Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00009

 

 

 

                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 2020        02             17                                               09

 

                                                                               

                                  Х.Т-ийнийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Х.Б ХХК-ийн захирал Т.А, прокурор Л.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Т-ийнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б ХХК-нд холбогдох

Татварын өр 2,956,310.4 /хоёр сая есөн зуун тавин зургаан мянга гурван зуун арван төгрөг дөрвөн мөнгө/ гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Тшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.Б ХХК нь 2013 онд татварын хяналт, шалгалтаар тогтоогдсон нэмэгдсэн өртгийн албан татвар 1,508,650 төгрөг, торгууль 75,432.5 төгрөг, хүү 4,526 төгрөг, 2015 онд татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг буюу нийт 3,036,269.4 төгрөгийн татварын өртэй бөгөөд уг өрөөс татварын хяналт шалгалтаар тогтоогдсон 1,588,608.5 төгрөгийн нөхөн төлбөрийг тухайн үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуульд заасны дагуу өр төлбөрийг акт гардуулснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа барагдуулах үүрэгтэй байдаг. Харин Х.Б ХХКнь заасан хугацаанд татварын өрийг барагдуулаагүй бөгөөд түүнээс хойш харъяалах багийн татварын улсын байцаагч дээрх өрийг барагдуулахаар удаа дараа утсаар ярилцах, татварын албаны байранд дуудан ирүүлж өр төлбөрөө төлөхийг шаардсан боловч Х.Б ХХК-ийн захирал Т.А нь татварын албаны шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд дээрх татварын өр төлбөрийг төлөхгүй гэдгээ мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээгээ ав, төлөхгүй гэж мэдэгдсэн байдалтай байна.

Иймд төрд учирсан дээрх хохирлыг барагдуулахаар Х.Б ХХК-нд холбогдох татварын өрийг төлүүлэхээр Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Татварын өршөөлийн хууль гарч татварын холбогдох өр нь хэрэгсэхгүй болж байгаа учраас Х.Б ХХК-нд 2013 онд татварын хяналт, шалгалтаар тогтоогдсон торгууль 75,432.5 төгрөг, хүү 4,526 төгрөг, нийт 79,958.5 төгрөгөөс татгалзаж, 2013 онд илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 1,508,650 төгрөг, 2015 онд татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233,2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг, нийт 2,953,310.4 төгрөгийн татварын өрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Б ХХКнь татвар төлөгч юм. Тухайн үед Ус суваг нийтийн аж ахуй компанийн цайны газар нь “Хөвсгөл ус Чандмань” компанид ирсэн байсан. Ус суваг НААҮК-ыг 2 хувааж нэг нь “Хөвсгөл ус Чандмань” ХХК болон гарсан юм. Энэ үед миний бие Т.А захирлаар ажиллаж байсан. Харин дараа нь миний бие ажлаа өгсөн. Энэ нь улс төрийн шалтгаантай байсан юм. Миний ажлыг авсан захирал бүтэц зохион байгуулалт хийж ажилчдыг цомхтголд оруулж, харин цайны газрын ажилчид нь халагдах болж байсан үед нь миний бие өөрийн хувийн Х.Б ХХКХХК-ийн нэр дээр ажиллахыг зөвшөөрөн тэдгээр ажилчдыг авч ажиллуулсан. Би төрийн өмчит хувьцаат компанийн захирал байсан учраас хувийн компанийн эрхээ өөр хүнд шилжүүлсэн. Энэ хугацаанд татварын газраас хяналт шалгалт хийсэн юм билээ. Энэ шалгалтанд хариуцан ажиллаж байсан Ж.Лхаянмядаг нь шалгуулсан юм. Х.Б ХХКХХК-нд 2013 онд татварын хяналт шалгалтаар тогтоогдсон НӨАТ 1,508,650 төгрөг, торгууль 75,432,.5 төгрөг, хүү 4,526 төгрөг, 2015 онд НӨАТ 479,233.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг буюу нийт 3,036,269.4 төгрөг болсон юм байна. Одоо надтай өр төлбөр төлөх асуудал яриад байгааг би ойлгохгүй байна. Үүнийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед өөр хүн миний компанийг хариуцан ажиллаж байсан.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Прокурор Л.Отгончимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Т-ийнийн хүсэлтээр төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015 онд илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 1,508,650 төгрөг, 2015 онд татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг, нийт 2,953,310.4 төгрөгийн татварын өр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Т-ийнийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл Болд хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2013 оны хяналт шалгалтаар илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 1,508,650 төгрөг, 2015 оны татварын тайлангаар илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан татвар 968,427.2 төгрөг нийт 2,956,310.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 62,250 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо: ... Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ИХШХШТухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж тус тус заасан байх тул Х.Т-ийнийн өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл “Х.Тнь өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж, нотлох баримтаар хэрэгт гаргасан баримтуудаа хэргийн оролцогч болж байгаагийнхаа хувьд эх хувиар нь гаргаж өгөх, нотариатаар гэрчлүүлэх, баримтад үзлэг хийлгүүлэх гэх мэтээр нотлох баримтын шаардлага хангуулах боломжтой байсан байна” гэжээ.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр Х.Т-ийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь Х.Т-ийнийн архивын “Хяналт шалгалтын акт-2014” 1431 хадгаламжийн нэгжийн дугаартай баримтын 2911-2915 дахь хуудсыг баримтад үзлэг хийлгүүлж, нотлох баримтын шаардлагыг хангасан болно. Тус архивын баримтын 2911-2915 дугаар хуудас нь Х.Т-ийнийн татварын улсын байцаагчийн 2014 оны 8 сарын 19-ний өдрийн 170009169 тоот акт эх хувиараа байсан болно. Энэ тухай тус шүүх хурлыг даргалагч шүүгч Р.Сарантуяа нь шүүх хурал хуралдаж байх үед нотлох баримтыг эх хувиар шинжлэн судалсан тухай дурдсан боловч шүүхийн шийдвэрт энэ тухай тусгаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байна. ИХШХШТухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хуулбар үнэн” дарж баталгаажуулсан байсан болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Х.Т-ийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Б ХХКХХК-ийн 2015 онд Татварын хэлтэст ирүүлсэн татварын тайланг шалгахад олсон орлогоо тайландаа тусгагдаагүй, ажилчдынхаа цалин хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох татвараа төлөөгүй зөрчил илэрсэн учир татварын өр тавигдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтаа шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна” гэжээ. Х.Т-ийнийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн хавсралтаар нэхэмжлэлд дурдсан татварын өрийн үлдэгдлийг Татварын албаны ТАХАСТ программаас гаргаж, Татварын орлогын тасгийн даргаар баталгаажуулан нэхэмжлэлд хавсаргасан нь нотлох баримтыг шүүхэд шаардлага хангахуйц байдлаар хүргүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Л.Отгончимэг давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

... Уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор татварын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 170009169 дугаартай актын хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасны дагуу Татварын хэлтсийн хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулан шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад дээрх актыг эх хувиар нь шинжлэн судлуулсаар байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан заалтуудыг зөрчиж дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл нь ойлгомжгүй байна. Түүнчлэн 2015 онд татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233.2 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд Х.Б ХХКХХК-ийн татварын хэлтэст цахимаар тайлагнасан татварын тайланг татварын байгууллага хуульд заасан журмын дагуу бүртгэж авсан, уг тайланг цахим сангийн өгөгдлөөс бичгийн хэлбэрт оруулан гаргаж, Татварын хэлтсийн Орлогын тасгийн даргын гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан хүргүүлсэн нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Тнь Х.Б ХХКХХК-д холбогдуулан 2013 онд татварын хяналт, шалгалтаар тогтоогдсон нэмэгдсэн өртгийн албан татвар 1,508,650 төгрөг, торгууль 75,432.5 төгрөг, хүү 4,526 төгрөг, 2015 онд татварын тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 479,233.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар 968,427.2 төгрөг буюу нийт 3,036,269.4 төгрөгийн татвар төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,953,310.4 төгрөг болгожээ.

Хариуцагч Х.Б ХХКХХК-ний захирал Т.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “...тухайн үед өөр хүн миний компанийг хариуцан ажиллаж байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Шүүх “...Х.Т-ийнийн өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зохигч өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа нотлохдоо бичмэл  нотлох баримтыг эхээр нь, эсвэл  нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөөгүй бол шүүх нотлох баримтын талаар хуульд заасан шаардлагыг сануулах, шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэх боломжгүй үр дагавар үүсэх талаар тайлбарлах үүрэгтэй.

Хэргийн оролцогчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүхий л боломжоор хангах нь шүүхийн үүрэг бөгөөд энэ үүргийг эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулснаар хязгаарлах нь буруу юм. Шүүх зохигчид мэтгэлцэх боломжийг хангах ажиллагаа хийхгүйгээр баримтыг үнэлэхгүй байх нь талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагчийн актуудыг эх хувиар нь шинжлэн судалсан талаар тэмдэглэлд тусгасан байх боловч шийдвэрт энэ талаар огт дурдаагүй, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, зохигчдын маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                               ШҮҮГЧИД                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.СОСОРБАРАМ