Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0068

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгч С*****т ХХК-ийн захирал Ж.Т*******г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ма*******в, хариуцагч А.Ө******а, П.С****н нарыг оролцуулан, С*****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*****т ХХК-ийн захирал Ж.Т*******г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манайх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 350002117 дугаар актын 45.4 сая төгрөгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч П.С****н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гаргана гэж тус тус заасны дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө шүүх хуралдааны үед илэрхийлж байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч П.С****н, А.Ө******а нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлахад ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан С*****т ХХК-ийн гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдох ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 350002117 дугаар актын 45.4 сая төгрөгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.4-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ОДМАА