| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2015/0950/З |
| Дугаар | 128/ШШ2016/0091 |
| Огноо | 2016-02-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2016/0091
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, А*******х к**р ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 639 дүгээр Тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А*******х к**р ХХК-ийн захирал Б.Рэ********ж нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд А*******х к**р ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.
Уг хэрэгт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасны дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Ашигт малтмалын газраас тус компанийн 15310А дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 639 дүгээр шийдвэрээр 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, түдгэлзүүлсэн хугацаа дуусаад байгаа юм.
Түүнчлэн манай компаниас Улсын байцаагчийн 19-05-016/250 дугаартай дүгнэлтэд заасан зөрчлүүдийг бүхэлд нь арилгаж, зөрчилгүй болсон байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
А*******х к**р ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 639 дүгээр Тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч А*******х к**р ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч А*******х к**р ХХК-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А*******х к**р ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 639 дүгээр Тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч А*******х к**р ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА