Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2024/00333

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2024/00333

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах, ******* ******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй;

******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... ******* нь ******* *******ны Төв тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд 280 хоног зээлээ төлөөгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч ******* нь /*******/ ХААН *******ны Төв тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-47873407 тоот зээлийн гэрээ, БГХ-47873407 тоот барьцааны гэрээ байгуулан 7,000,000.00 төгрөгийн цалингийн зээл аваад 2024 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 5,922,965.32 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 738,467.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,364.11 төгрөг буюу нийт 6,682,797.17 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна Нийт зээлийн үлдэгдэл нь 6,682,797.17 төгрөг болно ******* нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан ******* аймгийн ******* сумын 2-р багт оршин сууддаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Зээлдэгч ******* нь ******* *******ны төв тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-47873407 тоот зээлийн гэрээ, БГХ-47873407 тоот барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан байна.

Тэрээр зээл авах үедээ ******* аймаг, ******* сум, 2 дугаар багт оршин сууж байсан байх ба одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 113 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд ******* ******* ******* ******* салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг 20 дугаар байрны 11 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй Баасандорж овогтой Бат-Эрдэнэ /РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* салбарт мэдэгдэхийг ******* аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ