Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02555

 

 

 

 

 

 

 

 

   2024      06         05                                           182/ШШ2024/02555

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.Нийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Тд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.500.000 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч О.Нэд холбогдуулан 19.132.465.20 төгрөг гаргуулах тухай сөрөг íýõýìæëýëèéí øààðäëàãатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Ж.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д,

Хариуцагч Р.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Нэ нь хариуцагч Р.Тд холбогдуулан 3.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.Нэ миний бие 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Р.Ттэй тоот, 59.07 м.кв орон сууцыг хөлслөх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж өөрийн төрсөн ээж Ж.Агийн дугаартай данснаас Р.Тгийн тоот данс руу 3.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг миний ээж Ж.А шилжүүлсэн. Ингээд Р.Т орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй учир миний бие орон сууцыг хөлслөхөө больж гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа орон сууц хөлслөгч Р.Тд хэлсэн. Р.Т, О.Нэ бидний хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан хэдий ч бид тус орон сууцыг хүлээлцсэн зүйл байхгүй мөн миний бие нэг ч өдөр амьдраагүй учир орон сууц хөлслөх гэрээ биелэгдээгүй юм. Тухайн үед Р.Т нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч /хүлээн зөвшөөрсөн чатыг хавсаргав/ түр хүлээж бай удахгүй мөнгийг чинь өгнө манай найз Ремаксд ажилладаг юм найздаа хэлчихсэн байгаа удахгүй байр хөлслөх хүн олдоно тэгээд мөнгийг чинь гаргаад өгнө гэдэг байсан боловч сүүлдээ ээж бид хоёрыг янз бүрийн үгээр доромжилж нэг өдөр амьдраагүй орон сууцны СӨХ, дулаан цахилгааны мөнгөнд суутгаж авна чамд мөнгө өгөх албагүй гэх зэргээр загнаж, доромжилж сүүлдээ утсаа авахгүй зугтаах болсон. Иймд О.Нэ миний бие 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж Р.Тгээс 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Р.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.А нь О.Нийн төрсөн ээж нь бөгөөд анх 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр надтай уулзан өөрийн охины нэр дээр миний өмчлөлийн тоот орон сууцыг хөлслөхөөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр эд хөрөнгө хөлсөлсний төлбөрт сарын 1.250.000 төгрөг байхаар тохиролцож, эхний 3 сарын төлбөрийг дэнчингийн хамт буюу 3.750.000 төгрөг дээр дэнчингийн 1.250.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх байсан. Энэхүү гэрээг байгуулсан өдөр миний бие орон сууцыг буюу түлхүүрээ хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн өдөр 3 сарын эд хөрөнгө хөлсөлсний төлбөр болон дэнчингийн хамт нийт 5.000.000 төгрөг миний Хаан банкны дансанд шилжүүлэх байсан боловч 3.500.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдлийг удаахгүй өгнө гэх шалтгаанаар өгөөгүй. Ингээд Ж.А нь 2023 оны 5 сараас түрээслэхээ болилоо гэж хэлсэн бөгөөд миний зүгээс гэрээний 7.2-т заасны дагуу гэрээгээ албан ёсоор дуусгавар болгож түлхүүр хүлээлгэж өг гэж удаа дараа хэлж, шаардсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд надаас буцаан түрээсийн төлбөрийг буцаан авахыг шаардаж эхэлсэн. Түүнчлэн миний орон сууцыг бүрэн бүтнээр нь буцаан хүлээлгэж өгөөгүй, тус орон сууцны түлхүүрийг өөрийн тухайн үед амьдарч байсан газрын ойролцоо байдаг төлбөртэй авто зогсоолын манаачид орхиод үлдээсэн байсныг би 2023 оны 6 сард мэдсэн. Миний зүгээс албан ёсоор гэрээг цуцлах талаар утсаар ярилцаж, түлхүүр хүлээлгэж өгөх талаар хэлсэн боловч над руу уурлан орилж намайг доромжлоод байсан болохоор нотариат орж чадаагүй. Ингээд 2023 оны 6 сарын сүүлээс эхлэн над руу байн байн залган доромжилж эхэлсэн. Би өөрт нь “төлбөрийг буцаан олгохгүй” гэдгийг ч хэлсэн. Гэвч миний тайлбарыг сонсолгүй цахим орчинд намайг Луйварчин гэх зэргээр миний нэр хүндэд, эрхэд халдаж эхэлсэн. Мөн манай гэр бүлийн хүн болох Э.Б руу цахим орчинд зурвас илгээн дарамтлах болсон. О.Нийн ээж Ж.А нь удаа дараа над руу залган мессеж бичиж доромжилж дайрсан. Мөн миний эрхэнд халдан мессежээр Надад зар тавьдаг 30-аад хүн байгаа хүсвэл хаа ч хэнээр ч тавиулна. Ажил болон нэр хүндэд чинь халдах хэсэг рүү чинь орно гэж сүрдүүлсэн. Мөн цахим орчинд нэр хүндэд минь халдаж эхэлсэн. Би Аийн айлган сүрдүүлэлт дарамтаас айж цахим орчинд над руу хандахыг нь мөн мессеж бичиж залгахыг нь хязгаарласан бөгөөд байнгын дарамттай байсан тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Энэ орон сууцыг хөлсөлсөн гэрээг албан ёсоор дуусгахгүй, түрээсийн төлбөрөө өгөхгүй болох нь тодорхой болсон тул 2023 оны 9 сард Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэг “А” ХХК-д хандан н.Г гэх зуучлагчаар орон сууцыг өөр хөлслөгчид хөлслүүлэх гээд Чингэлтэй дүүргийн  дугаар нотариат дээр очсон боловч өмнөх гэрээ цуцлагдаагүй тул дахин шинээр түрээсийн гэрээ байгуулах боломжгүй гэдэг хариуг өгч миний бие 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал өөр этгээдэд түрээсэлж чадаагүй бөгөөд хэрэглээний төлбөр болох СӨХ-ны төлбөрийг би өөрөө төлсөн. Энэхүү хэрэглээний төлбөрт нийт 382.465.20 төгрөгийг төлж хохирсон. Бидний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд хөлслөгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний бүлэг дэх болон иргэний хуулийн ерөнхий ангид заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үндэслэлийг баримтлалгүй гэрээг албан ёсоор дуусгавар болголгүй өнөөдрийг хүргэсэн. Гэтэл өнөөдөр шүүх дээр гэрээнээс татгалзсан, өгсөн төлбөрөө буцааж авна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч О.Нэд холбогдуулан 19.132.465 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ж.А нь О.Нийн төрсөн ээж нь бөгөөд анх 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр надтай уулзан өөрийн охины нэр дээр миний өмчлөлийн тоот орон сууцыг хөлслөхөөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр эд хөрөнгө хөлсөлсний төлбөрт сарын 1.250.000 төгрөг байхаар тохиролцож, эхний 3 сарын төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр тохирч 3.750.000 төгрөг дээр нь дэнчингийн 1.250.000 төлөх байсан. Энэхүү гэрээг байгуулсан өдөр миний бие орон сууцыг хүлээлгэн өгч буюу түлхүүрээ хүлээлгэн өгсөн. Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 сарын эд хөрөнгө хөлсөлсний төлбөр болон дэнчингийн хамт нийт 5.000.000 төгрөг миний Хаан банкны дансанд шилжүүлэх байсан боловч 3.500.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдлийг удаахгүй өгнө гэх шалтгаанаар өгөөгүй. Ингээд Ж.А нь 2023 оны 5 сарын сүүлээр түрээслэхээ болилоо гэж хэлсэн бөгөөд миний зүгээс гэрээний 7.2-т заасны дагуу гэрээгээ албан ёсоор дуусгавар болгож түлхүүр хүлээлгэж өг гэж удаа дараа хэлсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд надаас буцаан түрээсийн төлбөрийг буцаан авахыг шаардаж эхэлсэн. Түүнчлэн миний орон сууцыг бүрэн бүтнээр нь буцаан хүлээлгэж өгөөгүй, тус орон сууцны түлхүүрийг өөрийн тухайн үед амьдарч байсан газрын ойролцоо байдаг төлбөртэй авто зогсоолын манаачид орхиод үлдээсэн байсныг би 2023 оны 6 сард мэдсэн. Миний зүгээс албан ёсоор гэрээг цуцлах талаар утсаар ярилцаж, түлхүүр хүлээлгэж өгөх талаар хэлсэн боловч над руу уурлан орилж намайг доромжлоод байсан болохоор нотариат орж чадаагүй. Ингээд 2023 оны 6 сарын сүүлээс эхлэн над руу байн байн залган доромжилж эхэлсэн. Би өөрт нь төлбөрийг буцаан олгохгүй гэдгийг ч хэлсэн. Гэвч миний тайлбарыг сонсолгүй цахим орчинд намайг Луйварчин гэх зэргээр миний нэр хүндэд, эрхэд халдаж эхэлсэн. Мөн манай гэр бүлийн хүн болох Э.Б руу цахим орчинд зурвас илгээн дарамтлах болсон. О.Нийн ээж Ж.А нь удаа дараа над руу залган мессеж бичиж доромжилж дайрсан. Мөн миний эрхэнд халдан мессежээр Надад зар тавьдаг 30-аад хүн байгаа хүсвэл хаа ч хэнээр ч тавиулна. Ажил болон нэр хүндэд чинь халдах хэсэг рүү чинь орно гэж сүрдүүлсэн Мөн цахим орчинд нэр хүндэд минь халдаж эхэлсэн Би Агийн айлган сүрдүүлэлт дарамтаас айж цахим орчинд над руу хандахын нь мөн мессеж бичиж залгахыг нь хязгаарласан бөгөөд байнгын дарамттай байсан тул СБД-ын Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Энэ орон сууцыг хөлсөлсөн гэрээг албан ёсоор дуусгахгүй, түрээсийн төлбөрөө өгөхгүй болох нь тодорхой болсон тул 2023 оны 9 сард Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэг “А” ХХК-д хандан н.Гэрэлмаа гэх зуучлагчаар орон сууцыг хөлслүүлэх гээд Чингэлтэй дүүргийн дугаар нотариат дээр очсон боловч өмнөх гэрээ цуцлагдаагүй тул дахин шинээр түрээсийн гэрээ байгуулах боломжгүй гэдэг хариуг өгч миний бие 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал өөр этгээдэд түрээсэлж чадаагүй бөгөөд хэрэглээний толбор болох СӨХ-ийн төлбөрийг би өөрөө төлсөн, Энэхүү хэрэглээний төлбөрт нийт 382.465.20 төгрөгийг төлсөн. Иймд О.Нээс Эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр болох 15.000.000 төгрөгөөс надад өгсөн 2 сарын төлбөрийг хасаж тооцон 12.500.000 төрөг, алданги 6.250.000 төгрөг, Хэрэглээний төлбөр буюу СӨХ-ны зардал 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх төлбөр болох 382.465,20 төгрөг, нийт 19.132.465.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ үнэд барьцаанд гэж өгсөн 1.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно. Алдангийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тооцож 346 хоног болж байна. Нэг өдрийн алданги 62.500 /12.500.000 төгрөг * 0.5%/ төгрөг * 346 хоног 21.625.000 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 12.500.000 төгрөгийн 50%-иар тооцож 6.250.000 төгрөг гэж гаргасан гэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний хувьд огт тухайн байранд амьдраагүй. Миний утас нээлттэй, надтай холбогдох бүрэн боломжтой байсан. Мөн тухайн байранд амьдрахгүй гэдэг талаараа Р.Тд хэлсэн байсан. Тийм учир энэ нэхэмжилж байгаа 19.132.465 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, Ж.Агийн Худалдаа хөгжлийн банкны лавлагаа, Ж.А, Р.Т нарын утсаар харилцсан харилцаа баримтуудыг,

хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, Ж.А, Р.Т нарын фейсбүкээр харилцсан харилцаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол, “Г” СӨХ-ны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжгч О.Нэ нь хариуцагч Р.Тд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч Р.Т нь О.Нийн ээж Э.Ад орон сууцныхаа түлхүүрийг хүлээлгэн өгсөн тэрээр амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч О.Нэд холбогдуулан 19.132.465.20 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Нэ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч О.Нэ миний бие 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Р.Ттэй тоот, 59.07 м.кв орон сууцыг хөлслөх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж өөрийн төрсөн ээж Ж.Агийн дугаартай данснаас Р.Тгийн тоот данс руу 3.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг миний ээж Ж.А шилжүүлсэн. Р.Т нь орон сууц болон түүний түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй миний бие орон сууцанд орж амьдраагүй, орон сууц хөлслөхөө больж гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа орон сууц хөлслөгч Р.Тд хэлсэн. бидний хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан хэдий ч тус орон сууцыг хүлээлцсэн зүйл байхгүй тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 3.500.000 төгрөгөө буцаан авахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч Р.Т нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ О.Нэтэй 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. 3.500.000 төгрөгийг авсан. Орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Талууд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хөлслөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Зохигчийн хооронд мөн хуулийн 302 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар хариуцагч Р.Т нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч О.Нэ нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь тоот, 59.07 м.кв орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслөх, нэг сарын төлбөрийг 1.250.000 төгрөгөөр байх, түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг дансаараа шилжүүлсэн болон хүлээн авсан тухайд талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Р.Т нь гэрээний дагуу орон сууц болон түүний түлхүүрийг О.Нэд хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаагаа хэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

Учир нь хариуцагч нь Р.Т нь гэрээний дагуу орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д “Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд зохигч гэрээ цуцлагдсан талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “Хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч О.Нэд орон сууц, түүний түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас О.Нэ нь гэрээгээ цуцалж, түрээсийн төлбөрт төлсөн 3.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Иймээс хариуцагч Р.Тгээс 3.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нэд олгож шийдвэрлэв.

 

6.Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч О.Нэд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр болох 15.000.000 төгрөгөөс надад өгсөн 2 сарын төлбөрийг хасаж тооцон 12.500.000 төрөг, алданги 6.250.000 төгрөг, СӨХ-ны зардал 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх төлбөр болох 382.465 төгрөг, нийт 19.132.465 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 0912 бүртгэлийн дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Р.Т нь тоот, 59.07 м.кв талбайтай орон сууц болон түүний түлхүүрийг О.Нэд хүлээлгэн өгөөгүй, тэрээр уг орон сууцанд орж амьдараагүй тул орон сууцны төлбөр болон хэрэглээний төлбөрийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Р.Тгээс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нэд олгож, Р.Тгийн О.Нэд холбогдуулан 19.132.465 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, Óëñûí тýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-ä çààñíààð óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä óðüä÷èëàí òºëñºí íýõýìæëýã÷ О.Нийн 70.950 òºãðºã, õàðèóöàã÷ Р.Тгийн 253.612 òºãðºãèéã òºñâèéí îðëîãîä õýâýýð ¿ëäýýæ, õàðèóöàã÷ Р.Тгээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä 70.950 òºãðºãèéã ãàðãóóëàí íýõýìæëýã÷ О.Нэд îëãîñóãàé

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН