| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00284/И |
| Дугаар | 156/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00312
2024 06 13 156/ШШ2024/00312
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00284/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* *******-*******,
Хариуцагч: ******* ******* овогт ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 34,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТООРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .*******-******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч .*******-******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: эмбэрэл овогтой *******-******* миний бие Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг бөгөөд бараагаа өөрийн дэлгүүр, лангуугаар дамжуулан худалдан борлуулдаг. Энэ хүрээнд *******.******* манай дэлгүүрт ирж, надаас "краз" маркийн автомашины дугуй, урд редуктор, кардан гэх мэт 8 нэр төрлийн нийт 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий сэлбэг бараа худалдан авсан. *******.******* нь нийт төлбөрийн 20,000,000 /хорин сая/ төгрөгийг арав, арван саяар бэлнээр төлсөн ба үлдэгдэл 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг мансардтай дүнзэн байшин барих модоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, Улаанбаатарт ирж хашаанд буулгах, энэ хугацаанд мод нийлүүлээгүй тохиолдолд бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцох гэрээг бичгээр байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 34,000,000 сая төгрөгийг төлөөгүй, утасдаад хэлэхээр мод бэлтгэж байна гэх мэтээр хугацаа хойшлуулсаар өдий хүрсэн.
Иймд *******.*******гаас төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцох гэрээний төлбөрийн үлдэлдэл 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөг, үүний улсын тэмдэгтийн хураамж 327,950 /гурван зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нийт 34,327,950 / гучин дөрвөн сая, гурван зуун хорин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******.******* би нэхэмжлэлийн шаардлага 34,327,950 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .*******-******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжилсэн 34,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг нэмж 34,327,950 төгрөг гаргуулна гэж бичсэн, хариуцагч нь ч хариу тайлбартаа улсын тэмдэгтийн хураамж 327,950 төгрөгийг нэмж нийт 34,327,950 төгрөгийг төлнө хэмээн бичсэн байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа хянан шийдвэрлэгдэнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .*******- шүүхэд гаргасан 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч *******.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .*******- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 163,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 163,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******-*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .*******- нэхэмжилсэн 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч *******.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 327,950 /гурван зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 163,975 /нэг зуун жаран гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 163,975 /нэг зуун жаран гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******-*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА