Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2024/00311

 

2024 06 13 156/ШШ2024/00311

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай   

156/2024/00281

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.*******арина би,

Нэхэмжлэгч: (*******. *******)

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 525,459 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (*******. *******) нь хариуцагч *******.*******т холбогдуулан 525,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******.******* нь *******-ийн *******-д 2011 онд "*******од боловсруулах үйлдвэрлэлийн технологи" мэргэжлээр элсэн орсон оюутан бөгөөд 2015-2016 намрын улиралд суралцах хугацаандаа 9 кредитийн 525,459 төгрөгний төлбөрөөс сургалтын төлбөрийг дутуу төлж 525,459 төгрөгийн өр төлбөртэй болсон. Өр төлбөрөө төлөхийг удаа дараалан шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд дээрх маргааныг 525,459 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 16414 хамт гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч *******.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 525,459 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 525,459 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч *******.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,207 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,207 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн нэхэмжилсэн 525,459 /таван зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин ёс/ төгрөгийг хариуцагч *******.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,414 /арван зургаан мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,207 /найман мянга хоёр зуун долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,207 /найман мянга хоёр зуун долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.*******АРИНА