгө/ төгрөгийн албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Цалин олгох хүснэгт, 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Цалин олгох хүснэгтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын цалин, 2023 оны 8 дугаар сарын цалинд ногдох хувь хүний орлогын албан татварыг холбогдох төсөвт шилжүүлсэн болохоо баримтаар нотлохгүй байх боловч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 14.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын цалин, 2023 оны 8 дугаар сарын цалинд ногдох хувь хүний орлогын албан татварт нийт 259,554.3/174,646.60+84,907.70=259,554.3/ /хоёр зуун тавин есөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь суутган төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ..., 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байх ба хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлд нийт 397,573/гурван зуун ерэн долоон мянга таван зуун далан гурав/ төгрөгийг, хувь хүний орлогын албан татварт нийт 259,554.3/хоёр зуун тавин есөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, нийт 657,127.3/зургаан зуун тавин долоон мянга нэг зуун хорин долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч төлөөгүй байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт төлөх нийт дүн 657,127.3/зургаан зуун тавин долоон мянга нэг зуун хорин долоон төгрөг гурван мөнгө/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь нийт 635,811.3/зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гагуулахаар нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 635,811.3/зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Н нийт 635,811.3/зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н улсын тэмдэгтийн хураамжид 19,724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Н нийт 635,811.3/зургаан зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н улсын тэмдэгтийн хураамжид 19,724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ