Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/02471

 

 

 

 

 

 

                      2024        05         31  

     182/ШШ2024/02471

    

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.595 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Иргэн Э.Б нь манай "Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн дугаартай 100.000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Э.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 170 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Э.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 88.975 төгрөг, үндсэн зээлийн хүү 63.715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.905 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 161.595 төгрөгийг зээлдэгч Э.Бээс гаргуулж, "Т ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Э.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 161.595 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

 

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 161.595 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь татгалзсныг баталсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.498 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2.749 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН