| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03360/И |
| Дугаар | 182/ШШ2024/02634 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02634
| 2024 06 07 | 182/ШШ2024/02634 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 295.026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б“ ХХК нь 2022 оны 11 дугаар сарын 19-ны өдөр тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Н.Ц 849,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 15-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. /Зээлээр гаргасан бараа бүтээгдэхүүний нэхэмжлэл хавсаргав./ Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгдээгүй 485 хоног болсон байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Н.Цнь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээслэгч Н.Цүндсэн зээлийн үлдэгдэл 240.110 төгрөг, үндсэн хүү 37.429 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.485 төгрөг, нийт лизингийн төлбөр 285.026 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 295.026 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Цд холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийт нэхэмжилсэн 295.026 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Н.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 295.026 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Цнь нэхэмжлэлийн шаардлага болох 295.026 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Цд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 295.026 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Н.Цнь нэхэмжлэлийн шаардлага болох 295.026 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 9.501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4.750 төгрөгийг хариуцагчаас, 4.750 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН