Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 141/ШШ2024/00126

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Г овогт Б.Б, хариуцагч О овогт Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин С.Н, С.С, С.Ү, хүү С.И нарыг эх Б.Б асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар С.Н, С.И, С.С, С.Ү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.С тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хүүхдийн эрхий тухай хуульд зааснаар Б.С хүүхдүүдтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх, хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Б даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б даалгасугай.

6.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Б.Энхриймаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Б.С 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

8. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ