Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00315

 

2024 06 14 156/ШШ2024/00315

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай   

156/2024/00311/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* банкны ******* *******

Хариуцагч:  ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,159,897.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* банкны ******* ******* нь хариуцагч *******.*******т холбогдуулан 5,159,897.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* банкны ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******.******* нь ******* банктай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1040035156 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,970,000 /есөн сая есөн зуун далан мянган/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр зээлдэгч *******олодъя *******ийн ******* банк дахь  тоот дансанд 9,970,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

эрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,547,898.25 төгрөг, зээлийн хүүд 1,692,603.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17509.65 төгрөгийг төлсөн. этэл зээлдэгч нь банктай байгуулсан 1040035156 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 276 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1040035156 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,422,101.75 төгрөг, 2024 оны 06 сарын 03- ны өдрийн байдлаарх хүү 670,900.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,895.18 төгрөг, нийт 5,159,897.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 5,159,897.63 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Банк нэхэмжлэл гарсанаас хойш 1,836,211 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард багтаан төлнө. Бусад төлбөрийг банктай байгуулсан гэрээний дагуу хугацаандаа төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч . нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч *******.*******ийн тайлбартай танилцлаа. Зээлийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,159,897.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******.******* нь зөвшөөрч, банк нэхэмжлэл гарсанаас хойш 1,836,211 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард багтаан төлнө гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч *******.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 97,509 төгрөгийн тал хувь болох 48,754.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 48,754.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,159,897.63 /таван сая нэг зуун тавин есөн мянга найман зуун ерэн долоо төгрөг жаран гурван мөнгөтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******.******* нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 1,836,211 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард багтаан төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 97,509 төгрөгийн тал хувь болох 48,754.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 48,754.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* *******т олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮЧ                              Б.МАРИНА