| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03058/И |
| Дугаар | 181/ШШ2024/02225 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02225
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2024/02225 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо, тоотод байрлах, Н ХХК/РД: , гүйцэтгэх захирал Ж.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, хороо, хороолол, гудамж, дугаар давхарт байрлах М ХХК/РД: , гүйцэтгэх захирал С.А/-д холбогдох,
20,728,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, ихэсгэсэн шаардлагадаа: Эзэмшигч П овогтой У нь 2023 оны 01 дүгээр сарын 13-нь өдөр Монгол Улсын гаалиар орж ирсэн, BMW X7-G07 маркийн, арлын дугаартай, шинэ автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай Н-ын өмчлөлийн автомашиныг зээлээр худалдан авч, улсын дугаар, гэрчилгээ авсан.
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-тай дугаартай 100 хувийн даатгал буюу Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ байгуулж даатгуулсан.
Эзэмшигч П.У нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед С дуурэг, Б худалдааны төвийн замын хойно байрлах Хаан банк-ны ойролцоох авто зогсоолоос гарахдаа замын хажууд байрлах шонг шүргэж, зүүн хойд хаалганы орчимд гэмтэл, сэв гарсан.
Осол болсон даруйд Цагдаагийн 102-т дуудага өгсөн боловч, дуудлагаар ирсэн цагдаа нь зам тээврийн осол биш тул даатгалаа дууд гээд явсан.
Үүний дагуу М хандаж, ослын дуудлага өгсний дагуу тус даатгалаас хүн ирж, холбогдох зураг, баримтуудыг авсан.
Машины эвдрэл, хохирлын үнэлгээг И ХХК хийсэн бөгөөд хохиролын үнэлгээ 13,287,000 төгрөг, үнэлгээний төлбөр 532.000 төгрөг болсон.
Гэтэл М ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэйл хаягаар хариу ирүүсэн бөгөөд, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/12-158 тоот албан бичигтээ нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн бөгөөд, хохирлын төлбөрийг өгөхөөс татгалзсан үндэслэлээ авто машинд үүссэн гэх эвдрэл хуучин, гэмтэл үүссэн шалтгаан нөхцөл тодорхойгүй, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл хэзээ, хаана болсон нь нотлогдохгүй, одоо нотлогдох боломжгүй болсон... гэжээ.
Дээрх татгалзал нь ор үндэслэлгүй бөгөөд, миний бие уг автомашиныг шинээр нь худадан авч даатгуулсан тул сэв зураас огт байхгүй бөгөөд, осол гарсан даруйд дуудлага өгч, даатгалын ажилтан газар дээр нь байгаа байдалтай танилцаж зогсоолоос гарах үед шон шүргэж зогссон байх үеийн зураг баримт хангалттай байсаар байтал ийм худал шалтгаан тоочиж төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй болно.
Уг хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд, Санхүүгийн зохицуулах хорооноос гомдлыг шалгаж, МИГ даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоож, хохирлын төлбөрийг төлөхийг МИГ даатгал ХХК-д мэдэгдсэн боловч, хохирлын төлбөрийг олгохгүй байна.
Иймд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ-ний дагуу М ХХК-иас ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр 13.287.000, үнэлгээ хийсэн төлбөр 532.000 төгрөг буюу нийт 13.819.000 төгрөг-ийг гаргуулж өгнө үү.
Н нь М ХХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ -ний дагуу М ХХК-иас ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр 13.819.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Н нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын гаалиар орж ирсэн, BMW X7-G07 маркийн, арлын дугаартай, шинэ автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр П овогтой У зээлээр гаргаж, улсын дугаар авч, Н-ын эзэмшил дээр гэрчилгээ авсан.
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-тай дугаартай 100 хувийн даатгал буюу Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ байгуулж даатгуулсан.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүрэг, БАрс худалдааны төвийн замын хойно байрлах Хаан банк-ны ойролцоох авто зогсоолоос гарахдаа замын хажууд байрлах шонг шүргэж, зүүн хойд хаалганы орчимд гэмтэл, сэв гарсан.
Осол болсон даруйд М дуудлага өгч, мөн Цагдаагийн 102-т дуудлага өгсөн.
Үүний дагуу М хүн ирж, холбогдох зураг, баримтуудыг авсан.
Машины эвдрэл, хохирлын үнэлгээг И ХХК хийсэн бгөөд хохирлын үнэлгээ 13,287,000 төгрөг, үнэлгээний төлбөр 532,000 төгрөг буюу нийт 13,819,000 төгрөгийн хохирол учирсан.
Гэтэл М ХХК нь фэйсбүүк чатаар холбогдох зургийг илгээгээрэй гэсний дагуу зураг, материалыг илгээж, 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 23/1382 тоот албан бичгээр нөхөн төлбөр авах өргөдлөө өгч, хохирлын төлбөр хэзээ олгогдохыг асуухад, удахгүй олгогдоно гэсэн хариу өгсөн тул хүлээсэн.
Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэйл хаягаар хариу ирүүсэн бөгөөд, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/12-158тооталбан бичигтээнөхөнтөлбөр олгох боломжгүй гэсэн бөгөөд, төлбөрийг өгөхөөс татгалзсан үндэслэлээ авто машинд үүссэн гэх эвдрэл хуучин, гэмтэл үүссэн шалтгаан нөхцөл тодорхойгүй, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл хэзээ, хаана болсон нь нотлогдохгүй, одоо нотлогдох боломжгүй болсон... гэсэн.
Дээрх татгалзал нь ор үндэслэлгүй бөгөөд, уг автомашиныг шинээр нь худалдан авч даатгуулсан тул сэв зураас огт байхгүй бөгөөд, осол гарсан даруйд дуудлага өгч, даатгалын ажилтан газар дээр нь ирсэн, байгаа байдалтай танилцаж зураг баримт хангалттай байсаар байтал ...гэмтэл хэзээ, хаана болсон нь тодорхойгүй гэх мэтээр худал шалтгаан тоочиж төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй болно.
Уг хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд, Санхүүгийн зохицуулах хорооноос гомдлыг шалгаж, М ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоож, хохирлын төлбөрийг төлөхийг М ХХК-д мэдэгдсэн боловч, хохирлын төлбөрийг олгохгүй маргаан үүсгэсэн.
М ХХК нь шалтаг тоочиж, хохиролын төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ-ний 7.2.1-т заасны дагуү даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу М ХХК нь уг хохирлын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд, уг гэрээний 7.2.12-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгох үүргээ гүйцэтгээгүй тул хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй болно.
М ХХК нь даатгалын гэрээиий 8.10-т заасны дагуу Нөхөн төлбөр авах өргөдөл материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй байсан боловч уг үүргээ гүйцэтгэлгүй 2023 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш 2024 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл нийт 352 хосог болсон бөгөөд, уг хугацаанд алданги тооцвол /1 хоногт 69,095 төгрөг/ 24,321,440 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 50%-иас илүүгүй байхаар тооцвол алдангийн дүн 6,909,500 төгрөг болж байна.
Иймд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай "Тээврийн хэрэгслийн төгөлдөр даатгалын гэрээ-ний дагуу М ХХК-иас ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр 13.819.000 төгрөг, алданги 6,909,500 төгрөг буюу нийт 20,728,500 төгрөг-ийг гаргуулж, Н-д олгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Н ХХК-ийн өмгөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 431.1, 439.4, мөн Даатгалын гэрээний 7.1.1, 7.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Бид Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу 0,5%-иас хэтрэхгүй хэмжээний алданги тогтоохоор заасан байдаг. Мөн Даатгалын гэрээний 7.2.12-т гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцно гэж заасан. Гэрээний дагуу бид нар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Мөн одоо Харилцаа холбооны зохицуулах газраас хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Ажиллагаа явуулаад, шалгаад, газар дээр нь очиж камерын бичлэгийг нь үзээд баримтжуулаад хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Үүний дагуу бас бид нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн зүгээс 4.1-д заасны дагуу зам тээврийн осол гэж тодорхойлж байгаа. Даатгалын гэрээнд заасны дагуу бид нар тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, мөн яаралтай дуудлага өгсөн. Өөрсдийнх нь зүгээс хийх ёстой арга хэмжээгээ бүгдийг нь авсан, зураг хөргөө баримтжуулсан, материалаа бүрдүүлж өгсөн учраас хариуцагч талын татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргаж өгнө үү. гэв.
Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК нь манай компаниас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 13,819,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
П.У нь Н ХХК-ийн өмчлөлийн BMW Х7-G07 маркийн дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 01 сарын 18-ны өдөр дугаартай Тээврийн хэрэгслийн Төгөлдөр даатгалын гэрээний дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай даатгуулсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эзэмшигч П.У нь 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүрэг, Барс худалдааны төвийн замын хойно байрлах Хаан банкны ойролцоох авто зогсоолоос гарахдаа замын хажууд байрлах шонг шүргэж, зүүн хойд хаалганы орчимд гэмтэл, сэв гарсан... гэж дурдсан боловч Даатгуулагч 98110479 дугаарын утаснаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22:26 цагт дааттагчид ослын дуудлага өгсөн ба осол болсон гэх газрын камерын бичлэгээс харахад 20:35 шгиин орчим зогсоолд баирлуулж 22:05 цагийн орчим зогсоолоос гарч байгаа үеийн байдал бүдэг харагддаг бөгөөд зогсоолоос гарах үедээ шон мөргөсөн гэх үйл баримт тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл камерийн бичлэгт зөвхөн даатгагчийн гэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн мэдээллийг тогтоосон бөгөөд осол болсон аливаа баримт бичигдээгүй болно. Тухайн ослын талаар даттуулагч цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу замын цагдаагаас ирж үзлэг хийсэн боловч дүгнэлт гаргах боломжгүй гэж ослын гэх газраас явсан, мөн осльн газарт ажилласан Шуурхай албаны менежерийн тэмдэглэлд ... эвдрэл шинэ, хуучин эсэх нь тогтоогдохгүй байна... гэж дурдсан байна.
Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь дааттагчид мэдэгдсэн тухайн байршил, цаг хугацаанд бий болсон эсэх нь тогтоогдоогүй, даатгуулагч осол болсон гэх цаг хугацаанд нэн даруй даатгагчид мэдэгдээгүй, камерын бичлэгээс хохирол учирсан гэх үйл баримт тодорхой харагддаггүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд хохирлын шалтгаан тодорхойгүй, одоо тогтоох боломжгүй болсон хохирол гэж үзэж даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд дээр дурдсам шалтгаан, үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн щаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Н ХХК нь манай компаниас даатгалын гэрээний дагуу Нөхөн төлбөрт 13 819 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 03 сарын 18-ны өдөр 6 909 500 /зургаан сая есөн зуун есөн мянга таван зуун/ төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ И ХХК-ийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн №1044/ДД№256443202023 дугаар үнэлгээний тайлангаар гаргасан 13 287 000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагаа мөн дүнгээс тооцож гаргаж байгаа нь гэрээний нөхцөлөөс зөрүүтэй байна. Учир нь Даатгалын гэрээ-ний даатгалын эрсдэл хэсгийн 12-т Граж, зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /хатуу биет мөргөх шүргэх/ эрсдэлийг 5 000 000 төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр тооцоолох заалттай бөгөөд мөн гэрээний 8.5.1-д "...даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр тооцож олгоно гэж заасны дагуу тооцоолоогүй байгаа нь анхны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Мөн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд даатгалын гэрээний эрсдэл биш бөгөөд даатгалын гэрээний 7.2.12-т Даатгалын гэрээний 9.1.1 ээс 9.2.15-д зааснаас бусад тохиолдолд гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувь хүртэл алданги тооцно гэж заасан бөгөөд манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн хүссэн нөхөн төлбөрийг даатгалын гэрээний 9.2.13-т Хохирлын шалтгаан 1 тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэн тул алданги тооцох үндэслэлгүй байна.
Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь даатгагчид мэдэгдсэн цаг хугацаанд бий болсон эсэх нь тогтоогдоогүй, даатгуулагч нэн даруй даатгагчид мэдэгдээгүй, камерын бичлэг, ирүүлсэн фото зураг зэргээс хохирол учирсан гэх үйл баримт тодорхойгүй нь шүүхийн үзлэгийн баримтуудаас тодорхой харагддаг.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Н ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 9/1032 шийдвэр, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн Төгөлдөр даатгалын гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр төлсөн баримт, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Захиалгат автомашин худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтууд, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөр төлсөн баримт, фото зураг, хариуцагчийн баримтаар гаргасан М ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэлийн хуулбар, фото зураг, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н ХХК хариуцагч М ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 13,287,000/арван гурван сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 532,000/таван зуун гучин хоёр мянга/ төгрөг, алданги 6,909,500/зургаан сая есөн зуун есөн мянга таван зуу/ төгрөг, нийт 20,728,500/хорин сая долоон зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М нь хохирлын шалтгаан тодорхойгүй, одоо тогтоох боломжгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, мөн өдөр № Даатгалын баталгаа үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ий хуулбар, № Даатгалын баталгаа-ны хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Даатгалын баталгаа-д зааснаар хариуцагч нь BMW X7-G07 маркийн, улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг Төгөлдөр тээврийн хэрэгслийн даатгалд даатгаж, даатгалын тохиолдол болсон үед даатгалын нөхөн төлбөрийг төлөх, нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Даатгалын баталгаа-ы хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө ... эдийн бус ашиг сонирхол байна., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.
Нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө даатгуулсан тус Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын даатгалд хамаарч байна.
Нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 12,270,000/арван хоёр сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг төлж, зохигчид Даатгалын гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан болох нь Даатгалын баталгаа-ны хуулбараар тогтоогдож байна.
BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цаг 05 минутад Б худалдааны төвийн замын хойно байрлах Хаан банк ХК-ийн урд тал дахь авто зогсоолоос ухарч гарах үйлдэл хийхдээ зогсоолын хажууд байрлах шонг шүргэж, тус тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганд гэмтэл учирсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дуу болон дүрс бичлэгт хийсэн үзлэг болон 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн фото зургуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн хохирлын шалтгаан тодорхойгүй, одоо тогтоох боломжгүй гэх тайлбар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн фото зургуудаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар зохигчид сайн дурын Даатгалын гэрээ байгуулсан байх тул жолоочийн буруутай үйл ажиллагаанаас үл хамааран хариуцагч нь Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэгтэй байна.
BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 13,287,000/арван гурван сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь И ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
№ 200507002704 Даатгалын баталгаа-ны 4-ийн 10-т ... зогсоолд байрлуулах үеийн эрсдэл/хатуу биет зүйл мөргөх, шүргэх/ 5 сая төгрөг хүртэлх гэжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.6 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-ын 4-ийн 4.1.2 дахь заалтад зааснаар BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн авто зогсоолоос ухарч гарах үйлдэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн бусад тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх зэрэг эд хөрөнгийн хохирол учирсан зам тээврийн осолд хамаарахгүй байна.
BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч авто зогсоолоос ухарч гарах үйлдэл хийх үедээ хатуу биет зүйл шүргэж даатгалын тохиолдол бий болсон байх тул № 200507002704 Даатгалын баталгаа-ны 4-ийн 10-т зааснаар хариуцагч нь BMW X7-G07 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид 5,000,000/таван сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 5,000,000/таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,287,000/13,287,000-5,000,000=8,287,000/ /найман сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үнэлгээ хийлгэсэн хохиролд 532,000/таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 532,000/таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 532,000/таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 6,909,500/зургаан сая есөн зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Даатгалын гэрээний 7-ийн 7.2.12-т ... нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувиар алданги тооцно., 8-ын 8.10-т ... материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно. гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Даатгалын гэрээний 7-ийн 7.2.12 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай материалыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш 352/гурван зуун тавин хоёр/ хоног өнгөрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 9/1032 шийдвэрээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 2,500,000/5,000,000х0.5=25,000, 25,000x352=8,800,000, 5,000,000:2=2,500,000/ /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 4,409,500/6,909,500-2,500,000=4,409,500/дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгон, үлдсэн 13,228,500/арван гурван сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 352,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгох үндэслэлтэй.
115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгон, үлдсэн 13,228,500/арван гурван сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 352,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ