Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00008

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

2019        02             17                                              08

 

 

                                                                                

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Дгийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол сумын архив шатсан, хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, гарсан тушаал байхгүйгээс улсад ажилласан жил тооцогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Шижээдагвын Дг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д давж заалдах гомдолдоо: Иргэн Шижээдагва овогтой Д миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус үхэрчнээр ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

 Учир нь: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс Шижээдагвын Дд олгосон 496 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн гишүүний шинэчилсэн бүртгэл дугаар 42, Шижээ Баатархүү, нас 25, хүйс эр, нэгдэлд орсон он 1982, нэгдэлд ажилласан жил 8, ам бүл -3 гэсэн бичвэр бүхий Жаргалант-Амьдрал нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хуулбар,

Гэрч Б.Пүрэвдоржийн: “... Би 1979-1991 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын банкинд тооцооны кассын эрхлэгчээр ажиллаж байсан тул Ш.Дгийн ажиллаж байсан байдлын сайн мэднэ. Ш.Д нь 1981 оноос Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ малчнаар ажилд орж 1991 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. Д гэдэг нь албан ёсны нэр нь юм. Нутгийн хүмүүс Баатархүү гэж дууддаг. 1980 оны үед паспорт солигдоход би өөрөө паспортын мэдээллийг нь бичиж өгч байсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Дулмаагийн: “... Ш.Дгийн аавыг Шижээдагва гэдэг хүн байсан бөгөөд түүнийг багадаа өвчин ороодог хүүхэд байсан учраас Баатар хүн болоорой гэж Баатархүү гэж нэрээр дууддаг байсан юм. Би бригадын эмч байсан болохоор энэ тухай сайн мэдэж байна. Ээжийнх нь аав Ёндон унзад гэж лам хүн байсан” гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй байх бөгөөд гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэгчийг ажиллаж байсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ” гэсэн атлаа нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мал малласан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан боловч хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнээгүй байна.

Хүсэлт гаргагч Ш.Дг нутгийн иргэд болон ойр дотны хүмүүс нь Баатархүү гэж дууддаг талаар гэрч Б.Пүрэвдорж, О.Дулмаа нар мэдүүлжээ.

Мөн Жаргалант амьдрал нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлд Шижээгийн Баатархүү 25 настай, эр, 1982 онд нэгдэлд орсон, 8 жил ажилласан гэх баримтаар Ш.Д нь 1982 оноос эхлэн нэгдэлд ажилласан, 1989 онд 25 настай 8 жил ажилласан болох нь тогтоогдож байх тул түүнийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Шижээдагвын Дг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хүсэлт гаргагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                               Н.БАЯРХҮҮ