Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02562

 

 

 

 

 

 

 

 

              2024         06          05

            182/ШШ2024/02562

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ж -д холбогдох, 

 

1.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.                

                                                               

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.Ж, нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т” ХХК Г.Мтай 2019 оны 04 дүгээр сарын 20-нд байгуулсан дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг ХХК-иас тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авсанаас болж ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Т” жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг нэр бүхий жолооч нараас нэхэмжилж, компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Г.М нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 550 литр дизель түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 1.144.000 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргаж байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.М нь хариуцагч биш болох нь тогтоогдож, хариуцагчаар Б.Жг сольсон. Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 1.144.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2 хувааж төлөх тайлбарыг гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.    

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1.144.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Жд холбогдуулан 1.144.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýðãèéã õýëýëöýõ øàòàíä хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.144.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Жд холбогдох 1.144.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.144.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 572.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 32.006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16.003 төгрөгийг хариуцагчаас, 16.003 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй áîëîõûã äóðäñóãàé.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВАААСҮРЭН