Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02832

 

 

 

 

 

 

 

 

2024 06 17

182/ШШ2024/02832

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Х-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшингийн гэрчилгээ, бичиг баримтыг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах,

 

Гуравдагч этгээдийн шаардлага: Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10,190,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Сономцоо,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа,

Хариуцагч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшингийн гэрчилгээ бичиг баримтыг гийн нэр дээр шилжүүлж даалгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэрийн барааны ОК дэлгүүрийг түрээслэгч д үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр байсан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо,**************, 21б тоот хаягт байрлах 42 мк, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө шүлжүүлж өгсөн. Дээрхи хүмүүсээс би нэг ч төгрөг аваагүй дээр ямар нэгэн байдлаар. Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Хашаа байшингийн гэрчилгээ бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 2020 онд зүүн салааны хавьд дэлгүүр түрээсэлж ажиллуулдаг байсан. Тухайн үед олон хүн үйлчлүүлдэг байсан. Манайхаар үйлчлүүлдэг байсан хүмүүст байраа зараад хашаа байшин сонирхож байгаагаа ярьж байсан. Тэгээд гийн найз нь бичиг баримтыг нь бариад дэлгүүрт ороод ирсэн. өөрөө хашаа байшингаа зараад нүүнэ, энд байхаар архи уугаад байна, шууд мөнгөө аваад хөдөө явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Нэг өдөр байшингийнхаа гэрчилгээ, түлхүүрээ бариад ирэхэд нь архи уусан байна гээд буцаагаад явуулж байсан. Тэгээд үнэхээр зарах юм бол маргааш ганцаараа ирээрээ гэж хэлсэн. Тэгсэн Товуу дэлгүүр нээгээгүй байхад өглөө ирээд миний нэр дээрх байшин, би өөрөө барьсан, манай гэрийнхэнд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Дараа нь асуудал гарвал өөрөө хариуцаарай гэж өөрт нь хэлж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд байрлах нотариат орж гэрээ байгуулсан. Энэ үед эрүүл байсан. Би энэ хашаа байшинг Товуугаас 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэхдээ нотариатын хүн татвар их төлдөг гэж хэлсэн учир бага үнийн дүнгээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учир хашаа байшинг нэр дээрээ шилжүүлж аваад дараа нь зээл аваад энэ хүний мөнгийг өгье гэж бодсон. Түүнээс барьцаанд тавих ямар ч шаардлага байгаагүй. 2020 оны сонгуулийн үеэр ээж нь гэх хүн ярьсан. Тэр үед барьцаанд тавиагүй байсан. Тэгээд ээжид нь хашаа байшинг нэр дээрээ шилжүүлж авахад гарсан зардлын мөнгийг өгөөд гэрчилгээгээ шилжүүлээд авчих гэж хэлэхэд сонгуульд явж байна гээд аваагүй. Тэгээд би хүний өр дарах гээд гуравдагч этгээдээс 3,000,000 сая төгрөг зээлж, барьцаанд тавьсан. Дэлгүүрийнхээ орлогоор хүмүүсийн өрийг төлье гэсэн ч дэлгүүрийн гэрээг цуцлахаар болоод чадаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би хашаа байшинг нь буцаан шилжүүлж өгмөөр байна. д гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие 2020 оны 10 сарын 17-ны өдөр хариуцагч тай 1329 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, д 3 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү2201043469 дугаартай, СХД, 25 хороо хайрхан 17 гудамж, 216 тоот 42 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлалтай Г2201032027 дугаартай өмчлөлийн газрыг барьцаалсан. Уг зээлийн гэрээг зээлдэгчтэй харилцан тохиролцон, нийт 3 удаа сунгалт хийж, 2022 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд өөрчлөлт оруулсан юм. Гэвч нь гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд миний бие гаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг гэрээ байгуулах үед тус эд хөрөнгө нь гийн нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн, ямар нэгэн тусгай тэмдэглэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байсан тул би энэ эд хөрөнгөөс мөнгөө гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагчтай 2020.10.17-ны өдөр 1329 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Уг зээлийн гэрээний баталгаа болгож мөн 1329 дугаартай Барьцааны гэрээг зээлийн гэрээний хамт байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаандаа төлж чадахгүй болсон тул гэрээний хугацааг 2021.01.17-ны өдөр 3 сарын хугацаагаар, 2021.04.17-ны өдөр 6 сарын хугацаагаар, 2021.10.17-ны өдөр 10 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгасан. Тус гэрээний хугацаа 2022.07.17-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Зээлийн гэрээний дагуу миний бие үндсэн зээл 3,000,000 төгрөг болон 2020 оны 10 сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 сарын 17-ны өдрийг хүртэлх 21 сарын хугацаанд надад төлөх ёстой байсан хүүг сарын 180,000 төгрөгөөр тооцож 3,780,000 төгрөг, нийт 6,780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. Мөн зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,780,000 төгрөгөөс хоног тутамд төлөх 0,5 хувийн алдангийн дүн нь 33,900 төгрөг болно. 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс эхлэн тооцоход нийт 607 хоног хугацаа хэтэрсэн байх бөгөөд хариуцагч нь 607x33,900=20,557,300 төгрөгийн алдангийг төлөх үүрэг үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг тул би хариуцагчийн төлөх алдангийг хуулийн дээрх заалтанд 3,390,0000 төгрөгийн анз шаардах эрхтэй. Зээлээ өгч чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулна гэж хэлмээр байна. надад өнөөдрийг хүртэл холбогдоод үнэнгээ хэлээд яваад байсан болохоор 2022 оны 7 сараас хойш сунгалт хийе гэхэд нь би сунгаагүй. Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлсэн 3,000,000 төгрөг, түүний хүүд 3,780,000 төгрөг, алдангид 3,390,000 төгрөг, нийт 10,190,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагаа 1,190,000 төгрөгөөр багасгаж 9,000,000 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү. Мөн Барьцааны гэрээний дагуу хариуцагч нь дээрх 9,000,000 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний барьцаалсан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Хувь хүн зээлийн гэрээ байгуулах боломжгүй. Хууль бус үйлдэл юм. Үндсэн зээлийн хүү, алданги өндөр байна. Алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрдэггүй. Гуравдагч этгээдийн шаардлагыг багасгаж өгнө үү. Хүү алданги хуульд зааснаас өндөр байна гэв.

 

6. Хариуцагч гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдтэй барьцааны гэрээ байгуулахдаа гийн талаар хэлээгүй. Эхэндээ нэхэмжлэгчийн талаар ярих шаардлагагүй байсан. Сүүлдээ бүх зүйлээ буцаахаар болсон. Гуравдагч этгээдээс авсан зээлээсээ төлсөн зүйл байхгүй. Надад маргах зүйл байхгүй зөвшөөрч байгаа. Хүү алданги багасгаж өгвөл сайн байна гэв.

 

7. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/

7.2. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/

7.3. Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх 4/

7.4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/

7.5. Оршин суугаа хаягийн лавлагаа /хх 6/

7.6. ******* дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.11.01-ний өдрийн 6057 тоот албан бичиг /хх 7/

7.7. ийн Тодорхойлолт /Баталгаа гарган нь/ /хх 11-12/

7.8. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт /хх 13/

7.9. Итгэмжлэл /хх 192/.

 

8. Хариуцагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс хариу тайлбар,бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтыг гаргасан. /хх 178-189/

 

10. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо,**************ны 21б тоот хаягт байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувийн хэргийг бүрдүүлсэн. /хх 68-97/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 2020.09.24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах 42 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байх ба шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй учир худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн зүйлээ буцаан шаардаж байна гэж тодорхойлсон.

 

1.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хариуцагч д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж байна.

 

1.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

2.1. болон нарын хооронд 2020.09.24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201043469 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч буюу гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь харилцан тохиролцсон үнэ болох 10,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 91/

 

Мөн болон нарын хооронд 2020.09.24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18635319982376 дугаартай өмлөх эрхийн гэрчилгээний 000371950 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч буюу гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь харилцан тохиролцсон үнэ болох 5,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 74/

 

Дээрх гэрээг байгуулахдаа нотариатаар батлуулж, улсын эрх бүхий бүртгэлийн байгууллагад тус тус бүртгүүлжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

2.2. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201043469 дугаартай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18635319982376 дугаартай өмлөх эрхийн гэрчилгээний 000371950 дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч гийн өмчлөлд шилжүүлж өгсөн болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх 75-77/

 

2.3. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад маргаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг няцаан үгүйсгээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

3. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тус үл хөдлөх хөрөнгүүдийг гуравдагч этгээд ад барьцаанд тавьсны улмаас өмчлөх эрхийг шууд шилжүүлэх боломжгүй байна гэж тайлбарлаж байна.

 

4. Гэвч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

5.1. Гуравдагч этгээд болон хариуцагч нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 3 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги тооцож авахаар харилцан харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлжээ. /хх 80/

 

5.2. Мөн талууд нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201043469 дугаартай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18635319982376 дугаартай өмлөх эрхийн гэрчилгээний 000371950 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хх 81-81/

 

5.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь гуравдагч этгээд аас 3,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбарласан.

 

5.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх ба энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байна.

Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа 1,190,000 төгрөгөөр багасгаж, 9,000,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч няцаан үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч хариуцагч, хариуцагч гуравдагч этгээд нарын хоорон байгуулагдсан гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагуудыг аль алинг нь хангасан.

 

Учир нь шүүх нэхэмжлэгчээс хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсан талаар дүгнэж, гэрээгээр хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж байгаа нь гуравдагч этгээдийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хөндөхгүй буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т заасан үр дагаварыг үүсгээгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201043469 дугаартай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18635319982376 дугаартай өмлөх эрхийн гэрчилгээний 000371950 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч д шилжүүлэхийг хариуцагч д даалгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч гаас 9,000,000 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд ад олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо******* 17 гудамж, 21б тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201043469 дугаартай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, 698 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18635319982376 дугаартай өмлөх эрхийн гэрчилгээний 000371950 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,150 төгрөгийг, гуравдагч этгээд ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,190 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 353,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д, 248,190 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд ад тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА