| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/01554/И |
| Дугаар | 182/ШШ2024/01397 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01397
2024 04 02 182/ШШ2024/01397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г ХХКн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь 2022.12.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, 11,800,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй байсныг үндэслэн түүнд холбогдуулан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч, нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч ******* нь оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.12.07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 103 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.12.07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ... хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 103 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* ******* ХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, *******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ....г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар .... оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* -д мэдэгдэхийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА