Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/01480

 

 

 

 

 

 

 

 

2024 04 09 182/ШШ2024/01480

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ОК ХХКн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Э-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 373,015 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ...Манай байгууллага нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 373,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 373,015 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч ******* нь хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 373,015 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч нь гаргасан шаардлагаасаа нэгэнт татгалзаж байгаа, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 373,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11,841 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 5,921 төгрөгийг буцааж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА