Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/02469

 

 

 

 

 

 

 

 

 

             2024       05       31

          182/ШШ2024/02469

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.207.807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "М ББСБ”-тай тоот Зээлийн гэрээ байгуулж, 1.719.900 төгрөгийг жилийн 38.40% хүүтэйгээр 24 сарын хугацаатай Galaxy A53 5G 128GB гар утас худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 0 төгрөг төлсөн ба 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 11 ний өдөр "С” ХХК-д тоот "Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ" ний дагуу шилжүүлэн өгсөн болно. Зээлийн гэрээний 5.1.10 "Зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлөлтийг "Зээл эргэн төлөлтийн хувиар"-ийн дагуу төлөөгүй /хуваарийг зерисен/ тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулхаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан. Зээлдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1.719.900 төгрөг, төлөх ёстой хүү 465.023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.384 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 2.207.807 төгрөгийг Б.Гөөс гаргуулж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийт нэхэмжилсэн 2.207.807 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 447.807 төгрөгөөр нийт 5 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.207.807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гт нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.207.807 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 447.807 төгрөгөөр нийт 5 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.       

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.207.807 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.207.807 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 440.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 447.807 төгрөгөөр нийт 5 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 50.274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25.137 төгрөгийг хариуцагчаас, 25.137 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН