Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/02619

 

 

 

 

 

 

 

 

           2024        06          07 

      182/ШШ2024/02619

    

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Н” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Б.Аг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн Б.А нь “Н" банк бус санхүүгийн байгууллагтай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г бичгээр байгуулан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 28 сарын хугацаатай 2.010.000 төгрөгийн цахим зээл авч, одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Б.Агөөс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 839 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ББСБ ХХК нь Б.Аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээг байгуулж, 5.134.764 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Б.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Б.А нь тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.    

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.А нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, Б.Аг эрэн сурвалжилсугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Аг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “Н” ББСБ ХХК-ийн төлөөлөгч П.Б-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.                       

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН