Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00091/И |
Дугаар | 141/ШШ2024/00120 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00120
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суугч Б.Э холбогдох 1,686,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Тосонцэнгэл сумын хоршоо хөгжүүлэх сангаас 2,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч Б.Э нь гэрээний дагуу зээлийн хүүд 120,164 төгрөг нийт 2,120,165 төгрөг төлөхөөс үндсэн зээлийн төлбөр 374,000 төгрөг, хүүд 60 төгрөгийг тус тус төлж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,626,000 төгрөг хүү 60,165 төгрөг буюу нийт 1,686,165 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Тосонцэнгэл сумын хоршоо хөгжүүлэх санд хохирол учирсан байна. Иймд *******ос 1,686,165 төгрөгийг гаргуулж хоршоо хөгжүүлэх сангийн 100090455401 тоот дансанд оруулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Прокурорын газрын нэхэмжлэлтэй надад холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 1,686,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би 1,686,165 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь хариуцагч Б.Э 1,686,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие Прокурорын газрын нэхэмжлэлтэй надад холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 1,686,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би 1,686,165 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 20,964 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох 1,686,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 20,964 гаргуулж улсын орлого болгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Энь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ