| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04625/И |
| Дугаар | 181/ШШ2024/02226 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/02226
| 2024 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 181/ШШ2024/02226 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Батхуяг, ерөнхий шүүгч Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч, Ж.С гудамж, Засгийн газрын 11-р байранд байрлах, Төрийн албаны зөвлөл/РД: 9128956/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, хороо, мянгат, байр, тоотод оршин суух, Б овогт Ц Ц/РД: /-д холбогдох,
14,110,233 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов. Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга О.Г албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Иргэн О.Г нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор О.Гантулгыг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхиин шиидвэриин дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай" А/80 дугаар тушаалаар 14 110 233 төгрөгийг О.Г ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна.
Ц.Ц хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14 110 233 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Ц.Ц гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн төрд учруулсан хохиролд 14,110,233 төгрөг гаргуулах щаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Ц.Ц би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2016.08.08-ны өдөр Б/13 дугаар тушаалаар тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын санхүү, эдийн засгийн даргын албан тушаалаас О.Г чөлөөлсөн.
О.Г чөлөөлөхдөө Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн Яамдьн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолыг үндэслэж, цомхотгосон.
Гэвч О.Г нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаараа нэхэмжпэл гаргасны дагуу шүүхээс 2016.12.08-ны өдрийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн шийдвэр 2017.04.24-ний өдөр хүчин төгөлдөр болсон яамны орон тоо цомхотгогдсны улмаас О.Г ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байна. Энэ нь яамны төрийн нарийн бичгийн дангаар шийдвэрлэх асуудал биш бөгөөд Засгийн газраас батлагдсан яамны бүтэц, орон тоогоор зохицуулагдах асуудал байдаг.
Би Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу О.Г ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд Ц.Ц гэх хувь хүний өмнөөс шийдвэр гаргаагүй.
Яамны нэрийн өмнөөс гарч буй бүхий л бичгийн шийдвэрийн төслийг холбогдох мэргэжилтнүүд, хуулийн хэлтэс бэлтгэдэг бөгөөд иргэний шүүх дээрх тушаалын хуулийн үндэслэлийг хянасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, Ч.Б ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл юм.
Намайг дээрх албан тушаалыг хашиж байх үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны зарчим гэх 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан байсан. Харин 2019.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэглэх ёстой гэж үзэж байна.
Улмаар Төрийн албаны зөвлөл нь уг хуулиас өмнө төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 04/1994 дугаар Төрийн албаны зөвлөлийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1020 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 221/МА2017/0116 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар Шүүхийн тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөрийн хүснэгтийн хуулбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/80 дугаар тушаалын болон түүний хавсралтын хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Б/13 дугаар тушаалын хуулбар болон түүний хавсралтын хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/86 дугаар тушаалын хуулбар, 2015 оны 1 дүгээр сараас 2021 дүгээр сарын 3 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл хариуцагч Ц.Ц холбогдуулан төрд учирсан хохиролд 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.Ц нь хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл гэж маргасан.
Дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ц 2016 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар О.Г яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөн балтагдсантай холбогдуулан гэх үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалын хуулбар болон тушаалын хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0116 дугаар магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн Б/13 дугаар тушаалын О.Г холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Г г өмнө эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн дарганы албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөд 3,590,740/гурван сая таван зуун ерэн мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулан О.Г олгохоор шийдвэрлэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0116 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас О.Г 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 14,329,232/арван дөрвөн сая гурван зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 229,596/хоёр зуун хорин есөн мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан О.Г олгохоор шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон хавсралтад тусгасан аж ахуйн нэгж, байгууллагад хохирлыг барагдуулахад 2,280,547,800/хоёр тэрбум хоёр зуун наян сая таван зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгийг олгохыг зөвшөөрсөн болох нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалын болон түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал болон түүний хавсралтад зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02350 дугаар шийдвэрийн дагуу О.Г учирсан хохиролд 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
О.Г учирсан хохиролд 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг олгосон болох нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн № 00000098 дугаар Төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ц 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар О.Г 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн № Б/13 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т ... төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар ... халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн ... этгээд өөрийн илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх .../ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа хууль бусаар буюу илтэд болгоомжгүй үйлдлээр төрийн албан хаагч О.Г албан тушаалаас чөлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хохирол учруулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл гэж маргаж байх боловч хариуцагч нь хууль зөрчсөн тушаал гаргаж, өөрийн илтэд болгоомжгүй үйлдлээр төрд хохирол учруулсан байх тул хохирлыг хариуцах үүрэгтэй.
Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэглэх ёстой гэж маргаж байна.
Хариуцагчийн хууль бус үйлдэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал гарах хүртэл үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт зааснаар хариуцагч нь төрд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц нийт 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албан зөвлөлд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албан зөвлөлийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид 228,501 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц нийт 14,110,233/арван дөрвөн сая нэг зуун арван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албан зөвлөлд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албан зөвлөлийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид 228,501 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ерөнхий ШҮҮГЧ Н.оюунтуяа
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ