| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03042/И |
| Дугаар | 182/ШШ2024/02723 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02723
| 2024 06 12 | 182/ШШ2024/02723 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Х дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба /УБ-15160/-ны нэхэмжлэлтэй
Г.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол шуудан банк болон Хны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг Хинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” дугаар тушаалаар Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн: Үүнд зээлдэгч Г.Эад олгосон чанаргүй зээл хамаарч байна. Зээлдэгч Г.Э нь Монгол шуудан банктай 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 289 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэн авч ашигласан. Гэвч зээлдэгч Г.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банкийг хохироосон. Иймд Банкны эрх хүлээн авагчаас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дээрх захирамжийн дагуу Банкны эрх хүлээн авагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Эыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэрээр Г.Эыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч Г.Эаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж улмаар зээлдэгч зээлээ төлөхгүй биднээс зугтааж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 3.850.764 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 861.912 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 484.278 төгрөг, нийт 5.196.955 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г.Эаас тус зээлийн төлбөрийг нэхэмжилж зээлдэгчдийн тоот хаягт нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан хаяг тус хороонд байдаггүй болох нь дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, магадалгаагаар тогтоогдож тогтоогдож зээлдэгч Г.Эыг эрэн сурвалжлуулах боломжгүй болсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан "хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна. Иймд, ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-д заасны дагуу зээлдэгч Г.Эыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар хариуцагч Г.Э нас барсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба нь хариуцагч Г.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар Г.Э нь нас барсан нь тогтоогдсон.
Г.Э нас барсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Х дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь Г.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Эыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба нь татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хүсэлт гаргагч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН