Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 50

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Энхмандахад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Аюур овогт Ишгэний Энхмандахад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус өөрчилөн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Аюур овогт Ишгэний Энхмандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Энхмандахыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан ялтан И.Энхмандахад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 30 хоног буюу 1 сараар / торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн/ тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хорих ялд нэмж нэгтгэн ялтан И.Энхмандахын биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 5 жил 6 сараар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан И.Энхмандахад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар ялтан И.Энхмандахын цагдан хоригдсон 259 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсарган үлдээж, “марланд арчиж авсан цус, М.Даваадоржийн өмсөж байсан гэх бор алаг хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, ард тал нь хар хөх, урд тал нь ногоон алаг өнгийн дотоож 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 18x10 см хэмжээтэй цус мэт толбо болсон мод 1 ширхэг, мөн ногоон өнгийн 2 хэсэг болон хуваагдсан цус мэт улаан зүйлээр бохирлогдсон WANG JING TAO гэсэн бичиглэлтэй футболк 1 ширхэг, И.Энхмандахын хэрэг гарах үед өмсөж байсан гэх цагаан өнгийн майк 1 ширхэг, цайвар ногоон өнгийн срочкин цамц 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг хар өнгийн дотуур өмсдөг ноосон материалтай өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай куртик 1 ширхэг, цайвар өнгийн даавуун өмд 1 ширхэг, бор өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй хос гутал 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

9.Ялтан И.Энхмандах нь оршуулгын зардалд 2.100.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сугар, Д.Золбаяр нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан И.Энхмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.