Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00313

 

2024 06 14 156/ШШ2024/00313

 

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

  

156/2024/00303/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******.*******,

Нарийн бичгийн дарга *******.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч *******.******* нь 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын санитарчнаар, 1987 оны 06 дугаар сараас 1988 оны 03 дугаар сарын 11ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн. 1987 оноос 1989 онд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын санитарчнаар, мөн зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсныг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй байгаа учраас Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1987 оноос 1989 онд малын санитарчнаар, мөн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭ*******ЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч *******.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч *******.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 8/196 дугаартай тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/115 дугаартай *******.*******гийн цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

4. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

5. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч *******.*******гийн 1987-1988 оныг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон хөдөлмөрийн дэвтэр нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 5 сарын 18-ны өдрийн 8/196 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч *******.*******гийн 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал), 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал)-уудаар болон бусад баримтуудаар хүсэлт гаргагч *******.******* нь 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын санитарчин, 1987 оны 06 дугаар сараас 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:,,,,,,,,,,,,,/-г 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын санитарчин, 1987 оны 06 дугаар сараас 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА