Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02223

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02223

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  хороо,  хороолол,  гудамж,  байр,  тоотод оршин суух, Б овогт Б Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг,  хороо,  гудамж 31,  тауэр,  давхарт байрлах, М ХХК/РД: /-д холбогдох,

 

33,930,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Б миний бие 2021 оны 03 дугаар сарын 01-өдөр М ХХК-тай № ПЗ-С-01/13-13 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан юм.

Захиалгын гэрээгээр Улаанбаатар хот, Б дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Апартмент-3" орон сууцны хотхоны С блок 1-р орцны  давхар,  тоот, 55 мкв, 3 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох нөхцөлтөйгөөр гэрээг байгуулж гэрээний урьдчилгаа төлбөрт 33 930 000 (гучин гурван сая есөн зуун гучин мянган) төгрөгийг төлсөн. Гэвч гэрээний төлбөр төлөгдсөн ч М ХХК нь удаа дараа гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлж захиалгын гэрээнд заагдсан С блокын ажил эхлээгүй байсны улмаас бидний зүгээс харилцан тохиролцож 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ цуцлах актийг үйлдэж гэрээг цуцалсан байдаг.

Гэрээ цуцлах акт үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний төлбөрийг буцаан төлөөгүй бөгөөд төлөх тухай шаардлага тавихад удаа дараа худал хэлсээр байна. Мөн хуульч Д.М гарын үсэг бүхий мэдэгдэлийг ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бидний төлбөрийг буцаан олгох тухай ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймээс миний зүгээс хуулийн дагуу шуурхай шийдвэрлүүлж, гэрээний үүргийн бичлэлтийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 2021 оны 03 дугаар сарын 01-өдөр М ХХК-тай № ПЗ-С-01/13-13 гэрээний үүргийн биелэлтэд төлсөн 33 930 000 (гучин гурван сая есөн зуун гучин мянган) төгрөгийг хуулийн дагуу М ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б өмгөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-тай хийсэн гэрээ болон өөрсдийнх нь протокол, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсноор төлбөр тооцооны асуудлаа аль хэзээний нэг талдаа шийдэхээр ер нь хавтаст хэрэгт харагдаж байна. Хоёрт Иргэний хэргийн иргэний хуулийн 226.1, 227.1.1-т заасан нөхцөл байдал өмгөөлөгчийн зүгээс харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбар, Төрийн банк ХК-ийн Мөнгөн шилжүүлгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх баримтын хуулбар, Төрийн банк ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мемориалын баримтын хуулбар, № КО140019 Кассын орлогын ордерын хуулбар, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, М ХХК-ийн Хууль зүйн албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 005 болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 005/093 Мэдэгдлийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан М ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч М ХХК-д холбогдуулан 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М ХХК-д 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр № П3-С-01/13-13 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн № П3-С-01/13-13 Орон сууц захиалан бариулах гэрээ-д зааснаар хариуцагч нь Б дүүрэг,  хорооны нутаг дэвсгэрт  Апартмент-3 орон сууцны хотхоны С блок, 1-р орц,  давхар,  тоот, 55.4 метр квадрат, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 502 тоот, 55.4 метр квадрат, 3 өрөө орон сууцны үнэд нийт 99,720,000/ерэн есөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр № П3-С-01/13-13 Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 502 тоот, 55.4 метр квадрат, 3 өрөө орон сууцны үнэд хариуцагчид нийт 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн болох нь Төрийн банк ХК-ийн Мөнгөн шилжүүлгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх баримтын хуулбар, Төрийн банк ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мемориалын баримтын хуулбар, № КО140019 Кассын орлогын ордерын хуулбар, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, М ХХК-ийн Хууль зүйн албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 005 болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 005/093 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 3 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан, Гэрээнд заагдсан С блокын ажил эхлээгүй байсан гэх үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Гэрээг цуцалсан болох нь М ХХК-ийн Хууль зүйн албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 005 болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 005/093 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн С блокын ажил эхлээгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь М ХХК-ийн Хууль зүйн албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 005 болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 005/093 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тус тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ... энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;, 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1226.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчид Гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй байсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар Гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид нийт 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Төрийн банк ХК-ийн Мөнгөн шилжүүлгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх баримтын хуулбар, Төрийн банк ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мемориалын баримтын хуулбар, № КО140019 Кассын орлогын ордерын хуулбар, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, М ХХК-ийн Хууль зүйн албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 005 болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 005/093 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327,600 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 33,930,000/гучин гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосгуай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327,600 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ