Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02536

 

 

 

 

 

 

 

 

             2024        06         05

          182/ШШ2024/02536

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Ц” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Х -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 349.348 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн үйлчилгээнд дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 190.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 21.800 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх” гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зээлдэгч М.Х нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 189.100 төгрөг, шимтгэл үлдэгдэл 15.128 төгрөг, хүүгийн үлдэгдэл 145.120 төгрөг, нийт 349.348 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дараах тайлбарыг гаргаж байна. Нийт нэхэмжилсэн 349.348 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 49.348 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Ц” ББСБ ХХК нь хариуцагч М.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 349.348 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 349.348 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 49.348 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.       

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Ц” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Хд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 349.348 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 349.348 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 49.348 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, М.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 11.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5.570 төгрөгийг хариуцагчаас, 5.570 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН