Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Марал,

хохирогч Б.Эрдэмгэрэлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Х.Базаррагчаа,

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б , Б  нарт холбогдох эрүүгийн 201626021685 тоот дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мэнд ирмүүн тулга”, “Жи Би Си энд Өү”, “Эвт Жолооч” ХХК-иудын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа,

     урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 180,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Б,

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “эрхэлсэн тодорхой ажилтай,  ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин сууж байгаа, , ял шийтгэлгүй, Б.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь Б той бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эрдэмгэрэлийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж “... Таван толгойн нүүрсний уурхайгаас тээвэрлэлтийн ажил хийж тээвэрлэлтийн хөлсөнд 10 машины 1 тонн тутмаас 2 юанийн ашиг өгнө гэж төөрөгдөлд оруулан нийт 168,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б  нь Б тай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эрдэмгэрэлийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж “... Таван толгойн нүүрсний уурхайгаас тээвэрлэлтийн ажил хийж тээвэрлэлтийн хөлсөнд 10 машины 1 тонн тутмаас 2 юанийн ашиг өгнө гэж төөрөгдөлд оруулан нийт 168,000,000 төгрөгийг нь авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2010 онд хохирогч Эрдэмгэрэлтэй танилцаж байсан. 2010 оноос хойш 2015 он хүртэл 6 удаа хамтарч бизнес эрхэлж байсан...Хамгийн сүүлд хийсэн Мэнд ирмүүн тулга компаний тээврийн ажил дээр улс орны эдийн засгийн уналттай холбоотойгоор...алдагдалд орж дампуурсан. Би хохирогч Эрдэмгэрэлийг залилах бодол байгаагүй, би залилан хийгээгүй гэв.

 

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хэрэгт Шүүгдэгч Б  нь хохирогчийг залилах санаа бодолгүй байсан гэж бодож байна. Хохирогч Эрдэмгэрэлд хохирол төлбөрийг нь өгье гэсэн сэтгэлээр хандаж байгаа. Тухайн үед хохирогч Эрдэмгэрэлээс Б г мөнгө зээлж авсныг нь мэдээгүй. Б  бид 2 хувийн харилцаа таарамжгүй, салах дээрээ тулсан байсан. Б  нь хохирогч Эрдэмгэрэлээс зээлсэн мөнгөөрөө гэр орондоо юм авч зарцуулаагүй. Би энэ хэрэгт холбогдож байгаагаа гайхаж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэмгэрэлийн өгсөн:

“... Б  надад би нүүрс тээврийн компани байгуулсан. Та надад мөнгө зээлчих. Энэ үйл ажиллагаагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна. Та надад 4 хувийн хүүтэй мөнгө зээлээч, би хүүнээс гадна 10 машины 1 тонн тутамд 2 юань өгье гэж хэлсэн ба надад амаар хэлсэн. Тэгээд надад найзынхаа Цогтцэцийд байдаг 3 давхар зочид буудлыг барьцаанд тавьж болж байна гэсэн. Тэгэхээр нь би би барьцаанд юм аваад яах вэ дээ чамд итгэж байна гэсэн. Тэгээд зээлийн гэрээ хийсэн. ... Гэрэлтуяагаар гэрээнд гарын үсэг зурж данснаасаа мөнгийг Б д өгсөн. Б  надад хэлэхдээ Мэнд ирмүүн гэдэг нэртэй ХХК байгуулсан гэж хэлсэн. Гэхдээ надад бичиг баримт үзүүлээгүй. Надад хийсэн ажлынхаа талаар бол амаараа л “явж байгаа, 20-30 машин явж байгаа” талаар ярьж байсан. Б гийн компани надад хэлэхдээ ачааны 69 ширхэг том оврын машин байгаа бүгдээрээ явна гэж хэлж байсан. Гэхдээ надад бол 10, 20, 30 машин явж байгаа л гэдэг байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92/

Би 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Б гийн Голомт банкинд эзэмшдэг данс руу 10,000,000 төгрөгийг, дараа нь 2 дугаар сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөгийг, мөн 2 дугаар сарын 10-ны өдөр Б гийн Хас Банкинд эзэмшдэг данс руу 48,000,000 төгрөгийг, харин 70,000,000 төгрөгийг тэр өдөртөө Б гийн Голомт банкны данс руу тус тус шилжүүлсэн. Бүгд 168,000,000 төгрөг. Харин зөрүү 12,000,000 төгрөг нь Б  надаас урьд нь зээлж аваад өгөөгүй байсан мөнгөний тооцоо бөгөөд энэ бүхэн нийлээд нийт 180,000,000 төгрөг болж байгаа юм.

Б  цаад ХХхххххххХхыбаөбгрхлахүдахХятадын компанитайгаа гэрээ хийж байгаа, нүүрсэнд 60 орчим машин явуулна, энд байгаа машинууд цөөдөөд байна, 69 машин явуулахаар эндээс их ашиг олно гээд олох ашгийнхаа тооцоог маш өндөр хэлж байсан ба уг 69 машинаас 10 машины тонн тутамд 2 юаны ашиг өгнө ... Дугант зочид буудлыг надаас авсан мөнгөнийхөө оронд барьцаанд тавьчихна, Сайнбилэг бид 2 ярилцаад Сайнбилэг зөвшөөрсөн гэж надад хэлсэн болохоор би Б д зээлдүүлэх мөнгөндөө ямар ч гэсэн барьцаа хөрөнгөтэй үлдэх л юм байна гэж ойлгоод тайвширсан. ... Б  хамтран ажиллаж байгаа Хятад компаниа Монголд давхар ноос ноолуурын бизнес хийдэг, бизнесийн өөр эх сурвалжтай гэж байнга хэлж байсан.

... Тухайн үед би Б г хувиараа болон Мэнд ирмүүн тулга ХХК нь их хэмжээний өртэй байсан талаар мэдээгүй, Б  өртэй байснаа мэдсээр байж бодит байдлыг надад гуйвуулан ойлгуулсан.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б гийн эхнэр Б  нь Мэнд ирмүүн тулга ХХК-иа Сайнбилэгийн эхнэр Цолмонгийн нэр дээр нотариатаар батлуулан шилжүүлсэн байдаг ба энэ тухайгаа надад хэлээгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-н 139-140/ 

            “... Би Б , Б  нарт бодит хохирол болох 168,000,000 төгрөг, мөн урд бизнесийн үлдэгдэл тооцоо болох 12,000,000 төгрөгөө одоо болтол гаргуулж авч чадахгүй хохироод явж байна. Би Монгол Японы хооронд олон удаа ирж очсон. ... Би амьдралаа залгуулахын тулд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж “Эм Эй Эф” Банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17,000,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй зээлсэн. Дахин 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Грийт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 18,0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлж аваад хугацааг нь үргэлжлүүлэн 3 сараар сунгуулсан байгаа. Гэтэл Б  нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Капитрон банкнаас 15 жилийн хугацаатай 80,000,000 төгрөгийн зээл авсан байх ба уг зээлээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан байдаг. Энэ хүмүүс 15 жилийн хугацаатай авсан зээлээ 1,4 жилийн дотор төлсөн байж надаас авсан мөнгөө өгөхгүй намайг хохироогоод байгаа юм бэ. .... Б  нь эсрэгээрээ миний Гэрэлтуяагаар дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б  руу шилжүүлсэн эхний 10,000,000 төгрөгөөс 9,400,000 төгрөгийг тэр өдөрт нь өөрөө бэлнээр гаргаж авсан байдаг. Дараагийн буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 39,000,000 төгрөгийг нь “Мэнд Ирмүүн тулга” ХХК-иас тээврийн тооцоо гэсэн утгатай өдөрт нь өрөндөө өгч зарлагадсан байсан. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс Б  57,191,560 төгрөгийг нь “Магнай трейд” ХХК-ид шатахууны өрөнд өгсөн байдаг юм. Мөн тэр өдөр миний дахин Хас банкнаас Б  руу шилжүүлсэн 48,000,000 төгрөгөөс 34,125,680 төгрөгийг нь Б  тэр өдөртөө “Мэнд Ирмүүн тулга” ХХК-иас түлшний өр гэсэн утгатайгаар данснаасаа шилжүүлсэн байдаг юм. Энэ бүх байдлаас харахад Б  маш их өртэй байсан. Энэ байдлаа надаас нууж тээврийн бизнес эрхлээд өндөр ашиг гарна гэж амлаж, намайг төөрөлдүүлж, миний мөнгийг авсан болох нь тодорхой байгаа. Би Б , Б  нарыг их хэмжээний өртэй гэдгийг мэдсэн бол мөнгөө өгөхгүй байх байсан. Бид харилцан итгэлцлийн үндсэн дээр мөнгө төгрөг өгч авалцахдаа баримт үйлддэггүй байсан ч гэсэн би Б гийн хохиролд төлж байсан мөнгийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Тухайлбал 2016 оны 7 дугаар сард Б гийн надад өгсөн гээд байгаа 28,800,000 төгрөгийн 14,400,000 төгрөгийг л гэхэд ямар ч баримтгүйгээр торонд хийгээд надад авчирч өгснийг нь би авсан. Би хичнээн хохирсон ч гэсэн баримтгүй өгсөн мөнгийг нь үнэн зөвөөр мэдүүлээд ирсэн. Мөн хүн чанаргүй зан гаргаж аваагүй гээд мэлзэх боломж надад байна, гэсэн ч би тэгэхгүй. Б  2015 оны 8 дугаар сард надад мөнгө өгсөн гээд байгаа нь үндэслэлгүй. Драгон төвийн нотариат дээр 2016 оны 5 дугаар сард Б  хохиролд тооцож өгсөн 30,000,000 төгрөг нь баримттай, баримтыг нь одоо гаргаж өгнө. Бусад авсан, өгсөн мөнгөтэй холбоотой шинээр гаргаж өгөх баримт байхгүй ч энэ тооцоон дээр Б  бид хоёр маргаан байхгүй. Харин 2015 оны 8 дугаар сард Б  надад мөнгө өгсөн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэр үед надад мөнгө өгөөгүй. Хэрэв өгсөн гэж байгаа юм бол баримтаа гаргаад ир, баримт байгаа бол өөр шүү дээ. ... Б  168,000,000 төгрөгийн бодит хохирлоос 71,700,000 төгрөгийг нь буцааж  төлсөн. Одоо 96,300,000 төгрөгийн бодит үлдэгдэлтэй байгаа.

Нэхэмжлэлийн тухайд:

Урьд бизнесийн үлдэгдэл тооцоо болох 12,000,000 сая төгрөг, Япон Монголын хооронд 5 удаа ирж очсон онгоцны зардалд 14,718,575 төгрөг, ирж, очих бүртээ зочид буудалд байрлаж байсан зардал 1,020,307 төгрөг, мөн “Эм Эй Эф” болон “Грийт капитал” банк бус санхүүгийн байгууллагад хүүнд төлж байгаа 5,694,780 төгрөг нийт 33,433,662 төгрөгийг нэхэмжилж байна. ... Гэрэлтуяагийн нөхөр Наранбаатарын 5057171746 тоот дансруу шилжүүлсэн 14,000,000 төгрөгийн баримтыг Б , Б  нар надад харуулсан. Би энэ баримтыг үзсэн гэхдээ энэ мөнгө Б гийн надад хохиролд төлсөн мөнгөний тооцоонд орж тооцогдсон гэж үзэж байна. Мөн хохиролд төлсөн гээд 28,800,000 төгрөгийн тухайд би үнийн дүнг нь би хар дэвтэртээ тэмдэглэсэн учраас хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ баримтгүй болохоор энэ мөнгөний хэдийг нь бэлнээр авсан, хэдийг нь дансаар авснаа санахгүй байна ...” гэх мэдүүлэг /4-р хх-н 158-161/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Сайнбилэгийн өгсөн:

“... Б  бид хоёр найзын харьцаатай болсон байсан. Тэгээд анх ямар бизнес эрхлэх вэ гэж ярьж байгаад энэ санааг ярилцаж гаргасан. Тэгээд БНХАУ-руу нүүрсний тээвэр хийхээр болж хамт ажилласан. Тэгээд би “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-д тээвэр явуулах БНХАУ-ын талтай нь холбож өгсөн. Бас “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий Улаанбаатар хот дахь салбарын захирал гэдэг албан тушаалтайгаар ажиллаж байсан. Анх бол БНХАУ-ын талаасаа 50 том ачааны машины зөвшөөрлийг авсан. Тэгээд машинтай жолооч нарыг өөрсдийн компанийн нэр дээр ажиллуулсан юм. Автомашинуудаа бүгдээрээ манай компаний нэр дээр шилжүүлээд тэгээд л тээвэр хийж байсан. “Мэнд Ирмүүн Тулга” ХХК бол 39 ширхэг өөр өөр улсын дугаартай машинуудаар тээвэр хийсэн. Энэ 39 автомашинаас 24 ширхэг автомашин нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр машиныхаа нэрийг шилжүүлэн ажиллаж байсан. Энэ ажлыг 2014 оны 12 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн. Шатахуун түгээх станцтай гэрээ хийж шатахуунаа бас машинуудын хэд явснаас шалтгаалан цалинг тээврийн хөлс шилжин орж ирсний дараагаар өгдөг байсан. Тээвэр хийсэн тухай баримтуудаа БНХАУ-ын талтай тулгаад тэгээд БНХАУ тал нь хэзээ мөнгөө өгнө тэгээд л цалингаа өгдөг байсан. БНХАУ-ын тал бол тэгээд  дуртай үедээ л мөнгөө өгдөг байсан. 2 сар гаруй хугацааны дараа ч мөнгөө шилжүүлж байсан удаа байгаа. 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарыг хүртэл нүүрсний тээвэр хийсэн. 2015 оны 3 дугаар сарын орчим ер нь Таван Толгойн гэрээ цуцлагдсан. Тэгээд л ерөнхийдөө ажил зогссон. Ажил хэр ашигтай байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. ... Цалингийн хувьд янз янз л өгдөг байсан. Шилжүүлэхийг нь шилжүүлээд бэлнээр өгөхийг нь бэлнээр өгдөг байсан. Зарим үед жолооч нарын цалинг өгч чадахгүй дээрээ хүрч байсан. Цагаан сар болох гээд БНХАУ-ын тал мөнгөө өгөхгүй үе байсан. Тэгэхэд Б  зохицуулнаа л гэдэг байсан. Жолооч нар ч цалин мөнгөө нэхдэг байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 100/,

“... Би анх Хасаа гэдэг Өвөрмонгол хүнээр дамжуулан Хятадын Цюлин ХХК-тай холбогдож Б д ажил олж өгсөн. Тэгээд “Мэнд Ирмүүн Тулга” ХХК нь Хятадын Цюлин ХХК-тай тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийх үед хятад талд нь зуучилж өгсөн хүн нь би болохоор хятадын компани нь гэрээнд Б оос гадна анх зуучилсан хүнээр нь гарын үсэг зуруулна гээд надаар гарын үсэг зуруулж байсан. Гэрээний дагуу би нүүрс тээвэрлэх болон ямар машин ачиж буулгаж байгааг хянах ажлыг хариуцаж байсан ба харин тээвэрлэсэн нүүрстэй холбоотой хөлс мөнгийг тооцож авах, санхүүтэй холбоотой асуудлыг нь Б  өөрөө хариуцаж байсан. Компаний санхүүгийн хөрөнгө мөнгөтэй холбоотой бүх асуудлыг Б  өөрөө хариуцаж байсан. Компанид албан ёсны нягтлан бодогч гэж байгаагүй, тайланг Б  хүнээр гаргуулж өгдөг байсан болов уу, ямар ч байсан тайлангаа гаргаад өгчихсөн гэж хэлдэг байсан. Хятадын тал нүүрс тээвэрлэлтийн мөнгийг тогтмол хугацаанд өгч байгаагүй, мөнгөө авахаар очиход зарим үед болоогүй байна гээд хүлээлгээд байдаг байсан. Ерөнхийд нь нүүрс тээвэрлэлтээс орж ирсэн мөнгийг шатахуун, цалин зэрэгт тэгж ингэж зарцууллаа гээд Б  надтай ярилцаад явдаг байснаас биш яг хичнээн төгрөг орж ирээд түүнийгээ хэрхэн юунд зарцуулаад тайлан тооцоонд хэрхэн яаж тусгаж байсан талаар болон санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой нарийн ширийн асуудлыг нь би мэдэхгүй. Анх зөвшөөрөл аваад машиныхаа хэмжээг нэмсэн. Миний мэдэхээр нийт 39 автомашинаар нүүрсний тээвэрлэлт хийснээс 24 автомашин нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий дээр нэр шилжээд харин 15 автомашин нь нэр шилжээгүй бөгөөд тэдгээр нэр шилжээгүй машинууд нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээтэй Юу Жи Би ХХК-ий автомашинууд болно. Юу Жи Би ХХК нь 15 автомашинаар нүүрс тээвэрлэлт хийсэн гэдгийг мэдэхээс биш нийт хичнээн тонн нүүрс тээвэрлэсэн тооцоог тодорхой мэдэхгүй, тус компаний нэр дээр бүртгэлтэй автомашинуудын нүүрс тээвэрлэлтийн падаанаар шүүж үзэхэд уг тооцоо гараад ирэх байх. Нүүрсний тээвэрлэлт хийсэн жолооч нарт тухайн жолооч хэдэн удаагийн рейсээр хичнээн тонн нүүр тээвэрлэснээс хамаараад тээвэрлэсэн 1 тонн нүүрс тутамд 80 юаниар тооцож цалин олгож байсан. Харин туслан гүйцэтгэгчийн гэрээтэй 15 машинаар тээвэрлэлт гүйцэтгэсэн “Юу Жи Би” ХХК-ий жолооч нарт 1 тонн нүүрсийг 82 юаниар тус тус тооцож цалинг олгож байсан. Зөвхөн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан. Эхний ээлжинд тээвэрлэлтийн 1-2 рейсийг хийхдээ Өмнөговийн Цогтцэций сумын уурхайн ам дагуу байршилтай “Тахьдаг хайрхан” ХХК-иас шатахууныг авч байсан. Ам тохиргоо хийгээд авч байсан санагдаж байна. Дараа нь Петровисийн салбараас шатахуун хэсэг авч байгаад “Магнай трейд” ХХК-иас шатахуун гэрээгээр авах болсон. Шатахууны төлбөртэй холбоотой асуудлыг Б  мэднэ. Тээвэрлэлтийн мөнгийг Хятадын талаас шилжүүлэхдээ яг тогтсон хугацаа байгаагүй, мөнгөө олгоно гэсэн үед нь Б  хятад руу сар сарынхаа тооцоо нийлсэн актыг авч очоод авдаг, Хятад талаас голдуу хугацаандаа мөнгөө олгохгүй хүлээгддэг байсан. Гэрээ хийснээс хойш Б  Хятад руу очихдоо нүүрс тээвэрлэлтийн мөнгийг Хятадын тариалангийн банкны өвөрмонголд эзэмшдэг өөрийнхөө хувийн дансаар дамжуулан авч байхаар болсон гэсэн. Харин мөнгийг бэлнээр авч байсан удаа байгаа эсэхийг би санахгүй байна. Намайг 2015 оны 02 дугаар сарын орчим Хятадад Б гаас түрүүлж очоод Б г хүлээж байх үед Хятадын компаниуд тээвэрлэлт хийсэн мөнгөө шилжүүлнэ гээд мөн тэр шилжүүлэх мөнгө нь дороо дуусчихдаг байсан болохоор би Хятадын Тариалангийн банкны Өвөрмонгол дахь салбарт өөрийнхөө нэр дээр 62297600906012304444 дугаартай данс нээлгэж энэ дансаар 1 удаа нүүрс тээвэрлэлтийн мөнгийг Хятадын талаас шилжүүлж аваад маргааш нь уг мөнгийг Б д бэлнээр өгч байсан. Миний тэр дансаар нэг л удаа гүйлгээ хийгдсэн. Түүнээс хойш би тэр дансыг ашиглаагүй. Хятад тал тооцоогоо Хятад талдаа тавина гэсэн саналын дагуу нүүрс тээвэрлэлтийн мөнгийг Б  Хятадын талд очиж авдаг байсан ....” гэх мэдүүлэг /2-р хх-н 141-142/

“... Б   2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр компаний эрх шилжүүлэх гэрээ хийх үед Б  бид хоёр хотод байсан. Мөн Б , Б  нар салж сарнина гээд Б  нь Цогтцэций суманд байсан миний эхнэр Цолмонтой хамт нотариат орж тэр гэрээг батлуулсан гэсэн. Түүнээс биш тус компаний эрхийг албан ёсоор нэр шилжүүлэн өгсөн асуудал байхгүй. ... Хятад талын “Цюлин” компани тээвэрлэлтийн хөлсөө цаг хугацаандаа өгдөггүй байсан болохоор Б  Гэрэлээ /Эрдэмгэрэл/ эгчээсээ авсан гэх мөнгөө компаний үйл ажиллагаанд зарцуулсан болов уу. ... Дугант зочид буудлыг барьцаа гэж ярьж байснаас биш Эрдэмгэрэл гэдэг хүнтэй холбогдуулж яриагүй, колонкоос түлш авахад барьцаа хэрэгтэй байна гэж ярьж байсан. Дугант нь эхнэр бид хоёрын нэр дээр байдаг бөгөөд зочид буудлын үйлчилгээний зориулалттай 500 мкв орчим талбайтай 2 давхар обьект бөгөөд манайх үл хөдлөх хөрөнгөө 2012 оны орчим Хаан банкинд барьцаанд тавьж миний нэр дээр 70,0 сая төгрөгийн зээл аваад уг зээлээ төлөөд дууссан байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг /4-р хх-н 164-165/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Одхүүгийн өгсөн:

“... Б  нэг удаа гадаад руу нүүрс тээвэрлэх компани байгуулсан, тэгээд ачилт хийх гэж байгаа, тэгээд тээврийн хэрэгсэл өөрийн компани дээр бүртгэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 92-72 УНО улсын дугаартай БЧ 57-37 гэсэн чиргүүлтэй машиныг Б гийн “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд Б гийн компаний буюу “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр БНХАУ-ын ганц мод боомт руу нүүрс тээвэрлэсэн юм. Миний хувьд бүтэн 1 жил гаруй хугацаанд уг ажлыг хийсэн. Нүүрс тээвэрлээд буцаж ирэнгүүтээ цалингаа авдаг байсан. Би яг хичнээн төгрөгийн цалин хөлс авч байсан талаар тодорхой мэдэх зүйл алга. 1 удаагийн явалтаар 1 сая төгрөгийг дунджаар авдаг байсан. Ер нь бол жилийн хугацаанд 20 орчим удаа явсан байх. Би явсан цалингаа бол тухай бүрт нь авч байсан ба сүүлийн 3 явалтын мөнгийг бол увуулж цувуулан өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 101/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хишигсүрэнгийн өгсөн:

“... Мэнд ирмүүн тулга ХХК-д ажиллахын тулд өөрийн 97-50 УБЕ улсын дугаартай Нортбенз маркийн машин, 82-45 АЧ гэсэн чиргүүлийн хамтаар Мэнд ирмүүн тулга ХХК-ий нэр дээр болгосон. ... Мэнд ирмүүн тулга ХХК-тай бол ямар ч ажил хийгээгүй. Тэд намайг хүлээлгэж байсаар байгаад ажил нь явагдахаа больсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 113/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Алтанхүүгийн өгсөн:

“... Билгээ надад хэлэхдээ бид нар бол ачаа тээвэрлэлт хийлээ тэгээд бэлэн мөнгөөр тэр дор нь цалинг нь өгнө гэснээр ихэнх жолооч нар Мэнд ирмүүн тулга ХХК-д бүртгүүлсэн. ...Тэгээд тэр компанийн нэрээр 18 удаа ачаа тээвэр хийсэн. ... Эхний 4-5 удаагийн цалинг бэлнээр тэр дор нь төгрөгөөр Батка гэх залуугаас шууд авч байсан. Тэгээд дараа дараагийнхийг бол өгөхөө байсан. БНХАУ-аас тээврийн мөнгө авч чадахгүй байна гэсэн шалтгаанаар миний цалинг өгөхгүй байсан. Үлдсэн мөнгөө Мэнд ирмүүн тулга ХХК дээр явахаа больсноос хойш 1 жилийн дотор увуулж цувуулж авсан. Одоо ямар нэгэн авлага байхгүй. Анх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чиргүүлтэй машинтайгаа 103 тонн нүүрс тээвэрлэж цалин 3200 юанийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-нд чиргүүлтэй машинтайгаа 106 тонн нүүрс тээвэрлэж цалин 1,509,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 96 тонн нүүрс тээвэрлэж 1,090,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 90 тонн нүүрс тээвэрлэж 1,123,965 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 20-нд 97 тонн нүүрс тээвэрлээд 8,777,163 төгрөгийн цалин авсан ба 1 тонн нүүрсний тээврийн хөлсийг 80 юаниар бодож өгч байсан. Тэгээд үүнээс хойш цалин өгөхөө байсан. Харин түлшээ өгч байсан ... Ачааг БНХАУ-ын Ганц мод боомтод Пуушин гэдэг компаний хашаанд буулгаж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 123/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батжаргалын өгсөн:

“... Б  2014 оны 12 дугаар сарын орчим байх тээвэх хийж байна, эргэлдэх мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлчих гэсэн. Тэгэхээр нь би эхний удаад 30,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тэгээд Б  буцаагаад өгсөн. Дараа нь дахин мөнгө зээлье гэхээр нь 30,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд буцаагаад л надад өгсөн. Дээрх 2 удаагийн мөнгийг 3-4 хувийн хүүтэй зээлдэг байсан. Дараа нь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 35,000,000 төгрөгийг мөн л хүүтэй зээлдүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин мөнгө хэрэг боллоо гэхээр нь 50,000,000 төгрөгийг нэмж зээлж өгсөн. Хамгийн эхний авсан мөнгийг буцааж өгсөн. Харин дараагийн 30,000,000 төгрөгийг өгөөгүй хүү нь төлж байгаад нэмээд 35,000,000 төгрөгөөр нэг, 50,000,000 төгрөгөөр нэг нэмж нийт 115,000,000 төгрөг зээлж авсан. Тэгээд тэр мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгсөн ба тэрнээс хойш Б  хүнээс авсан 50,000,000 төгрөгийн хүүг төлөөд л явж байгаа. Одоо 85,000,000 төгрөг орчим авлагатай байгаа. Б  энэ мөнгийг тээвэр хийхдээ түлшиндээ бас цалин мөнгөндөө л зарцуулсан гэдэг ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 155/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ганзоригийн өгсөн:

“..  “Мэнд ирмүүн Тулга” ХХК болон “Юу Жи Би” ХХК-ий хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нүүрс тээвэрлэх үйлчилгээний гэрээг ... байгуулж хамтран ажиллаж байсан юм. Манай “Юу Жи Би” ХХК нь “Мэнд ирмүүн Тулга” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу Норд бенз шиланз маркын 15 авто машинаар нүүрс тээвэрлэлтийг нь хариуцаж хийсэн бөгөөд “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нүүрс тээвэрлэлтийн 40 орчим хувийн ажлыг манай компани дангаараа гүйцэтгэсэн гэж бодож байна. Энэ нь нийт тээврийн хөлсний 40 орчим % манай компанид ноогдоно гэсэн үг юм. Гэрээний дагуу бол 1 жилийн хугацаанд тээвэрлэлт хийх байсан боловч нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрс худалдан авалт зогссон тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа 4 сар орчим явагдаад л зогссон. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тээвэрлэлт хийгдэж ерөнхийдөө 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш манай тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон юм. ... “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-иас тээвэрлэлтийн хөлсөнд урьдчилгаа хэлбэрээр 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, тээврийн хөлснөөс тооцож 12 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 39,000,000 төгрөгийг тус тус буюу нийтдээ 99,000,000 төгрөгийг “Юү Жи Би” ХХК-д өгсөн байна. Энэ мөнгийг тус тус тухайн саруудын монгол банкны ханшаар тооцохоор нийтдээ 321,972 юань болж байгаа юм. Түүнээс хойш тээвэрлэлтийн хөлсийг цувуулж авсаар 2015 онд багтааж бүрэн авч дууссан. ... Тээвэрлэлттэй холбоотой мөнгө төгрөгийн асуудлаар би зөвхөн Б тай харьцаж байсан. Б  нь цаад тал буюу гэрээ байгуулсан Хятад талаасаа хилийн гадна очиж тээвэрлэлтийн хөлс мөнгөө авчихаад, орж ирээд авсан юаниа монгол мөнгөөр солиулаад, тэгээд уг мөнгөө манай компаний данс руу “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс гэсэн утгатайгаар Б  өөрийнхөө данснаас шилжүүлэх буюу зарим үед мөнгийг манайд бэлнээр өгч байсан. “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ийг төлөөлөн надтай гэрээний асуудлаар харьцаж байсан Б  нь манайд тээвэрлэлтийн хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байгаа шалтгаанаа Хятадын талаас “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-д өгөх ёстой мөнгөө цаг хугацаандаа өгөхгүй байна гэж тайлбарладаг байсан боловч би Б гийн энэ тайлбарт сүүлдээ итгэхээ больсон ...” гэх мэдүүлэг /2-р хх-н 144-145/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гэрэлтуяагийн өгсөн:

“... Миний төрсөн эгч Эрдэмгэрэл тэр үед гадаадад Япон улсад амьдарч байсан болохоор над руу утсаар яриад Б  гэдэг хүн Хятад руу нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж байгаа юм байна, тэгээд надаас мөнгө зээлээд ашгаасаа өгье гэсэн, чи намайг төлөөлөөд Б тай зээлийн гэрээ хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд Б  над руу яриад одоо мөнгө шилжүүлээдэх, мөнгө хэрэг болоод байна гэж хэлдэг. Би хэлснийх нь дагуу Б гийн эзэмшлийн данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн юм. Энэ мөнгийг шилжүүлж өгсөний дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөнгө өгснөө баталгаажуулж бичгээр гэрээ хийе гээд би Баянгол дүүргийн 2-р хороо 65/2-р байрны 10 тоотод байрлах төрсөн эгч Эрдэмгэрэлийн гэрт эгчийг төлөөлж би тус зээлийн гэрээг Б тай байгуулсан. Б д зээлдүүлсэн мөнгө миний эгч Эрдэмгэрэлийн мөнгө бөгөөд миний эгчийн Япон улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа авч байсан цалин болон гэр бүлийнх нь хуримтлуулсан мөнгө юм. Эхнэр Б  нь мэдэж байсан. Учир нь би Б  руу ярих гэхээр заримдаа утас нь холбогддоггүй байсан тул би эхнэрийнх нь утсыг олоод залгахад Б  эхнэрийнхээ утсыг өөрөө авч байсан. Эхнэртэйгээ тэр үед хамт амьдарч байсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-н 145/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нанзаддоржийн өгсөн:

“... Б тай ... Би Эрдэмгэрэл эгчээс 180,0 сая төгрөг зээлсэн гэж 2016 оны 01-02 сарын орчим надад хэлэхээр нь би энэ тухай мэдээд цаад компаниа шүүхэд өгөөч гэхэд Б  “тэр компанийг Хятадын шүүхээр шийдүүлэх юм байна. Энэ компани намайг хуурчихлаа гэж” ярьж байсан. Тэгээд ч Б  Эрдэмгэрлээс 6 сарын хугацаатай мөнгө зээлээд эхний 4 сар нь зээлсэн мөнгөнийхөө хүүг төлсөн гэсэн. Цаад Хятадын компани нь дампуурсан гэж Б  надад хэлсэн. ... Б  нь Эрдэмгэрэлээс мөнгө зээлэхээс хамаагүй өмнө Б  хэлэхдээ “надад Хятад компанитай гэрээ байгуулахад цагдаагийн том хүн зуучилж тусалж байгаа /хамтрагч Сайнбилэгийн хадам аав гэх/, Хятад компанитай нүүрсний гэрээ байгуулах боломж гарлаа. Тэгээд надад бизнесээ явуулах мөнгө хэрэгтэй болчихлоо. Би Эрдэмгэрэл эгчид урд өмнөх төлбөрийн үлдэгдэл тооцоотой байгаа болохоор таны байрыг барьцаанд тавиад зээл авчихая, мөн өрнөөс гарах боломж байна” гэхээр нь би дүү Б гийн бизнесийг дэмжиж, Б гийн нүүрсний бизнес эхлэхийн өмнөхөн өөрийн өмч болох Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нарны хорооллын 5-р байрны 18 тоот 3 өрөө байрыг банкинд барьцаалуулж Б  зээл авах болсон юм. Зээлийн мөнгөөр бизнес рүүгээ ороод жолооч нарыг гэрээгээр авч ажиллуулсан. Энэ бизнесээ эхлүүлэхийн тулд миний байрыг барьцаалж банкнаас зээл авсан байсан. Банкны нэр болон зээл авсан хугацаагаа Б  өөрөө мэдэж байгаа. Энэ бизнест тэр Сайнбилэг гэдэг залуу хадам аавынхаа хамт хамааралтай. Би 2016 оны 4-5 сарын орчим бусдаас 70,000,000 төгрөг зээлээд байраа барьцаанаас нь өөрөө суллаж авсан. Суллаж авахдаа байраа тухайн мөнгө зээлсэн Эрдэмбилэг гэдэг хүний нэр дээр түр шилжүүлсэн. Хэрэв би зээлсэн мөнгөө өгөхгүй бол тэр хүнд байраа алдаж байна гэсэн үг ... Эрдэмгэрэл, Б гийн бизнес бүтэлгүй болоод ирэнгүүт миний байрыг авна гээд дарамт үүсгэсэн. Мөн миний хүүгийн хүүхэд бие нь муу байгаа мөнгө олж гэхээр нь би 1,000,000 төгрөгийг 2016 оны хавар Эрдэмгэрэлд өгч хүн чанар гаргасан ...” гэх мэдүүлэг /3-р хх-н 147/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Цолмонгийн өгсөн:

“... Б , Б  нар гэр бүлийн шалтгаанаар салж сарних гэж байгаа гээд эхнэр Б  нь бүх юмаа Б д өгөөд сална, Б  одоо энд байхгүй Улаанбаатар хотод байгаа болохоор “Мэнд ирмүүн Тулга” ХХК-г миний нэр дээр түр шилжүүлээд өгчихье, харин чи Б г ирэхээр Б д нэр шилжүүлээд өгчихөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би Б той хамт нотариат орж компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Компаний тамга тэмдгийг бол надад өгсөн асуудал байхгүй, өөрсдөд нь байгаа байх. Энэ компаний эрхийг над руу нэр шилжүүлэх гэрээ хийсэн боловч Улсын бүртгэлийн газарт очиж албан ёсоор компанийг нэр шилжүүлсэн зүйл байхгүй. Түүнээс хойш Б , Б  нар салахаа болиод буцаад нийлчихсэн гээд компаний эрх шилжүүлэх асуудлаар надтай дахиж ярилцаагүй чимээгүй болчихсон ...” гэх мэдүүлэг /4-р хх-н 162-163/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Дуламсүрэнгийн өгсөн:

“... Б  2015 оны 01 дүгээр сарын орчим над руу утсаар яриад Б  Хятад руу нүүрс тээвэрлэлтийн ажил хийж байгаа юм, жолооч нар нь тээврийн хөлсөө нэхээд мөнгө шаардлагатай байна, мөнгө зээлдүүлээч тээврийн хөлс орж ирэхээр нь өгье гэхээр нь би Гашуу сухайтын Хаан банкны салбарт нөхөртэйгөө хамтран эзэмшдэг 5225160509 тоот данснаас Б ын данс руу /дансны дугаарыг нь санахгүй байна/ 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан санагдаж байна. Б  надаас зээлсэн 20,000,000 төгрөгөө 1-2 сар орчмын дараа буцааж өгсөн. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын эхээр Б  над руу утсаар “манайх Хаан банкинд 45,000,000 төгрөгийн зээлтэй юм. Энэ зээлээ өсгөөд авчихмаар байна. Зээлийн эдийн засагчтай нь ярьчихлаа, эхний зээлээ төлчихвөл 7 хоногийн дотор 110,000,000 төгрөгийн зээл гаргаад өгье гэж байна. Энэ 110,000,000 төгрөгийн зээл бүтчихвэл урагшаа дугуйны бизнестээ явдаг юм уу, чи 7 хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч” гэхээр нь би Улаанбаатар хотын Хаан банкны салбарт эзэмшдэг охин Буяндэлгэрийн данснаас Б ын данс руу 45,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Өөрөөр дахиж би Б т мөнгө төгрөг зээлдүүлж байгаагүй. Б  надаас зээлж авсан дээрх 45,000,000 төгрөгийнхөө зээлийг одоогоор төлөөгүй байгаа ...” гэх мэдүүлэг /4-р хх-н 166-167/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 731 дүгээр:

1. Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.

2. Б  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар одоогоор ямар нэгэн баримт үгүй байна. Б  нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

3. Н.Баясглан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б д албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

4. Б  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 161/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 330 дүгээр:

1. Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.

2. Б  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б  нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Б т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Б  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б  нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б  нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /3-р хх-н 217/,

 

- 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Д.Гэрэлтуяа Б  нарын хооронд байгуулсан 180,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /1-р хх-н 8-9/,

- Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-н 27-28, 4-р хх-н 178/,

- Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-н 29-32, 4-р хх-н 223-226/,

- Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл кассын зарлагын ордерийн хуулбар /1-р хх-н 39-62/,

  - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл кассын орлогын ордерийн хуулбар /1-р хх-н 63-78/,

- Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/10-03 тоот албан бичиг /1-р хх-н 104-105/,

- 97-50 УБЕ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-н 116-120/,

- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баяннуур хотын Цюлин нүүрсний худалдааны ХХК болон Мэнд ирмүүн тулга ХХК-ийн хооронд байгуулсан “Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбар /1-р хх-н 130-136, 4-р хх-н 227-230/,

-  Мэнд ирмүүн тулга ХХК болон Ч.Алтанхүү нарын хооронд байгуулсан Тээврийн үйлчилгээний гэрээ /1-р хх-н 137-138/,

- 66-27 УНЛ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-н 139-140/,

- Мэнд ирмүүн тулга ХХК-ий 66-27 УНЛ улсын дугаартай, 39-92 БЧ чилгүүлтэй автомашинд төлбөр төлбөрийн санхүүгийн баримтууд /1-р хх-н 141-154/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 89/,

- Эд зүйл хурааж авсан тэмдэглэл /1-р хх-н 193/

- Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2014 оны 3, 4 дүгээр улирал, 2015 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2016 оны 2 дугаар улирлын тайлан /1-р хх-н 194-245/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2014 оны 4 дүгээр, 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 3 дугаар улиралын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /1-р хх-н 249-250, 2-р хх-н 1-2/,

            - Эвт жолооч ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 2 дугаар улиралын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /1-р хх-н 247-248, 2-р хх-н 4-5/,

            - Эрдэнэс таван толгой ХК-ий 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/1360 тоот албан бичиг /2-р хх-н 22-23/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ий нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 35-36, 52-55, 3-р хх-н 158-159/,

            - Юу Жи Би ХХК-ий нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-н 160-161/,

            - Б гийн нэр дээр бүртгэлтэй Эвт жолооч ХХК болон Жи Би Си энд Өү ХХК-иудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-н 42-43/,

            - Гаалийн Ерөнхий Газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-1/929 тоот “Мэнд ирмүүн тулга ХХК” нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгээгүй байна” гэх албан бичиг /2-р хх-н 47/,

            - Б гийн голомт банкны 5210004573 тоот дансны хуулга /2-р хх-н 94-99, 242-250, 4-р хх-н 130-132/,

            - Б гийн голомт банкны дансны хуулга /2-р хх-н 232-241/,

            - Б гийн Капитрон банкны дансны хуулга /2-р хх-н 200-201/,

            - Б гийн Төрийн банкны дансны хуулга /2-р хх-н 211-213/,

            - Б гийн Хас банкны дансны хуулга /2-р хх-н 218-225, 4-р хх-н 133-135/,

            - Б гийн Хаан банкны дансны хуулга /3-р хх-н 38-62/,

            - Б ын Капитрон банкны дансны хуулга /2-р хх-н 202-207/,

            - Б ын Төрийн банкны дансны хуулга /2-р хх-н 214-217/,

            - Б ын Хас банкны дансны хуулга /2-р хх-н 226-227/,

            - Б ын Голомт банкны дансны хуулга /3-р хх-н 1-34/,

            - Б ын Хаан банкны дансны хуулга /3-р хх-н 36-37, 63-125, 4-р хх-н 235-236/,

                        - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Капитрон банкны дансны хуулга /2-р хх-н 208/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /2-р хх-н 229-231/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын хооронд байгуулсан Улс хоорондын байнгын Ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар /3-р хх-н 207-212/,

            - Юу Жи Би ХХК-ийн баримт бичгүүд /2-р хх-н 154-162/,

            - Юу Жи Би ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /3-р хх-н 201-206/

            - Мэнд ирмүүн тулга ХХК болон Юу Жи Би ХХК-ийн тооцоо нийлсэн акт /2-р хх-н 163-165/

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ий Цюлин ХХК-тай тээврийн тооцоо нийлж байсан баримт /2-р хх-н 167-181/,

            -  Мэнд ирмүүн тулга ХХК болон Юу Жи БИ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн үйлчилгээний гэрээний хуулбар /2-р хх-н 182-184/,

            - Гаалын Ерөнхий Газрын 2016 оын 12 дугаарсарын 26-ны өдрийн 02-1/1788 тоот “Мэнд ирмүүн тулга ХХК” нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хооронд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэсэн мэдээлэл байхгүй байна. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч “Юу Жи Би” ХХК нь дээрх хугацаанд 400 удаагийн тээвэрлэлтээр 27,724,650 кг нүүрс тээвэрлэж улсын хилээр гаргасан” гэх албан бичиг /2-р хх-н 186-198/,

            - Жи Би Си энд Өү ХХК-ийн баримт бичгүүд /3-р хх-н 165-170/,

            - Жи Би Си энд Өү ХХК-ийн 2014, 2015, 2016 онуудад татварын цахим сайтаар ирүүлсэн ААНОАТ, НӨАТ, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган-1/-ийн тайлангуудын хуулбар /3-р хх-н 218-250, 4-р хх-н 1-61/,

            - 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээний хуулбар /4-р хх-н 98-99/

            - Капитрон банкны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 954 тоот албан бичиг /4-р хх-н 104/

            - Б  болон Капитрон банк хоёрын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ /4-р хх-н 105-113/, 

             - Хохирогч Б.Эрдэмгэрэлийн Япон улс руу ирж очихтой холбогдон гарсан зардлын баримтууд /3-р хх-н 184-194, 4-р хх-н 184-221/,

            - Хохирогч Б.Эрдэмгэрэлээс Б д шилжүүлсэн 168,000,000 төгрөгийн баримт /4-р хх-н 182/,

- Хохирол төлсөн баримт Б  500,000 төгрөгийг хохирогч Б.Эрдэмгэрэлд төлсөн /1-р хх-н 33-34/,

- Хохирол төлсөн баримт Б  1,800,000 төгрөгийг хохирогч Б.Эрдэмгэрэлд төлсөн /1-р хх-н 93/

            - Хохирол төлсөн баримт Б  30,000,000 төгрөгийг Б.Эрдэмгэрэлд төлсөн /4-р хх-н 183/

            - Б оос Д.Гэрэлтуяад 14,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /4-р хх-н 234/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15-14 тоот гишүүдийн хурлын шийдвэр /4-р хх-н 231/

            - Мэнд  ирмүүн тулга ХХК-ийн Салбарын ажиллах дүрэм /4-р хх-н 232-233/,

            - Мэнд ирмүүн тулга ХХК-ийн кассын зарлагын ордерийн баримт /4-р хх-н 237-245/,

            - Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3/1447 тоот “Тус үйлдвэрийн газартай Мэнд ирмүүн тулга ХХК нь Монгол Улс, БХНАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх УХ14090 дугаарын гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулж байсан нь үнэн болно” гэх албан бичиг /5-р хх-н 1-5/

            - Д.Гэрэлтуяагийн Төрийн банкны дансны хуулга /5-р хх-н 13-27/,

            - Д.Гэрэлтуяагийн Голомт банкны дансны хуулга /5-р хх-н 28-39/,

            - Д.Гэрэлтуяагийн Хаан банкны дансны хуулга /5-р хх-н 40-52/,

            - Д.Гэрэлтуяагийн Хас банкны дансны хуулга /5-р хх-н 53-57/,

            - А.Наранбаатарын Голомт банкны дансны хуулга /5-р хх-н 62-69/,

 

            Шүүгдэгч Б гийн хувийн байдалтай холбоотой:

            - АСАП сангийн лавлагаа /1-р хх-н 23-26/,

                        - Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 25/,

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 27, 3-р хх-н 126/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-н 29/,

            - Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-н 30/,

            - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-н 31-32/,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-н 63-64/,

 

            Шүүгдэгч Б ын хувийн байдалтай холбоотой:

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 28/,           

                        - Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 26/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /3-р хх-н 195/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б , Б  нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эрдэмгэрэлийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж, Таван толгойн нүүрсний уурхайгаас тээвэрлэлтийн ажил хийж тээвэрлэлтийн хөлсөнд 10 машины 1 тонн тутмаас 2 юанийн ашиг өгнө гэж төөрөгдөлд оруулан, нийт 168,000,000 төгрөгийг нь авч, их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдлүүлсэн шүүгдэгч Б гийн “...2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тээврийн ажил эхэлсэн...Эрдэмгэрэл эгчтэй ярьж 180.000.000 төгрөг...2015 оны 2 дугаар сарын эхээр хохирогчоос мөнгө зээлэхээр болсон. Ингээд Голомт болон Хас банкны дансаар дамжуулан хийсэн 168.000.000. төгрөг өгсөн...” гэх,

шүүгдэгч Б ын “...Мэнд  Ирмүүн тулга миний нэр дээр байдаг компани. Б  болон миний гарын үсгээр данснаас мөнгө гардаг... Мөнгө зээлсэн гэдгийг Эрдэмгэрэл над руу залгаж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Эрдэмгэрэлийн “...Б  надад хэлэхдээ Мэнд ирмүүн гэдэг нэртэй ХХК байгуулсан гэж хэлсэн. Гэхдээ надад бичиг баримт үзүүлээгүй. Надад хийсэн ажлынхаа талаар бол амаараа л “явж байгаа, 20-30 машин явж байгаа” талаар ярьж байсан. Б гийн компани надад хэлэхдээ ачааны 69 ширхэг том оврын машин байгаа бүгдээрээ явна гэж хэлж байсан. Гэхдээ надад бол 10, 20, 30 машин явж байгаа л гэдэг байсан ... /1-р хх-н 91-92/

Би 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Б гийн Голомт банкинд эзэмшдэг данс руу 10,000,000 төгрөгийг, дараа нь 2 дугаар сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөгийг, мөн 2 дугаар сарын 10-ны өдөр Б гийн Хас Банкинд эзэмшдэг данс руу 48,000,000 төгрөгийг, харин 70,000,000 төгрөгийг тэр өдөртөө Б гийн Голомт банкны данс руу тус тус шилжүүлсэн. Бүгд 168,000,000 төгрөг. Харин зөрүү 12,000,000 төгрөг нь Б  надаас урьд нь зээлж аваад өгөөгүй байсан мөнгөний тооцоо бөгөөд энэ бүхэн нийлээд нийт 180,000,000 төгрөг болж байгаа юм.

Б  цаад ХХхххххххХхыбаөбгрхлахүдахХятадын компанитайгаа гэрээ хийж байгаа, нүүрсэнд 60 орчим машин явуулна, энд байгаа машинууд цөөдөөд байна, 69 машин явуулахаар эндээс их ашиг олно гээд олох ашгийнхаа тооцоог маш өндөр хэлж байсан ба уг 69 машинаас 10 машины тонн тутамд 2 юаны ашиг өгнө ... Дугант зочид буудлыг надаас авсан мөнгөнийхөө оронд барьцаанд тавьчихна, Сайнбилэг бид 2 ярилцаад Сайнбилэг зөвшөөрсөн гэж надад хэлсэн болохоор би Б д зээлдүүлэх мөнгөндөө ямар ч гэсэн барьцаа хөрөнгөтэй үлдэх л юм байна гэж ойлгоод тайвширсан. ... Б  хамтран ажиллаж байгаа Хятад компаниа Монголд давхар ноос ноолуурын бизнес хийдэг, бизнесийн өөр эх сурвалжтай гэж байнга хэлж байсан.

... Тухайн үед би Б г хувиараа болон Мэнд ирмүүн тулга ХХК нь их хэмжээний өртэй байсан талаар мэдээгүй, Б  өртэй байснаа мэдсээр байж бодит байдлыг надад гуйвуулан ойлгуулсан.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б гийн эхнэр Б  нь Мэнд ирмүүн тулга ХХК-иа Сайнбилэгийн эхнэр Цолмонгийн нэр дээр нотариатаар батлуулан шилжүүлсэн байдаг ба энэ тухайгаа надад хэлээгүй ...” /2-р хх-н 139-140/ 

 ... Б  нь эсрэгээрээ миний Гэрэлтуяагаар дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б  руу шилжүүлсэн эхний 10,000,000 төгрөгөөс 9,400,000 төгрөгийг тэр өдөрт нь өөрөө бэлнээр гаргаж авсан байдаг. Дараагийн буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 39,000,000 төгрөгийг нь “Мэнд Ирмүүн тулга” ХХК-иас тээврийн тооцоо гэсэн утгатай өдөрт нь өрөндөө өгч зарлагадсан байсан. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс Б  57,191,560 төгрөгийг нь “Магнай трейд” ХХК-ид шатахууны өрөнд өгсөн байдаг юм. Мөн тэр өдөр миний дахин Хас банкнаас Б  руу шилжүүлсэн 48,000,000 төгрөгөөс 34,125,680 төгрөгийг нь Б  тэр өдөртөө “Мэнд Ирмүүн тулга” ХХК-иас түлшний өр гэсэн утгатайгаар данснаасаа шилжүүлсэн байдаг юм. Энэ бүх байдлаас харахад Б  маш их өртэй байсан. Энэ байдлаа надаас нууж тээврийн бизнес эрхлээд өндөр ашиг гарна гэж амлаж, намайг төөрөлдүүлж, миний мөнгийг авсан болох нь тодорхой байгаа. Би Б , Б  нарыг их хэмжээний өртэй гэдгийг мэдсэн бол мөнгөө өгөхгүй байх байсан. Бид харилцан итгэлцлийн үндсэн дээр мөнгө төгрөг өгч авалцахдаа баримт үйлддэггүй байсан ч гэсэн би Б гийн хохиролд төлж байсан мөнгийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Тухайлбал 2016 оны 7 дугаар сард Б гийн надад өгсөн гээд байгаа 28,800,000 төгрөгийн 14,400,000 төгрөгийг л гэхэд ямар ч баримтгүйгээр торонд хийгээд надад авчирч өгснийг нь би авсан. Би хичнээн хохирсон ч гэсэн баримтгүй өгсөн мөнгийг нь үнэн зөвөөр мэдүүлээд ирсэн. Мөн хүн чанаргүй зан гаргаж аваагүй гээд мэлзэх боломж надад байна, гэсэн ч би тэгэхгүй. Б  2015 оны 8 дугаар сард надад мөнгө өгсөн гээд байгаа нь үндэслэлгүй. Драгон төвийн нотариат дээр 2016 оны 5 дугаар сард Б  хохиролд тооцож өгсөн 30,000,000 төгрөг нь баримттай, баримтыг нь одоо гаргаж өгнө. Бусад авсан, өгсөн мөнгөтэй холбоотой шинээр гаргаж өгөх баримт байхгүй ч энэ тооцоон дээр Б  бид хоёр маргаан байхгүй. Харин 2015 оны 8 дугаар сард Б  надад мөнгө өгсөн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэр үед надад мөнгө өгөөгүй. Хэрэв өгсөн гэж байгаа юм бол баримтаа гаргаад ир, баримт байгаа бол өөр шүү дээ. ... Б  168,000,000 төгрөгийн бодит хохирлоос 71,700,000 төгрөгийг нь буцааж  төлсөн. Одоо 96,300,000 төгрөгийн бодит үлдэгдэлтэй байгаа ...” гэх,

гэрч С.Сайнбилэгийн “... Б  бид хоёр найзын харьцаатай болсон байсан. Тэгээд анх ямар бизнес эрхлэх вэ гэж ярьж байгаад энэ санааг яарилцаж гаргасан. Тэгээд БНХАУ-руу нүүрсний тээвэр хийхээр болж хамт ажилласан. ... Анх бол БНХАУ-ын талаасаа 50 том ачааны машины зөвшөөрлийг авсан. Тэгээд машинтай жолооч нарыг өөрсдийн компанийн нэр дээр ажиллуулсан юм. Автомашинуудаа бүгдээрээ манай компаний нэр дээр шилжүүлээд тэгээд л тээвэр хийж байсан. “Мэнд Ирмүүн Тулга” ХХК бол 39 ширхэг өөр өөр улсын дугаартай машинуудаар тээвэр хийсэн. Энэ 39 автомашинаас 24 ширхэг автомашин нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр машиныхаа нэрийг шилжүүлэн ажиллаж байсан. Энэ ажлыг 2014 оны 12 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн. Шатахуун түгээх станцтай гэрээ хийж шатахуунаа бас машинуудын хэд явснаас шалтгаалан цалинг тээврийн хөлс шилжин орж ирсний дараагаар өгдөг байсан. Тээвэр хийсэн тухай баримтуудаа БНХАУ-ын талтай тулгаад тэгээд БНХАУ тал нь хэзээ мөнгөө өгнө тэгээд л цалингаа өгдөг байсан. БНХАУ-ын тал бол тэгээд  дуртай үедээ л мөнгөө өгдөг байсан. 2 сар гаруй хугацааны дараа ч мөнгөө шилжүүлж байсан удаа байгаа. 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарыг хүртэл нүүрсний тээвэр хийсэн. 2015 оны 3 дугаар сарын орчим ер нь Таван Толгойн гэрээ цуцлагдсан. Тэгээд л ерөнхийдөө ажил зогссон. ... Компаний санхүүгийн хөрөнгө мөнгөтэй холбоотой бүх асуудлыг Б  өөрөө хариуцаж байсан. Компанид албан ёсны нягтлан бодогч гэж байгаагүй, тайланг Б  хүнээр гаргуулж өгдөг байсан болов уу, ямар ч байсан тайлангаа гаргаад өгчихсөн гэж хэлдэг байсан. ... Ерөнхийд нь нүүрс тээвэрлэлтээс орж ирсэн мөнгийг шатахуун, цалин зэрэгт тэгж ингэж зарцууллаа гээд Б  надтай ярилцаад явдаг байснаас биш яг хичнээн төгрөг орж ирээд түүнийгээ хэрхэн юунд зарцуулаад тайлан тооцоонд хэрхэн яаж тусгаж байсан талаар болон санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой нарийн ширийн асуудлыг нь би мэдэхгүй. Анх зөвшөөрөл аваад машиныхаа хэмжээг нэмсэн. Миний мэдэхээр нийт 39 автомашинаар нүүрсний тээвэрлэлт хийснээс 24 автомашин нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий дээр нэр шилжээд харин 15 автомашин нь нэр шилжээгүй бөгөөд тэдгээр нэр шилжээгүй машинууд нь “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээтэй Юу Жи Би ХХК-ий автомашинууд болно. Юу Жи Би ХХК нь 15 автомашинаар нүүрс тээвэрлэлт хийсэн гэдгийг мэдэхээс биш нийт хичнээн тонн нүүрс тээвэрлэсэн тооцоог тодорхой мэдэхгүй ... Б   2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр компаний эрх шилжүүлэх гэрээ хийх үед Б  бид хоёр хотод байсан. Мөн Б , Б  нар салж сарнина гээд Б  нь Цогтцэций суманд байсан миний эхнэр Цолмонтой хамт нотариат орж тэр гэрээг батлуулсан гэсэн. Түүнээс биш тус компаний эрхийг албан ёсоор нэр шилжүүлэн өгсөн асуудал байхгүй. ... Хятад талын “Цюлин” компани тээвэрлэлтийн хөлсөө цаг хугацаандаа өгдөггүй байсан болохоор Б  Гэрэлээ /Эрдэмгэрэл/ эгчээсээ авсан гэх мөнгөө компаний үйл ажиллагаанд зарцуулсан болов уу. ... Дугант зочид буудлыг барьцаа гэж ярьж байснаас биш Эрдэмгэрэл гэдэг хүнтэй холбогдуулж яриагүй, колонкоос түлш авахад барьцаа хэрэгтэй байна гэж ярьж байсан. Дугант нь эхнэр бид хоёрын нэр дээр байдаг бөгөөд зочид буудлын үйлчилгээний зориулалттай 500 мкв орчим талбайтай 2 давхар обьект ...” гэх,

гэрч Ж.Одхүүгийн “... Б  нэг удаа гадаад руу нүүрс тээвэрлэх компани байгуулсан, ачилт хийх гэж байгаа, тээврийн хэрэгсэл өөрийнхөө компани дээр бүртгэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 92-72 УНО улсын дугаартай БЧ 57-37 гэсэн чиргүүлтэй машиныг Б гийн “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд Б гийн компаний буюу “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нэр дээр БНХАУ-ын ганц мод боомт руу нүүрс тээвэрлэсэн юм. Миний хувьд бүтэн 1 жил гаруй хугацаанд уг ажлыг хийсэн. Нүүрс тээвэрлээд буцаж ирэнгүүтээ цалингаа авдаг байсан. Би яг хичнээн төгрөгийн цалин хөлс авч байсан талаар тодорхой мэдэх зүйл алга. 1 удаагийн явалтаар 1 сая төгрөгийг дунджаар авдаг байсан. Ер нь бол жилийн хугацаанд 20 орчим удаа явсан байх. Би явсан цалингаа бол тухай бүрт нь авч байсан ба сүүлийн 3 явалтын мөнгийг бол увуулж цувуулан өгсөн ...” гэх,

гэрч Б.Хишигсүрэнгийн “... Мэнд ирмүүн тулга ХХК-д ажиллахын тулд өөрийн 97-50 УБЕ улсын дугаартай Нортбенз маркийн машин, 82-45 АЧ гэсэн чиргүүлийн хамтаар Мэнд ирмүүн тулга ХХК-ий нэр дээр болгосон. ... Мэнд ирмүүн тулга ХХК-тай бол ямар ч ажил хийгээгүй. Тэд намайг хүлээлгэж байсаар байгаад ажил нь явагдахаа больсон ...” гэх,

гэрч Ч.Алтанхүүгийн “... Билгээ надад хэлэхдээ бид нар бол ачаа тээвэрлэлт хийлээ тэгээд бэлэн мөнгөөр тэр дор нь цалинг нь өгнө гэснээр ихэнх жолооч нар Мэнд ирмүүн тулга ХХК-д бүртгүүлсэн. ...Тэгээд тэр компанийн нэрээр 18 удаа ачаа тээвэр хийсэн. ... Анх 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чиргүүлтэй машинтайгаа 103 тонн нүүрс тээвэрлэж цалин 3200 юанийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-нд чиргүүлтэй машинтайгаа 106 тонн нүүрс тээвэрлэж цалин 1,509,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 96 тонн нүүрс тээвэрлэж 1,090,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 90 тонн нүүрс тээвэрлэж 1,123,965 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 20-нд 97 тонн нүүрс тээвэрлээд 8,777,163 төгрөгийн цалин авсан ба 1 тонн нүүрсний тээврийн хөлсийг 80 юаниар бодож өгч байсан. Тэгээд үүнээс хойш цалин өгөхөө байсан. Харин түлшээ өгч байсан. ... Ачааг БНХАУ-ын Ганц мод боомтод Пуушин гэдэг компаний хашаанд буулгаж байсан ...” гэх,

гэрч Х.Батжаргалын “... Б  2014 оны 12 дугаар сарын орчим байх тээвэр хийж байна, эргэлдэх мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлчих гэсэн. Тэгэхээр нь би эхний удаад 30,000,000 төгрөг зээлдүүлсэн. Тэгээд Б  буцаагаад өгсөн. Дараа нь дахин мөнгө зээлье гэхээр нь 30,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд буцаагаад л надад өгсөн. Дээрх 2 удаагийн мөнгийг 3-4 хувийн хүүтэй зээлдэг байсан. Дараа нь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 35,000,000 төгрөгийг мөн л хүүтэй зээлдүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин мөнгө хэрэг боллоо гэхээр нь 50,000,000 төгрөгийг нэмж зээлж өгсөн. Хамгийн эхний авсан мөнгийг буцааж өгсөн. Харин дараагийн 30,000,000 төгрөгийг өгөөгүй хүү нь төлж байгаад нэмээд 35,000,000 төгрөгөөр нэг, 50,000,000 төгрөгөөр нэг нэмж нийт 115,000,000 төгрөг зээлж авсан. Тэгээд тэр мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгсөн ба тэрнээс хойш Б  хүнээс авсан 50,000,000 төгрөгийн хүүг төлөөд л явж байгаа. Одоо 85,000,000 төгрөг орчим авлагатай байгаа. Б  энэ мөнгийг тээвэр хийхдээ түлшиндээ бас цалин мөнгөндөө л зарцуулсан гэдэг ...” гэх,

гэрч Ш.Ганзоригийн “.. Миний бие 2014 оны 12 дугаар сард “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий захирал гэж өөрийгөө танилцуулсан Б  гэдэг залуутай танилцаж улмаар “Мэнд ирмүүн Тулга” ХХК болон “Юу Жи Би” ХХК-ий хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нүүрс тээвэрлэх үйлчилгээний гэрээг ... байгуулж хамтран ажиллаж байсан юм. Манай “Юу Жи Би” ХХК нь “Мэнд ирмүүн Тулга” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу Норд бенз шиланз маркын 15 авто машинаар нүүрс тээвэрлэлтийг нь хариуцаж хийсэн бөгөөд “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нүүрс тээвэрлэлтийн 40 орчим хувийн ажлыг манай компани дангаараа гүйцэтгэсэн гэж бодож байна ... Гэрээний дагуу бол 1 жилийн хугацаанд тээвэрлэлт хийх байсан боловч нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрс худалдан авалт зогссон тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа 4 сар орчим явагдаад л зогссон. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тээвэрлэлт хийгдэж ерөнхийдөө 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш манай тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон юм. Энэ хугацаанд манай “Юү Жи Би” ХХК нийт 249 рейсээр 17,116 тонн нүүрс тээвэрлэсэн байна. “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-иас тээвэрлэлтийн хөлсөнд урьдчилгаа хэлбэрээр 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, тээврийн хөлснөөс тооцож 12 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 39,000,000 төгрөгийг тус тус буюу нийтдээ 99,000,000 төгрөгийг “Юү Жи Би” ХХК-д өгсөн байна. Энэ мөнгийг тус тус тухайн саруудын монгол банкны ханшаар тооцохоор нийтдээ 321,972 юань болж байгаа юм. Түүнээс хойш тээвэрлэлтийн хөлсийг цувуулж авсаар 2015 онд багтааж бүрэн авч дууссан ...” гэх,

гэрч Д.Гэрэлтуяагийн “... Миний төрсөн эгч Эрдэмгэрэл тэр үед гадаадад Япон улсад амьдарч байсан болохоор над руу утсаар яриад Б  гэдэг хүн Хятад руу нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж байгаа юм байна, тэгээд надаас мөнгө зээлээд ашгаасаа өгье гэсэн, чи намайг төлөөлөөд Б тай зэээлийн гэрээ хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд Б  над руу яриад одоо мөнгө шилжүүлээдэх, мөнгө хэрэг болоод байна гэж хэлдэг. Би хэлснийх нь дагуу Б гийн эзэмшлийн данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн юм. Энэ мөнгийг шилжүүлж өгсөний дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөнгө өгснөө баталгаажуулж бичгээр гэрээ хийе гээд би Баянгол дүүргийн 2-р хороо 65/2-р байрны 10 тоотод байрлах төрсөн эгч Эрдэмгэрэлийн гэрт эгчийг төлөөлж би тус зээлийн гэрээг Б тай байгуулсан. Б д зээлдүүлсэн мөнгө миний эгч Эрдэмгэрэлийн мөнгө бөгөөд миний эгчийн Япон улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа авч байсан цалин болон гэр бүлийнх нь хуримтлуулсан мөнгө юм. Эхнэр Б  нь мэдэж байсан. Учир нь би Б  руу ярих гэхээр заримдаа утас нь холбогддоггүй байсан тул би эхнэрийнх нь утсыг олоод залгахад Б  эхнэрийнхээ утсыг өөрөө авч байсан. Эхнэртэйгээ тэр үед хамт амьдарч байсан. ... Б  нь манай компани олон тооны том оврын автомашинаар Хятад руу нүүрсний тээвэр хийнэ, их ашигтай эгчид чинь тээвэрлэсэн ачаа тутамд машин бүрээс 2 юань тооцож өгнө, ачаа тээвэрлэх зөвшөөрлөө авчихсан, гэрээ хийгдсэн, олон тооны машин авчихсан гэж хэлсэн болохоор миний эгч итгэсэн ...” гэх,

гэрч Н.Нанзаддоржийн “... Б  нь Эрдэмгэрэлээс мөнгө зээлэхээс хамаагүй өмнө Б  хэлэхдээ “надад Хятад компанитай гэрээ байгуулахад цагдаагийн том хүн зуучилж тусалж байгаа /хамтрагч Сайнбилэгийн хадам аав гэх/, Хятад компанитай нүүрсний гэрээ байгуулах боломж гарлаа. Тэгээд надад бизнесээ явуулах мөнгө хэрэгтэй болчихлоо. Би Эрдэмгэрэл эгчид урд өмнөх төлбөрийн үлдэгдэл тооцоотой байгаа болохоор таны байрыг барьцаанд тавиад зээл авчихья, мөн өрнөөс гарах боломж байна” гэхээр нь би дүү Б гийн бизнесийг дэмжиж, Б гийн нүүрсний бизнес эхлэхийн өмнөхөн өөрийн өмч болох Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нарны хорооллын 5-р байрны 18 тоот 3 өрөө байрыг банкинд барьцаалуулж Б  зээл авах болсон юм. Зээлийн мөнгөөр бизнес рүүгээ ороод жолооч нарыг гэрээгээр авч ажиллуулсан. Энэ бизнесээ эхлүүлэхийн тулд миний байрыг барьцаалж банкнаас зээл авсан байсан. ... Би 2016 оны 4-5 сарын орчим бусдаас 70,0 сая төгрөг зээлээд байраа барьцаанаас нь өөрөө суллаж авсан. Суллаж авахдаа байраа тухайн мөнгө зээлсэн Эрдэмбилэг гэдэг хүний нэр дээр түр шилжүүлсэн. ... Б  хохирогч Эрдэмгэрэлтэй хамтарч 3-4 удаа бизнес хийгээд бизнес нь амжилттай явах үед Эрдэмгэрэл өндөр хүү ашиг авч байсан юм ...” гэх,

гэрч Э.Цолмонгийн “... Б , Б  нар гэр бүлийн шалтгаанаар салж сарних гэж байгаа гээд эхнэр Б  нь бүх юмаа Б д өгөөд сална, Б  одоо энд байхгүй, Улаанбаатар хотод байгаа болохоор “Мэнд ирмүүн Тулга” ХХК-ийг миний нэр дээр түр шилжүүлээд өгчихье, харин чи Б г ирэхээр Б д нэр шилжүүлээд өгчихөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би Б той хамт нотариат орж компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Компаний тамга тэмдгийг бол надад өгсөн асуудал байхгүй, өөрсдөд нь байгаа байх. Энэ компаний эрхийг над руу нэр шилжүүлэх гэрээ хийсэн боловч Улсын бүртгэлийн газарт очиж албан ёсоор компаний нэр шилжүүлсэн зүйл байхгүй. Түүнээс хойш Б , Б  нар салахаа болиод буцаад нийлчихсэн гээд компаний эрх шилжүүлэх асуудлаар надтай дахиж ярилцаагүй чимээгүй болчихсон ...” гэх,

гэрч Ж.Дуламсүрэнгийн “... Б  2015 оны 01 дүгээр сарын орчим над руу утсаар яриад Б  Хятад руу нүүрс тээвэрлэлтийн ажил хийж байгаа юм, жолооч нар нь тээврийн хөлсөө нэхээд мөнгө шаардлагатай байна, мөнгө зээлдүүлээч тээврийн хөлс орж ирэхээр нь өгье гэхээр нь би Гашуу сухайтын Хаан банкны салбарт нөхөртэйгөө хамтран эзэмшдэг 5225160509 тоот данснаас Б ын данс руу /дансны дугаарыг нь санахгүй байна/ 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан санагдаж байна. Б  надаас зээлсэн 20,000,000 төгрөгөө 1-2 сар орчмын дараа буцааж өгсөн. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын эхээр Б  надруу утсаар “манайх Хаан банкинд 45,000,000 төгрөгийн зээлтэй юм. Энэ зээлээ өсгөөд авчихмаар байна. Зээлийн эдийн засагчтай нь яричихлаа, эхний зээлээ төлчихвөл 7 хоногийн дотор 110,000,000 төгрөгийн зээл гаргаад өгье гэж байна. Энэ 110,000,000 төгрөгийн зээл бүтчихвэл урагшаа дугуйны бизнестээ явдаг юм уу, чи 7 хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч” гэхээр нь би Улаанбаатар хотын Хаан банкны салбарт эзэмшдэг охин Буяндэлгэрийн данснаас Б ын данс руу 45,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Өөрөөр дахиж би Б т мөнгө төгрөг зээлдүүлж байгаагүй. Б  надаас зээлж авсан дээрх 45,000,000 төгрөгийнхөө зээлийг одоогоор төлөөгүй байгаа ...” гэх мэдүүлгүүд,

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Д.Гэрэлтуяа Б  нарын хооронд байгуулсан 180,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар, Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Мэнд ирмүүн тулга ХХК-ийн Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар, Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл кассын зарлагын ордерийн хуулбар, Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл кассын орлогын ордерийн хуулбар,  2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баяннуур хотын Цюлин нүүрсний худалдааны ХХК болон Мэнд ирмүүн тулга ХХК-ийн хооронд байгуулсан “Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбар,  Мэнд ирмүүн тулга ХХК-ийн 2014 оны 3 дугаар улирлаас  2016 оны 2 дугаар улирал хүртэлх татварын тайлан, Эрдэнэс таван толгой ХК-ий 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/1360 тоот албан бичиг, Б гийн голомт болон бусад банкны дансны хуулга, Б ын нэр дээрх банкны дансны хуулгууд, Мэнд ирмүүн тулга ХХК-ийн банкны дансны хуулгууд, Мэнд ирмүүн тулга ХХК болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын хооронд байгуулсан Улс хоорондын байнгын Ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар, Мэнд ирмүүн тулга ХХК болон Юу Жи Би ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Мэнд ирмүүн тулга ХХК-ий Цюлин ХХК-тай тээврийн тооцоо нийлж байсан баримт, Мэнд ирмүүн тулга ХХК болон Юу Жи БИ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн үйлчилгээний гэрээний хуулбар, Гаалын Ерөнхий Газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02-1/1788 тоот “Мэнд ирмүүн тулга ХХК” нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны хооронд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэсэн мэдээлэл байхгүй байна. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч “Юу Жи Би” ХХК нь дээрх хугацаанд 400 удаагийн тээвэрлэлтээр 27,724,650 кг нүүрс тээвэрлэж улсын хилээр гаргасан” гэх албан бичиг,  2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээний хуулбар, Б  болон Капитрон банк хоёрын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ, Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3/1447 тоот “Тус үйлдвэрийн газартай Мэнд ирмүүн тулга ХХК нь Монгол Улс, БХНАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх УХ14090 дугаарын гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулж байсан нь үнэн болно” гэх албан бичиг, Д.Гэрэлтуяагийн банкны дансны хуулгууд, А.Наранбаатарын Голомт банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Мэнд ирмүүн тулга ХХК нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба тус компаний үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Баяннуур хотын Цюлин нүүрсний худалдааны ХХК болон Мэнд ирмүүн тулга ХХК-ийн хооронд байгуулсан “Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсанаар эхэлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрдэнэс таван толгой ХК-ий 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/1360 тоот “ ... Мэнд ирмүүн тулга ХХК нь 2014 оны 12 дугаар сард 23 машинаар 37 рейс, 2015 оны 1 дүгээр сард 24 машинаар 109 рейс, 2015 оны 2 дугаар сард 22 машинаар 52 рейс, 2015 оны 3 дугаар сард 23 машинаар 114 рейс, 2015 оны 4 дүгээр сард 2 машинаар 2 рейс хийсэн ...” гэх албан бичгийн хавсралт,

мөн Мэнд ирмүүн тулга ХХК болон Цюлин ХХК-ий 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сар хүртэл тооцоо нийлсэн акт,

гэрч С.Сайнбилэгийн “... энэ ажлыг 2014 оны 12 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн ... 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарыг хүртэл нүүрсний тээвэр хийсэн. 2015 оны 3 дугаар сарын орчим ер нь Таван Толгойн гэрээ цуцлагдсан. Тэгээд л ерөнхийдөө ажил зогссон ...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Алтанхүүгийн “...Анх 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чиргүүлтэй машинтайгаа 103 тонн нүүрс тээвэрлэж цалин 3200 юанийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-нд чиргүүлтэй машинтайгаа 106 тонн нүүрс тээвэрлэж цалин 1,509,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 96 тонн нүүрс тээвэрлэж 1,090,000 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 90 тонн нүүрс тээвэрлэж 1,123,965 төгрөгийн цалин авсан. Дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 20-нд 97 тонн нүүрс тээвэрлээд 8,777,163 төгрөгийн цалин авсан ба 1 тонн нүүрсний тээврийн хөлсийг 80 юаниар бодож өгч байсан. Тэгээд үүнээс хойш цалин өгөхөө байсан ...гэх,

гэрч Ш.Ганзоригийн “... Манай “Юу Жи Би” ХХК нь “Мэнд ирмүүн Тулга” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу Норд бенз шиланз маркын 15 авто машинаар нүүрс тээвэрлэлтийг нь хариуцаж хийсэн бөгөөд “Мэнд Ирмүүн Тулга” ХХК-ий нүүрс тээвэрлэлтийн 40 орчим хувийн ажлыг манай компани дангаараа гүйцэтгэсэн гэж бодож байна. ... Гэрээний дагуу бол 1 жилийн хугацаанд тээвэрлэлт хийх байсан боловч нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрс худалдан авалт зогссон тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа 4 сар орчим явагдаад л зогссон. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тээвэрлэлт хийгдэж ерөнхийдөө 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш манай тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Мэнд ирмүүн тулга ХХК-ий нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2015 оны 02 дугаар сараас доголдолд орж, 4 дүгээр сард бүрэн зогссон байна.

 

Мөн Б , Б  нар нь их хэмжээний зээлтэй байсан болох нь гэрч Х.Батжаргал, Н.Нанзаддорж, Х.Дуламсүрэн нарын мэдүүлэг, Б  болон Капитрон банк хоёрын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ, Б , Б  нарын нэр дээрх дансны хуулгууд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  нь хохирогч Б.Эрдэмгэрэлээс зээлсэн мөнгийг үйл ажиллагааны зардалд төлсөн бөгөөд энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцлээ.

 

Шүүгдэгч Б  хохирогч Б.Эрдэмгэрэлээс зээлсэн 168.000.000 төгрөгийг Мэнд Ирмүүн тулга ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлсөн гэх боловч энэ нь тэдний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд Таван толгойн нүүрсний уурхайгаас  тээвэрлэлт гүйцэтгээгүй талаар нотлох баримт авагдсан /хх-2х47/  зэргээс үзэхэд шүүгдэгч нь нүүрсний тээвэрлэлт хийж “10 машины 1 тонн тутмаас 2 юанийн ашиг өгнө” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг санал болгож хохирогчийг төөрөгдөлд оруулан 168.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б ын өмгөөлөгч А.Бүдханд тухайн үед шүүгдэгч Б  болон Б  нар нь гэр бүлийн таарамжгүй харьцаатай байсан зөвхөн Мэнд Ирмүүн тулга ХХК-ийн үүсгэн байгуулагч тул шүүгдэгч Б  нь залилангийн гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцлээ.

 

Шүүгдэгч Б  нь Мэнд Ирмүүн тулга ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд Мэнд Ирмүүн тулга ХХК-ийн нэрээр тээвэрлэлт хийх талаар амлаж хохирогч Б.Эрдэмгэрэлээс мөнгө зээлсэн талаар мэдэж байсан болох нь гэрч Д.Гэрэлтуяагийн “...би Б  руу ярих гэхээр заримдаа утас нь холбогддоггүй байсан тул би эхнэрийнх нь утсыг олоод залгахад Б  эхнэрийнхээ утсыг өөрөө авч байсан. Эхнэртэйгээ тэр үед хамт амьдарч байсан... Эхнэр Б  нь мэдэж байсан...” гэх, гэрч  Ж.Дуламсүрэнгийн “...Б  2015 оны 01 дүгээр сарын орчим над руу утсаар яриад Б  Хятад руу нүүрс тээвэрлэлтийн ажил хийж байгаа юм, жолооч нар нь тээврийн хөлсөө нэхээд мөнгө шаардлагатай байна, мөнгө зээлдүүлээч тээврийн хөлс орж ирэхээр нь өгье гэхээр нь би Гашуу сухайтын Хаан банкны салбарт нөхөртэйгөө хамтран эзэмшдэг 5225160509 тоот данснаас Б ын данс руу /дансны дугаарыг нь санахгүй байна/ 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан санагдаж байна. Б  надаас зээлсэн 20,000,000 төгрөгөө 1-2 сар орчмын дараа буцааж өгсөн ...” гэх мэдүүлгүүд болон өмнө байсан өрийг төлж байсан зэргээс үзэхэд шүүгдэгч Б , Б  нар нь үйл ажиллагаагаараа нэгдэн  залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Б , Б  нарыг  залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж  их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдууллаа.

 

Хохирлын талаар

Хохирогч Б.Эрдэмгэрэл нь үндсэн хохирол болох 168,000,000 төгрөгөөс гадна  урьд бизнесийн үлдэгдэл тооцоо болох 12,000,000 төгрөг, Япон Монголын хооронд 5 удаа ирж очсон онгоцны зардалд 14,718,575 төгрөг, ирж, очих бүртээ зочид буудалд байрлаж байсан зардал 1,020,307 төгрөг, мөн “Эм Эй Эф” болон “Грийт капитал” банк бус санхүүгийн байгууллагад хүү-д төлж байгаа 5,694,780 төгрөг нийт 33,433,662 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 33,433,662 төгрөгийг уг гэмт хэргийн бодит хохирол гэж үзэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Б  нь 168,000,000 төгрөгөөс 71.700.000 төгрөгийг  төлсөн талаар хохирогч Б.Эрдэмгэрэлийн мэдүүлэг /хх-4х158-161/, болон бусад баримтууд хавтаст хэрэгт авагдсан /хх-4х183,/ /хх-5х13-69/, /хх-4х235-236/ бөгөөд шүүгдэгч нар нь 9,600,000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь А.Наранбаатарын дансны хуулгаар /хх-5х65/ нотлогдож байх тул хохиролд нийт 81.300.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч тус бүрээс 43.350.000 төгрөг гаргуулж нийт 86.700.000 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, А.Бүдханд нар нь 35.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ” талаар хүсэлт гаргаж завсарлага авч, шүүгдэгч Б  нь 2017 оны 10 дугаар 27-ны өдөр 43.350.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болох 43.350.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Б д ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн бусад байдал зэргийг харгалзан тэдэнд ялыг ялгамжтай оногдууллаа.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б , Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн кассын дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнх ирмүүн тулга” ХХК-ий захирал Б т буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б , Б  нарыг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, залилах гэмт хэргийг бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б г 2 /хоёр/ жил хорих ял,

шүүгдэгч Б ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б т торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б , Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б гаас 43,350,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэмгэрэлд олгож,

хохирогч Б.Эрдэмгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 33,433,662 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Хэрэгт хавсаргагдаж ирсэн кассын дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнх ирмүүн тулга” ХХК-ийн захирал Б т буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ