| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03183/И |
| Дугаар | 182/ШШ2024/02632 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02632
| 2024 06 07 | 182/ШШ2024/02632 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “О” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О -т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423.240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"О ББСБ” ХХК нь Ц.Отэй 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй тоот зээлийг тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч Ц.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар: тоот зээл 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс үлдэгдэл дүн 150.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 792 хоног/зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 552+7 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 14.850 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 103.950 төгрөгийг хасаж нийт хүү 273.240 төгрөг, нийт дүн 423.240 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 150.000 төгрөг, нийт хүү 273.240 төгрөг, нийт 423.240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийт нэхэмжилсэн 423.240 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 123.240 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь хариуцагч Ц.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423.240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 423.240 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 123.240 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423.240 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 423.240 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 123.240 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.674 төгрөгийг хариуцагчаас, 6.674 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН