| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00302/И |
| Дугаар | 148/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 148/ШШ2024/00334
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 148/ШШ2024/00334 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* 3 дугаар багт оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй:
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 1968 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Анх ******* аймгийн ******* суманд 1986 онд ногоочноор ажилд ороход ээж, аав гэр бүлийн баталгаагүй байсан учир миний бүх бичиг баримт ээжээр овогтой учир нь тухайн үеийн бригадийн дарга хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ автомотаар аав Шараваар овоглосон байдлаас миний хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримттай зөрсөн тул ******* сумын сангийн аж ахуйгаас 1986 онд олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Д.******* мөн болохыг тогтоож өгнө үү!гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 -д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
******* сангийн аж ахуйн 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түүнд олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр түүний овгийг Шарав гэж ташаа бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д... Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх тогтооно гэжээ.
Иймд Долгорсүрэн овогтой *******ийг 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ******* сангийн аж ахуйгаас 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ