| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00304/И |
| Дугаар | 148/ШШ2024/00327 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 148/ШШ2024/00327
| 2024 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 148/ШШ2024/00327 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 12 дугаар баг, хүрээлэн 12 дугаар гудамж, 1253 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* /РД: *******/ утас: -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Даагат, Энхтал гудамж, 1-3 тоотод оршин суух хаягтай ******* овогт /РД:/-д холбогдох утас:
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, 604 тоотод оршин суух хаягтай овогт /РД:/-д холбогдох утас:
Нэхэмжлэлийн шаардлага: 4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ******* аймгийн ******* сумын иргэн , Д., П. нар нь эрүүгийн хэрэгт холбогдсон хүүхдүүдээ өмгөөлүүлэхээр 2023 онэы 03 дугаар сарын 27-ны өдөр 60 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч А.*******тай харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан юм. Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчтэй тохиролцсон хөлсөө бүрэн төлж барагдуулсан ба Д. нь 3,000,000 төгрөг, Д. нь 1,800,000 төгрөг өмгөөлөгчийн ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон ба П. нь 500,000 төгрөг төлсөн байна. 1 жил гаруй хугацаанд үе үе өмгөөллийн хөлсөө боломжоороо өгнө үү гэж хүсэхэд Д. нь 2023 оны 12 дугаар сард багтааж дуусгана гэж хэлсэн боловч үр дүнд хүрээгүй байна гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Миний бие Д. нь өөрийн хүү өмгөөлүүлэхээр өмнө А.******* өмгөөлөгчтэй хэлэлцэж тохиролцсон нь үнэн тул өмгөөлөлийн хөлс болох 3,000,000 төгрөгнөөс 600,000 төгрөг төлсөн үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2024 оны 6 болон 7 дугаар сард хуваан төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх талаар тайлбарласныг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх.
Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Миний бие П. нь А.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Надад холбогдуулан нэхэмжилж байгаа 1,300,000 төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжилсэн 1,300,000 төгрөгтэй маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А.******* нь Д., П. нарт холбогдуулан 4,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг, хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,300,000 төгргийг тус тус төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар, баримт зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А.******* нь Д., П. нарт холбогдуулан 4,300,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. 3,000,000 төгрөг, П. 1,300,000 төгрөгийг тус тус бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 төгрөгийн тал хувь болох 41,875 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 41,875 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ