Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/01477

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 09 182/ШШ2024/01477

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХКн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Мд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 82,090,066 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******, нар нь 20.11.28-ны өдөр манай байгууллагаас 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, жилийн ,2%-ийн хүүтэй, сарын 1,6%-ийн хүүтэй, бичил бизнесийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийг *******ын дансанд шилжүүлэн өгсөн. Мөн 20.11.28-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Дээд салхитын дугаар гудамжны а тоотод байрлах, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв хуувийн сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлж явсан боловч 2020 оны 03 сараас хойш огт төлөлт хийгээгүй, бид зээл төлүүлэхээр удаа дараа шаардаж байсан. Зээлдэгч нь 2020.04.09-ний зээлийн хугацаа хойшлуулах тухай хүсэлтийг *******инд гаргаж байсан, ******* 2020.05.21-ний өдөр орлого тасалдаагүй, зээлийг төлөх боломжтой гэж татгалзсан хариу өгч байсан. Хэдийгээр 2020 онд улс орон даяар корона, цар тахал өвчинтэй холбоотой асуудал үүссэн, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэдий ч цалингийн орлого байсан. Мөн хариуцагчийн хэлээд байгаа Монгол *******ны журам нь хүүгийн хэмжээг бууруулахтай холбоогүй.

Нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 2,778,470 төгрөг, хүүд 3,112,566 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,091 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, 1276 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2023.03.05-ны өдөр дууссан байна. 2023.10.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 47,221,529 төгрөг, хүүгийн үлдэгдэл 31,760,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,082,773 төгрөг, хуримтлагдсан хүү 24,839 төгрөг, нийт 82,090,066 төгрөг болсон байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар тодорхойлсон, хамтран зээлдэгч д холбогдох шаардлагаас татгалзсан байгаа. Мөн манай байгууллагын зүгээс хариуцагч талын гаргасан эвлэрэх буюу хүүг 50% бууруулах тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн бөгөөд 2024.04.01-ний өдрийн эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэрээр татгалзсан хариу өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь бусад орлогоосоо зээлийг төлөх боломжтой байна гэж үзсэн байгаа. Бидний зүгээс нотариатын зардал 45,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн нийт шаардлагад оруулж тооцоогүй орхигдуулсан, энэ хэмжээгээр шаардлагаа ихэсгээгүй байна. Тийм учраас шүүхэд хандах, материал нотариатаар гэрчлүүлэх зэрэгт 45,500 төгрөгийн зардал гарсан гэдгийг хэлье. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 82,090,066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь охин ийн хамт 20.11.28-ны өдөр ******* ******* ХК-иас 50,4 м.кв талбай бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв талбай бүхий газрыг барьцаалан караоке, буудал ажиллуулах зорилгоор 50 сая төгрөгийн бичил бизнесийн зээл авч үйл ажиллагаа эрхлэхээр тохижилт засварын ажил хийж байтал дэлхий нийтэд дэгдсэн Ковид-, цар тахал өвчний улмаас 2020.01.27-ны өдрөөс эхлэн албан ёсоор хөл хорио цээр улс орон даяар тогтоож, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон байдаг. Мөн үеэс эхлэн охин гэнэт хүндээр өвчилж, эмчилгээ хийлгэх, сувилах шаардлага үүссэн, бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон. Бидний зүгээс зээл авсан талаар болон төлөх талаар, зээлийн тооцооллын талаар маргахгүй.

2020.04.29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар Монгол *******наас 2021.04.12-ны өдөр Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмыг баталсан. Энэ журмын талаар *******ны зүгээс хариуцагчид тайлбарлаж, таниулж өгөөгүй, хүүгийн хөнгөлөлтийг эдлээгүй байдаг юм. Харин *******ууд ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хадгаламжийн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөж, төрөөс хөнгөлөлт эдэлсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч *******анд хандаж, хүүгийн хэмжээг 50%-иар бууруулж, эвлэрэх хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өглөө, төр өөрөө иргэдэд шударга бус хандаж болохгүй юм. Иймд шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн зохицуулалтыг үндэслэн, 282 дугаар зүйлийн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд хүүгийн хэмжээг 50%-иар бууруулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн мэдүүлэг, зээлдэгчийн анкет, хамтран зээлдэгчийн анкет, хариуцагч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, 20.11.28-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 20.11.28-ны өдрийн барьцааны гэрээ, барьцаалбар, 20.11.28-ны өдрийн газар өмчлөх эрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20.11.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20.11.28-ны өдрийн зээлийн хорооны гишүүдийн саналын хуудас, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, 20.12.02-ны өдрийн зээл олгох зөвшөөрлийн хуудас, 20.12.02-ны өдрийн мемориалын баримтууд, 2021.11.25, 2022.11.09-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдлүүд, үнэлгээний хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулгууд, хүү, тооцооллын хүснэгт, төлбөрийн баримт, 2024.04.01-ний өдрийн 01 дугаар эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэр, эрсдэлийн удирдлагын хорооны гишүүдийн саналын хуудас гэсэн баримуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал шүүхэд нотлох баримт өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******, нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 82,090,066 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь зээлийг хүлээн авч ашигласан боловч зээлийн гэрээний график зөрчиж, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, ковидын хууль болон Монгол *******наас баталсан журам хүү бууруулах асуудалд хамааралгүй, 2020 оны 03 сараас хойш төлөлт хийгээгүй, зээлийг хойшлуулах хүсэлтийг *******инд тавьсан боловч ******* хүлээн аваагүй, бизнесийн үйл ажиллагаа доголдсон хэдий ч цалингийн орлого байгаа, зээл төлөх боломжтой гэж үзээд татгалзаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан зээлийн хүүг 50%-иар бууруулах хүсэлтийг ******* хүлээн авч хэлэлцээд татгалзсан хариу өгсөн, тиймээс хариуцагч нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тул зээл төлөхийг шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...бид караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж зээлийг авсан, аваад удаагүй байхад улс орон даяар ковид- өвчин, цар тахал дэлгэрсэн, үүний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн охин гэнэт хүндээр өвдсөн, түүний эмчилгээ, сувилгаанд мөнгө шаардлагатай болсон зэргээс шалтгаалж зээлийг төлөх боломжгүй болсон, Ковидын хууль, Монгол *******наас баталсан журмын талаар нэхэмжлэгч нь хариуцагч талд тайлбарлаж, ойлгуулаагүй, хүүгийн хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй, бид авсан зээлийн талаар болон төлөх хэмжээний талаар маргахгүй, шүүх Иргэний хуулийн 4, 282 дугаар зүйлд заасныг төсөөтэй хэрэглээд зээлийн хүүг 50%-иар бууруулж өгнө үү... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч ******* нь 20.11.29-ний өдөр ******* ******* ХК-иас 50 сая төгрөгийг 40 сарын хугацаатай, ,2%-ийн хүүтэй зээлж авах, охин нь зээлийг хамтран авах тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч ******* ******* ХК хүлээн авч, зохигчдын хооронд 20.11.28-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулагдсан байна. Тус зээлийн гэрээний дагуу хариуцагч *******, нар нь 50,000,000 төгрөгийг, бичил бизнесийн зээлийн зориулалтаар, сарын 1,60%, жилийн ,20%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 20%-иар тооцон төлөх, нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгөх үүргийг харилцан хүлээжээ.

 

Мөн барьцааны гэрээний дагуу хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Дээд салхитын дугаар гудамжны а тоотод байрлах, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв хуувийн сууцыг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 50,000,000 төгрөгийг зээл олгох зөвшөөрлийн хуудсыг үндэслэн 20.02.02-ны өдөр хариуцагч *******ын дансанд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч ******* нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу, гэрээний хугацаанд зээл, хүүг буцаан төлөх үүрэгтэй байсан байна.

 

Хариуцагч ******* нь үндсэн зээлд 2,778,470 төгрөг, хүүд 3,112,566 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,091 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн байх ба 2020 оны 03 сараас хойш огт зээлийн төлөлтийг хийгээгүй, улмаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.13-т зааснаар зээл төлөх тухай мэдэгдлийг 2021.11.25, 2022.11.09-ний өдрүүдэд хариуцагч *******д хүлээлгэн өгсөн, зээл төлөхийг удаа дараа шаардсан байх боловч хариуцагч ******* нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар зээлийг бүрэн төлж дуусгах үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн үлдэгдэлтэй, гэрээний хугацаа 2023.03.05-ны өдөр дуусчээ.

 

5.Хариуцагч тал 2023.10.02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 47,221,529 төгрөг, хүүгийн үлдэгдэл 31,760,923 төгрөг, хуримтлагдсан хүү 24,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,082,773 төгрөг, нийт 82,090,066 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаангүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл бүхий байна.

 

Харин хариуцагч тал зээлийг төлж чадаагүй шалтгаанаа ...ковид- өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон, Монгол *******наас баталсан журмын дагуу хүүгийн хөнгөлөлт эдэлж чадаагүй, охин гэнэт хүндээр өвдөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, иймд шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийг төсөөтэй хэрэглэж зээлийн хүүг 50%-иар бууруулах боломжтой... гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү тайлбараар түүнийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

5.1.Учир нь Коронавируст халдвар /ковид-/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т цар тахлын үед *******наас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монгол ******* батална гэж заасны дагуу Монгол*******ны ерөнхийлөгч 2021.04.12-ны өдөр Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмыг баталсан /https://www.mongolbank.mn/ байна.

 

Тус журмаар төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү, бусад зээлийн гэрээнд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, хугацааг сунгах нөхцөлөөр цахим хэлбэрээр өөрчлөлт оруулахад ******* зээлдэгчийн саналыг хүлээн авах, зээлийн гэрээнд өөрчлөлтийг тусгаж гэрээ байгуулах, зээлдэгчид мэдэгдэх харилцааг зохицуулсан байх ба, тус журмаар зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх асуудал зохицуулагдаагүй. Харин хариуцагч ******* нь 2020.04.09-ний зээлийн хугацаа хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч ******* ******* ХК-нд гаргаж байсан, ******* 2020.05.21-ний өдөр орлого тасалдаагүй, зээлийг төлөх боломжтой гэж татгалзсан хариу өгч байсан талаар баримтгүй хэдий ч зохигчид маргаангүй.

 

5.2.Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх учиртай бөгөөд тухайн харилцааг буюу *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зохицуулсан. Иймд шүүх Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд зохицуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй, хуулийн 282 дүгээр зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг 50%-иар бууруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,

158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана,

174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

7.Иймд нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хариуцагч *******аас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Нөгөө талаар хариуцагч ******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4, барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн 50,000,000 төгрөгийг хариуцагч *******д хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ******* нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, 2020 оны 03 сараас хойш огт зээлийн төлөлт хийгээгүй, тиймээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, тэрээр нийт 82,090,066 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

8.Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх талаар ярилцаж, хариуцагч ******* нь зээлийн хүүг 50%-иар бууруулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч ******* ******* ХК-нд гаргасан, ******* уг хүсэлтийг холбогдох журмын дагуу хэлэлцээд 2024.04.01-ний өдрийн 1 тоот эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэр, гишүүдийн саналын хуудсаар хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Иймд хариуцагч *******аас 82,090,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, хариуцагч ******* зээлийн 82,090,066 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн барьцаанд байгаа хариуцагч *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Дээд салхитын дугаар гудамжны а тоотод байрлах, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв хуувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

9.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 2023.10.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 638,610 /568,410 төг + 70,200 төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 638,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******аас 82,090,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн барьцаанд байгаа хариуцагч *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Дээд салхитын дугаар гудамжны а тоотод байрлах, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв хуувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 638,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 638,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА