Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00308

 

2024 06 12 156/ШШ2024/00308

 

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

  

 

156/2024/00246/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Л.*******,

Нарийн бичгийн дарга *******.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Л.******* нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд ачигч /грушик/-аар, 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд халуун усны галч /гачегар/-aap, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд сургуулийн уурын зуухны галчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Хурхын *******АА-н /одоогийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян тосгон/ "Хурх" ХК-д малчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 05 дугаар 02-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, тус сумын 10 жилийн дунд сургуулийн 8-р ангийг 1982 онд төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй. 1982 оноос намайг сургуулиа төгссөний дараахан манайх Хэнтий аймгийн Баянмөнх сум руу шилжин суурьшиж, миний бие тус сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 тоот тушаалаар ачигч, грушикаар 1982 оны 10 дугаар сарын 01-нээс томилогдон ажиллаж байгаад ажлаа өөрчилж, 1983 оны 01 дүгээр сарын 22-ноос нэгдлийн халуун усны галч, гачегараар томилогдож ажилласан бөгөөд 1983 оны 06 дугаар сарын 13-нд хугацаат цэргийн албанд татагдсан тул 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушааалаар галчийн ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас чөлөөлөгдөж ирээд Мөнх-Оргил нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 тоот тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 20-ноос сургуулийн уурын зуухны галчаар томилогдож ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс чөлөөлөгдсөн. Тэгээд нэгдэлд ачигч, туслах ажил хийж байгаад 1992 онд Хэнтий аймгийн Хурхын *******АА-руу шилжиж одоогийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян тосгонд "Хурх" ХК-д худгийн моторчин, малчнаар 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд Хэнтий аймгийн төв рүү шилжин ирж зам арчлалтын "Харгуй компани УҮГ-т 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 49 тоот тушаалаар 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн манаачаар томилогдож 1997 он дуустал ажилласан юм. Одоо миний бие 60 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа бөгөөд аймгийн архиваас баримт шүүлгэхэд Хурх ХК болон Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн 1964 оноос хойших санхүүгийн баримтууд шилжиж ирээгүй гэх шалтгаанаар цалингийн лавлагаа гараагүй, удирдлагын баримтуудаас зарим ажилд томилж, чөлөөлсөн тушаал гараагүй, хөдөлмөрийн дэвтрийг хожуу буюу 1988 онд Мөнх-Оргил нэгдлээс нээж, өмнөх 1983 оны тушаалаас эхлэн бичилт хийж баталгаажуулсан.

Би 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн алба хаасан, 1997-2000 оны ажилласан жилийн шимтгэлийг нөхөн тооцуулаагүй. Иймд ажилд томилж, чөлөөлсөн тушаал дутуу, цалингийн лавлагаа гарахгүй байгаа тул миний

1. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ачигч, грушикаар,

2. Мөн тус нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл халуун усны галч, гачегарaap,

3. Тус нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сургуулийн уурын зуухны галчаар,

4. Хэнтий аймгийн Хурхын *******АА-н одоогийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян тосгон, "Хурх" ХК-д 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

  ҮНДЭ*******ЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. Хэнтий аймаг Хэрлэн сумын Булаг багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08-183 дугаартай албан бичиг (хх-ийн 6 тал),

4. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-8 тал),

5. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгэр сарын 11-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа болон үнэмлэх (хх-ийн 9-10 тал),

6. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

7. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),

8. Хэнтий аймаг дахь зам, засвар арчлалтын Харгуй компани УҮГ-ын захирлын 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай Ажилд чөлөөлж ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),

9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 16 тал)

10. Гэрч Б.******* шүүхэд өгсөн ...Би 1986 оны 7 сараас 1993 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд үр тарианы 1 дүгээр бргиадад механикчаар, 1993 оноос 2001 оныг хүртэл Хэнтий аймгийн Гурванбаян сумын Тамгын газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Л.******* нь 1992 оны намар Хурхын сангийн аж ахуйн худаг усны бргиадад худгийн моторчноор ажилд орж нэг жил гаруй ажиллаад малчин болсон. 1993 оны 6 дугаар сараас 1996 оныг хүртэл Хурхын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Бид 1992-1997 онд хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23 тал),

11. Гэрч Л.******* шүүхэд өгсөн ...Би 1978 оноос 1979 онд Баянмөнх сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1979 оны 5 дугаар сараас 1979 оны 10 дугаар сар хүртэл Баянмөнх сумын клубын аж ахуйн цэвэрлэгчээр, 1979 оны 10 дугаар сараас 1985 оныг хүртэл Баянмөнх сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986 оноос 1991 оныг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн санхүүгийн тасагт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсанЛ.******* нь 1980 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд ачигч, галч, грушик, уурын зуухны галч зэрэг ажил хийж байсан. Он сарыг нь одоо сайн санахгүй байна. Баянмөнх суманд ажиллаж байсан нь үнэн. Би Баянмөнх суманд 1979-1991 онд тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 24 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Л.*******ы 1982-1994 оныг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 26ы өдрийн 08/183 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Л.*******ы нэр дээрх 1988 оны 11 сарын 20-ны өдөр нээлгэсэн 1983-1988 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1988 оны 11 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлээс олгож, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэл гэсэн тамга дарсан байна. Тус дэвтрийн 4-9 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно. Харин уг дэвтрийн 10 дугаар хуудаст бичигдсэн 1992 оны ажилд томилсон талаарх бичилт дээр байгууллагын тамга дарагдаагүй байна.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.*******тай хамт ажиллаж байсан гэх Б., Л. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд болон Баянмөнх сумын захиргаанд 1982-1994 онд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Л.******* нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд ачигчаар, 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн халуун усанд галчаар, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуулийн уурын зууханд галчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Хурхын *******ангийн аж ахуйд малчин, моторчноор тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд ачигчаар, 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн халуун усанд галчаар, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуулийн уурын зууханд галчаар, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Хурхын *******ангийн аж ахуйд малчин, моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА