Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.А

Шүүгдэгч                                                       Э.М, Д.Э

Шүүгдэгч, хохирогч                                    Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Д, С.Б

Хохирогчийн өмгөөлөгч                           Б.Т

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Б, шүүгдэгч, хохирогч Ж.Б нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Э-н М,

 

Б овогт Ж-н Б,

 

Б овогт Д-н Э,

 

Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө    улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас     аймгийн     сумын      багийн нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

Ж.Б нь гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ замын хөдөлгөөнд     улсын дугаартай “Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон оролцож байхдаа     аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч И овогт Э-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Ж-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Д-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,681 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

... Ялтан Д-н Эыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцохдоо: жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шударга ёсны зарчмыг хангаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэгт тооцогдох “үйлдэл”-ийг тусгайлан заасан байна. Тухайлбал: тээрийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын биед “хүндэвтэр” гэмтэл хор уршгийг учруулсан нь этгээд гэм буруутайд тооцогдож.түүнд этгээдэд ял шийтгэл халдаах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг.үр дагаврыг бий болгосон этгээдийг ойлгохоор байна. /ЭХ-ийн 2.5-ын 2/

Тэгвэл: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хүн согтуурсан үедээ Авто тээврийн аюул байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын биед “хөнгөн” гэмтэл учруулсан хор уршиг, үр дагавар нь гэмт хэрэгт тооцогдох талаар эрүүгийн хуульд хуульчлагдаагүй байна.

 

Шүүх ялтан Д.Эыг гэмт хэрэг гарахад шалтгаант холбоотой гэж Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.4, 3.5, осол тохиолдсон үед тусламж үзүүлээгүй, дүрмийн 3.7-д согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, дүрмийн 18.2-т холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх гэсэн заалтуудыг     улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Э нь тус тус зөрчсөн байна.” гэх мөрдөгчийн лавлагааг гэм буруугийн үндэслэл болгожээ. Дээрх захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

Хэргийн бодит байдлаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Эыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар согтолтын зэрэг тогтоосон нотлох баримт, эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслийн жолоочийг холын гэрлээр нүдийг гялбуулсан зэрэг нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан “хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт байхгүй” байна.

 

Д.Э нь Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг урд нь адуу ачиж явсан “Портер“ машины ард зогссон байдаг. Тэгэхээр эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслийн жолоочийг хөдөлгөөнд оролцоход саад болсон гэх боломжгүй юм. Тэгээд ч энэ хэрэгт хохирогчийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээсэн шүүгдэгч хохирогчийг Ланд-200 маркийн машиныг өнгөрөөд ар талд нь дайрч гэмтэл учруулсан байдаг. Тэгэхээр гэрэлд гялбасан гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг байна.

 

Д.Эын хувьд Эрүүгийн хуулийн 27.10-т заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь дээрх тайлбаруудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.11-д заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж хуульчилжээ. Энд “энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур“ гэдгийг Д.Эын гэм буруутай гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бус Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдана гэж ойлгогдож байна.

Д.Эад хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцон, ял халдаасан мөрдөгч, прокурор, шүүгчийн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй байхыг үгүйсгэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б миний өгсөн мэдүүлгийн талаар 2021 оны 10 дугаар сарын 18-нд зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийг тайлбарлуулж, гэрчээр /хх 19/ мэдүүлэг өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 21-нд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн /хх 34/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас тайлбарлуулж, дэлгэрэнгүй мэдүүлсэн.

 

2021 оны 11 дүгээр сарын 04-нд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн /хх 39/. Ингэхдээ болсон явдлын талаар товч буюу такси барих гэж байгаад мөргүүлсэн гэж л мэдүүлсэн. Нэг бүрчлэн дүрсэлж мэдүүлээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 04-нд яллагдагчаар мэдүүлэг өгсөн /хх 183/. Гэхдээ хэргийн үйл баримтын талаар огт яриагүй бөгөөд прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан Худал мэдүүлэх гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан мөртлөө нэгэнт өнгөрсөн юм байна, би өөрийгөө буруугүй гэж тайлбарлаад ч нэмэргүй юм байна гэсэндээ л бууж өгч үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Харин шүүх миний гэм буруугүй гэдгийг тогтоогоод өгнө гэж итгэж байсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 4 удаа л мэдүүлэг өгснөөс эхний мэдүүлэг нь зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулиас тайлбарлуулж өгсөн мэдүүлэг учир энэ мэдүүлгийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж ашиглах, үнэлэх хууль зүйн боломжгүй бөгөөд энэ мэдүүлгэнд юу гэсэн байсан ч эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл, нотлох баримт болохгүй.

 

Харин хамгийн сүүлд яллагдагчаар мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3- т заасны дагуу намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй тул энэ мэдүүлгийг мөн адил үнэлэх боломжгүй.

 

Ингээд 4 удаагийн мэдүүлгээс 2 мэдүүлгийг үнэлж, дүгнэх, харьцуулалт хийх хууль зүйн боломжгүй болсон учир хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн 2 мэдүүлэг үлдэнэ. Үүнээс 2021.10.21-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгт /хх 34/ Ж.Б би хэргийн үйл баримтын талаар өөрийн санаж байгаа түвшинд, тийм л үйл явдал болсон доо гэж л бодож мэдүүлсэн мэдүүлгийг минь миний эсрэг ашиглаж, нарийн тодорхой санахгүй байгаа зүйлээ бүдэг бадаг сэргээж ярьсны минь төлөө намайг худал мэдүүлэгч гэж ял сонсгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон нь прокурорын үзэмжийн асуудал болсон гэж үзэхээр байна.

Учир нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн 2 мэдүүлгийн эхнийх нь буюу дээр дурдсан мэдүүлгэнд дэлгэрэнгүй мэдүүлсэн, хоёр дахь нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн /хх 39/ мэдүүлгэнд хэргийн үйл баримтыг дэлгэрэнгүй дүрсэлж мэдүүлсэн зүйл байхгүй, такси барих гэж байгаад л машинд мөргүүлсэн талаар ерөнхий байдлаар мэдүүлсэн.

 

Тиймээс хохирогч хүнийг, бүдэг бадаг санаж байгаа зүйлээ сэргээн мэдүүлэх оролдлого хийснийх нь төлөө, ганцхан мэдүүлгээр нь зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгтэн болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмт хэргийн шинжийг хангахад зориуд худал мэдүүлсэн байх шаардлагатай байтал хохирогч би зориуд худал мэдүүлэхийг хүсээгүй, худал үнэнгээ ч мэдэхгүй цочролд орсон, мөн санаж байгаа хэргийн үйл баримтыг зориуд санахгүй байгаа мэтээр худал хэлээгүй, нэг мэдэхэд л машинд мөргүүлсэн, эмнэлэгт ухаан орсон байхад намайг ийнхүү ялтан болгож байгаад гомдолтой байна. Иймээс надад холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ цаашид нэхэмжлэл гаргах эрхийн хязгаарлалт болно. Хохирогч би гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар буюу эмчилгээ хийлгэж болзошгүй тохиолдолд, мөн одоо ч миний үүдэн шүд хөдөлдөг энэ нь ослын улмаас болсон гэдгийг шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдоно, энэ шүдээ эмчлүүлэх зардал төлбөрийг би буруутай этгээдээс нэхэмжилмээр байна. Миний хувьд бодит баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр хориг болох бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр гаргасан тул 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү.

Хэрэв үнэхээр үнэн зөв, баримт нотолгоотой л байвал иргэний шүүх нэхэмжлэлийг хангана, харин баримт, нотолгоо хангалтгүй байх тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг минь хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М тайлбартаа: ...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна Хохирлыг төлж барагдуулах болно ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э тайлбартаа: ... Гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гайхаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч Ж.Б  тайлбартаа: ...Шүдээ эмчлүүлэх хохирлоо гаргуулж авах гэхэд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өөрчлөлт оруулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Шүүгдэгч Э.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б тайлбартаа: ... Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ял шийтгэл халдаасан нь үндэслэлгүй. Хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... Хохирогч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч худал мэдүүлэг өгөөгүй. Худал мэдүүлэг өгөх болсон санаа зорилгыг тогтоогоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Б, хохирогч, шүүгдэгч Ж.Б нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.М, Д.Э, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө   улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас     аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ж.Быг гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

шүүгдэгч Д.Эыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,согтуурсан үедээ замын хөдөлгөөнд     улсын дугаартай “Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон оролцож байхдаа     аймгийн     сумын     багийн нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэрэгт тус тус холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

           

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэх үүрэгтэй.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөргөсөн машинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Бын ... 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найз Э болон Э-н найзууд болох хоёр эрэгтэй хүнтэй хамт архи уугаад гэртээ харих гээд замаас такси барих гээд явж байхдаа тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

            шүүгдэгч Э.Мын ... 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө    аймгийн       багийн тосгонд зорчигч хүргэж өгчихөөд буцаад явж байхдаа “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр замын эсрэг талд Портер маркийн машин, ард нь Ланд-200 машин зогсож байсан. Ланд машины гэрэл тод асаж байсан. Би холын гэрэлтэй зогсож байна гэж бодсон. Гэнэт баруун урд талаас явган зорчигч гэнэт гараад ирсэн. Би сандраад тухайн хүнийг мөргөсөн. Тэр хүн миний машины зүүн гар тал руу зам руу шийдэгдсэн. Би машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиж хараад ахаа сэрээрэй гэж хэлээд замын эсрэг талд зогсож байсан Ланд 200 машин дээр очиж жолоочоос нь цагдаагийн газар луу яаж залгадаг юм гэж асуухад мэдэхгүй гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг,

 

           шүүгдэгч Д.Эын ... би хүн дайраагүй, гэм буруутай гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Би тухайн үед Быг осолд орчихлоо гэж мэдсэн. Ослын дараа нэг залуу миний машин дээр ирээд надаас цагдаагийн утасны дугаарыг асуусан. Би согтуу, эрхийн үнэмлэхгүй байсан болохоор мэдэхгүй гэж хэлээд тэр газраас хөдөлж өөрийнхөө хашаа руу орж зогсож байгаад гэр лүүгээ харьсан. Эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан байсан тул тухайн үед Г-р машин барьж явсан гэж худал мэдүүлэг өгүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Д.Ш ... Э намайг гаргаж өгөхөөр “О” худалдааны төвийн урд талын зам дээр зогссон. Би тухайн үед Ө-н барьж явсан Портер машинд сууж байгаад Эын машинд очиж суусан. Тухайн үед Э машинаа барьж явсан. Эын найз Б арын суудал дээр сууж байсан. Өөр хүн байгаагүй. Эын машинд суугаад би Этай адуу малаа яах уу, уях юм уу гэж асууж байтал Б арын хаалгаар буугаад хаалгаа хаасан. Удаагүй байтал жолоочийн талаар нэг хүн ирээд Этай юм яриад байсан. Юу гэж ярьсныг нь сайн сонсоогүй. Эмнэлэг, цагдаагийн утасны дугаар асуугаад байх шиг байсан. Э нөгөө Б чинь машинд дайруулчихсан юм шиг байна гэж хэлсэн. Осол болсон юм байна гэж би таамагласан. Э машинаа бариад хөдлөөд явсан. Өөрийнхөө хашаа руу очсон ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Н.Г-н ... 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захирал Э, захирлын найз Б нартай Б сумлуу явж ирээд “О” худалдааны төвийн урд талын хашаанд машин засаад 23 цаг дөхөж байхад гэр лүүгээ харьсан ... маргааш өглөө нь дарга Э залгаад намайг цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэхээр нь би юу гэж мэдүүлэг өгөх юм гэхэд тэгээд тэгээд өгчих гээд мэдүүлэг зааж өгсөн ... Би тухайн осол болох үед байгаагүй. Машин барьж яваагүй. Маргааш өглөө нь осол болсон талаар дуулсан ... гэсэн мэдүүлэг,

 

            “О” худалдааны төвийн хяналтын камераас хуурцаганд бэхжүүлж авсан дүрс бичлэг, камерийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл,

 

            хохирогч Ж.Бын биед хүндэвтэр хохирол учирсан талаарх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 630 дугаартай “Ж.Бын биед баруун хөлний дунд чөмөгний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шилбэний шаант ясны далд хугарал, өвдөгний үений дотор холбоосны язралт, дээд хоёр дугаар шүдний хугарал, баруун хөл гуяны дундаас доош шилбэ хүртэл бүхэлдээ, зүүн өвдөгний үе, шилбэ бүхэлдээ, зүүн өгзөг, зүүн гарын тохойн цус хуралт, дух, хоёр гарын сарвуу нуруунд зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Баруун хөлийн дунд чөмөгний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн журам тогтоох зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ...” гэсэн дүгнэлт,

 

         Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Б-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай нэмэлт магадлагаа зэрэг нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө  улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас      аймгийн   сумын   багийн нутаг дэвсгэрт байрлах “О” худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мыг      улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замаар хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Быг мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

            Харин шүүгдэгч Д.Эыг жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч” гэдэгт авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, эсхүл жолоодлогын дадлага хийлгэж байгаа багшийг хамааруулах ба мөн Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг ойлгоно.

 

            Тодруулбал: Жолооч Автозамын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан замын зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.

 

            Шүүгдэгч Д.Э нь замын хөдөлгөөнд оролцож яваад дээрх зам тээврийн осол болохоос өмнө болон болох үед “О” худалдааны төвийн урд талын засмал замын хөвөө хэсэгт зогсож байсан буюу замын хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгслээ зогсоосон байх үед зам тээврийн осол болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддог.

 

            Тухайн үед түүний автомашин дотор шүүгдэгч Д.Э, хохирогч, шүүгдэгч Ж.Б болон Б.Ш нар байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ж.Б нь авто машины зүүн талын арын хаалгаар бууж зам хөндлөн гарч явах үедээ Э.Мын жолоодож байсан     улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинд мөргүүлсэн байх бөгөөд хохирогч Ж.Бын биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Э.Мын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

            Мөн мөрдөгчийн 02 дугаартай нэмэлт магадлагаанд Д.Эыг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн /хх 144/ гэсэн байх боловч уг магадлагаанд зам тээврийн осол гарахад чухам хэний, ямар үйлдэл нөлөөлсөн болохыг тодорхой тогтоогоогүй байхад прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Д.Эад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

           

            Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Бын биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай этгээд тогтоогдсон байхад шүүгдэгч Д.Эыг хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан мэтээр дүгнэж эрүүгийн ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

            Харин мөрдөгчийн дээрх магадлагаагаар тогтоосон Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн Д.Эын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бус Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

            Иймд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үндсэн шинж нь уг гэмт хэргийг үйлдээд зориуд зугтаасан идэвхтэй үйлдэл байдаг.

 

            Шүүгдэгч Д.Эад холбогдох авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн субъект болохгүй тул Д.Эад холбогдох дээрх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           

            Мөн шүүгдэгч Ж.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

 

            Хохирогч Ж.Быг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор тогтоосон байх ба тэрээр анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ... Э найзынхаа хамтаар түүний машинд сууж тосгон чиглэлд явж байгаад О худалдааны төвийн урд талын замын гогцооны хажуу талд тээврийн хэрэгслийн баруун хаалгаар буугаад албаныхаа машиныг хүлээж байгаад замын нөгөө тал руу хөндлөн гараад такси барих гэж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн ... Замын хөвөөн дээр зогсож байхдаа мөргүүлсэн гэж,

            мөн ... 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найз Э болон Э-н найзууд болох 2 эрэгтэй хүнтэй хамт явж байгаад гэртээ харих гээд зам дээрээс такси барих гэж явж байхдаа тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн ... гэж тус тус мэдүүлжээ.

 

            Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эрх бүхий албан тушаалтны камерын бичлэгээс хуулбарлан авсан бичлэг болон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ж.Б нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн газар болон сууж байсан автомашины аль хаалгаар буусан талаараа зөрүүтэй мэдүүлсэн байгаа боловч түүний худал мэдүүлэг өгөх болсон санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

 

             Түүнээс гадна Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр  Ж.Бын биенээс авсан цусанд 3.2 промиль процент этилийн спирт илэрсэн ба зам тээврийн осолд өртөх үедээ Ж.Б нь хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон бөгөөд тухайн үед болсон үйл явдлыг бүрэн дүүрэн санаж мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл  хохирогчийн худал мэдүүлэг өгөх болсон идэвхтэй үйлдэл нь заавал хохирол учруулсан байхыг шаардахгүй боловч хохирогч хүнд зэргийн согтолтой байсны улмаас автомашинд мөргүүлсэн газрын талаар ямар зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулаагүй байна.

 

            Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо уг шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй байдлаар нотолсон байх шаардлагатай байдаг.

 

Прокурорын яллах дүгнэлтэд зааснаар хохирогч, шүүгдэгч Ж.Быг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой тогтоогдоогүй, яллах дүгнэлтэд хэт ерөнхий байдлаар дүгнэсэн, тухайлбал: хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар худал мэдүүлэг өгсөн, эсхүл хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байхад       анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтаар хохирогч Ж.Быг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэж түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой гэж үзвэл мөрдөгчийн магадлагаа гаргаж болох эрхийг  хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтныг хэлдэг.

 

            Мөрдөгчийн гаргасан магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно гэж заасан боловч энэ хэрэгт дээрх оролцогч нар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаагүй байх тул шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.М, Д.Э, Ж.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  хохирогч Ж.Бын эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь орхигдуулсан байх тул хохирогчийн эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Б-ын “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдол, хохирогч, шүүгдэгч Ж.Бын ... цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүх тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

Шүүгдэгч И овогт Э-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Ж-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Д-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэснийг 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Эад холбогдох хэргийг,

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-н  Бт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч И овогт Э-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч  Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоон/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй гэснийг,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,681 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдсугай гэж тус тус өөрчилж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас ... Ж.Б, Д.Э нарт ... гэснийг хасаж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Б, хохирогч Ж.Б нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА