Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0085

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, иргэн З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нараас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын Д*****н о***о ХХК-д олгосон Тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрөл-ийн дээрх 10 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 10 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нар нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

...Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороонд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болон З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а бид нарын газар ашиглалтын гэрчилгээ гарсан тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй тул нэхэмжлэлээ татаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нар нь Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын Д*****н о***о ХХК-д олгосон Тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрөл-ийн дээрх 10 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 10 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэлд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас дээрх нэр бүхий 4 иргэний Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ нь гарсан тул эдгээр иргэд нь өөрт холбогдох хэсгээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Нэргүй нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын Д*****н о***о ХХК-д олгосон Тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрөл-ийн дээрх 10 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 10 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч З.И*****д, С.Х****л, Л.Ч******т, Н.Цэ*****а нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ           Ц.ОДМАА