Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01612

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01612

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТ ХКд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, С.М,

Гэрч Ө.Б, Б.М, М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-ийн Салбарын Захиргааны хэлтсийн ний нярваар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023.07.26-ны өдрийн Б/487 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, тушаалаа мөн өдөр хүлээн авч, танилцсан байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2023.06.14-ний өдөр улсын дугаартай, SV033 автоцистернийн литр дутсаныг 2023.06.14-ний өдрийн шавхсан акт, 2023.06.18-ны өдрийн Бараа материалын тооллогын тайланд ний зөрүү үүсээгүй гэж тус тус үйлдэж, санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын 2023.06.27-ны өдрийн D23/49 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлийг заасан.

Харин нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, тушаалыг зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* 946 литр шатахуун дутуу байна гэдгийг тухайн үедээ мэдэгдсэн бөгөөд асуудлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй, данс бүртгэлийг буруу хөтөлсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, түүний үйлдлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодох бүртгэлийн алдааны залруулга хийснийг, мөн санхүүгийн данс, бүртгэлд юуг ойлгохыг анхаарч үзэх шаардлагатай.

2023.06.14-ний өдрийн тайлан дээр 903 литр, 43 литр, нийт 946 литр дутагдалтай гэдэг нь харагдана, үүнийгээ ******* тухайн үедээ хэлсэн. Тиймээс байгууллагын зүгээс төлөвлөгөөт бус, дотоод хяналт, шалгалтыг явуулсан бөгөөд дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй, хагас жилийн тайлан тооцоо нь гарчихсан. Анхан шатны баримт буюу акт нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй, санхүүгийн тайлангаар залруулсан, үүнийгээ мэдэгдсэн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.5-д зааснаар *******ы гаргасан үйлдлийн талаар ажилтны сахилгын зөрчлийн хуудсаар эхлээд шууд удирдлагын саналыг авсан байх ёстой, түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар няглтан бодох бүртгэлийн хэлтэс түүний шууд удирдлага байна. Гэтэл тус хэлтсээс ямар нэгэн санал аваагүй, сүүлд өгсөн ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг бид нөхөж хийсэн гэж хардаж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******ыг Салбарын Захиргааны хэлтсийн ний няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны 8 сар, 13 хоногийн дундаж цалин хөлс болох 103,681,885 /2023 оны 5, 6, 7 сарын цалинг дундаж, 1 өдрийн ажлын хөлс 12,029,390 төгрөг/ төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь манай байгууллагын Салбарын Захиргааны хэлтсийн ний нярваар ажиллаж байсан. Тэрээр улсын дугаартай SV033 автоцистерний машины ийг шавхсан талаар 2023.06.14-ний өдөр Түлш шавхсан акт үйлдэхдээ ...3,329 литр зарцуулсан, SV033 автоцистерний ний үлдэгдлийг шавхаж, бүртгэлтэй тулгасан. Үлдэгдэл зөрүү үүсээгүй, холбогдох тоолуурын заалт, ний зургийг хавсаргав гэж тусгасан байдаг. Гэтэл бодит нөхцөл байдалд 2023.06.14-ний өдрийн өглөөний ээлж солигдох үеэр техникүүдэд 2,426 литр олгоод автоцистерний үлдэгдэл дууссан байхад дугаартай SV033 автоцистернээс 3,329 литр зарцуулсан гэж автоцистерний машины ийг шавхсан тухай акт, бараа материалын тооллогын хуудас зэргийг зөрүүтэй үйлдсэн болох нь тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь S\/033 автоцистернийн байх ёстой хэмжээнээс 903 литр дутсан байхад дутаагүй мэтээр акт үйлдсэнийг Салбарт мөрдөгдөж буй Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид олгох журам, Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журам болон Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу зохих хяналтыг тавьж ажиллаагүй байна гэж Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын аас хийсэн хяналт шалгалтаар тогтоож, D23/49 дугаартай дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч ******* нь Салбарын Захиргааны хэлтсийн ний няравын батлагдсан ажлын байрны тодорхойлолтын 2, 3 дугаар зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр заасан өөрийн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн бөгөөд Салбарт мөрдөгдөж буй Салбарын захирлын 2021.12.30-ны өдрийн А/185 дугаар тушаалаар батлагдсан Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д Түлшний нярав тавдугаар хавсралт Техникт олгох маягт-ын дагуу тухай ээлжийн тооцоог бодож баталгаажуулна, 6.2-т Түлшний нярав олгосон бүртгэлийг санхүүгийн системд оруулсны дараа баримтуудыг нягтлан бодогчид хүлээлгэн өгнө гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журмын 8 дугаар зүйлийн 8.8-д Хариуцсан нярав нь тухайн ээлжид олгосон , шатахууны үлдэгдэл, тоолуурын заалтыг фото зургаар баримтжуулан хариуцсан нягтлан бодогчоор хянуулна, 8.9-д Хариуцсан нягтлан бодогч нь тухайн ээлжид олгосон ний анхан шатны баримтын бүрдлийг хянаж, холбогдох зардлын хуваарилалтыг хийнэ гэж заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн болно.

Монгол Улсын аас ******* ******* ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч, ыг төлөөлөх бүрэн эрх"-ийг т эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын ын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг ад даалгасан бөгөөд ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, "... хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах эрхийн хүрээнд холбогдох тушаалыг гаргасан. Дурдсан эрх хэмжээний хүрээнд ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон байхад нэхэмжлэгч Ц.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ******* ******* ХК- ийн үндсэн үйлдвэрлэлтэй шууд холбогдох зөрчлийг гаргасан нь ын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж, 8.4.4-т Санхүүгийн данс, бүртгэлийн буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, компанийн эд зүйлсийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан гэж заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2022.06.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно, 4.5.4-т Санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, компанийн эд зүйлсийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маргаан бүхий тушаалаар цуцалсан болно. Мөн түүний зөрчлийн талаар өөрөөс нь болон бусад хүмүүсээс тайлбар авч, холбогдох албан тушаалтнууд зөрчлийн хуудсыг бөглөсөн байгаа, зөрчлийн хуудас хууль ёсны байгаа. Иймд ын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.07.26-ны өдрийн Б/487 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Ц.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Иргэний үнэмлэх, 2023.09.25-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.07.26-ны өдрийн Б/487 тоот ажлаас чөлөөлсөн тушаал, 2023.01.01, 2023.01.20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, 2023.08.23-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.09.12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Нягтлан бодох бүртгэлийн заавар, 4 дүгээр хэсэг хуулбар зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар,

2023.07.26-ны өдрийн Б/487 тоот тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ний няравын ажлын байрны тодорхойлолт, Салбарын захирлаас ирүүлсэн Сахилгын шийтгэл ногдуулах санал, гүйцэтгэх захирлын 2020 оны Б/1378 тоот ажилд томилсон тушаал, ын 2023.11.29‑ний өдрийн 424 дүгээр тогтоол, Улсын их хурлын 2023.04.21‑ний өдрийн 28 дугаар тогтоол, ын 2022 оны 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журам, Салбарын захирлын А/185 дугаар тушаал, Салбарын үндсэн болон туслах техник тоног төхөөрөмжид олгох журам, Салбарын захирлын 2022 оны А/97 дугаар тушаал, Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журам, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын D23/49 тоот дүгнэлт, нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн тайлан мэдээ хүлээн авах, тайлагнах журам, *******ы цалин хөлсний лавлагаа, Түлш, шатахуун хүлээн авах, олгох журам, Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, Хүний нөөц, сургалтын албанд гаргасан *******, О.Баянмөнх, Г.Энхцэцэг, нарын тайлбар зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр компанийн хагас жилийн тооллогын тайлан нэгтгэл, ний операторын ажлын байрны тодорхойлолт, компанийн нягтлан бодох бүртгэлийн журам, 2023.06.16‑ны өдрийн Бараа, материалын тооллогын тайлан, гүйцэтгэх захирлын 2020 оны А/357 тоот тушаал, Нягтлан бодох бүртгэлиийн бодлогын баримт бичгийн холбогдох хэсэг болох Бараа материалын бүртгэлийн хуудас зэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, 2023.06.14‑ний өдөр уурхайд шавхахад дутагдал байсныг тухайн үед нь хэлсэн, дараа нь залруулсан, данс, бүртгэл буруу хөтөлсөн зүйл байхгүй, үүнийг ямар нэгэн байдлаар нуусан үйлдэл хийгээгүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй тул ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Нэхэмжлэгч ******* 2023.06.14‑ний өдөр улсын дугаартай SV033 автоцистерний машины ийг шавхсан талаар акт үйлдэхдээ үлдэгдэл зөрүү үүсээгүй гэж бичсэн боловч бодит байдалд өглөөний ээлж солигдох үеэр техникүүдэд 2,426 литр олгоод автоцистерний үлдэгдэл дууссан байхад дугаартай SV033 автоцистернээс 3,329 литр зарцуулсан гэж автоцистерний машины ийг шавхсан тухай акт, бараа материалын тооллогын хуудас зэргийг зөрүүтэй үйлдсэн болох нь дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтээр тогтоогдсон, тийм учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.07.01‑ний өдрийн Б/378 тоот тушаалаар Салбарын ний няравын ажилд томилогдон ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд заасан ажилтны эрх үүргийг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, Салбарын автомашин, техник тоног төхөөрөмж, генераторуудыг шаардлагатай , тос тослох материалаар хангах, бүртгэлийг хөтлөх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байжээ.

 

Зохигчид 2023.01.01, 2023.01.20‑ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба, хөдөлмөрийн гэрээний 1.2.6-д заасан 2,254,230 төгрөгийн цалин хөлсний хэмжээг 3,155,922 төгрөг, 3,740,352 төгрөг болгон тус тус өөрчилж, энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь М/2022/1119 тоот хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болж, үндсэн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр байхаар тохиролцсон байх ба, нэхэмжлэгч ******* нь ажиллаж байх хугацаандаа дурдсан цалин хөлсийг авч байсан болох нь түүний цалин хөлсний лавлагаа, 2023.09.25-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлт гэсэн баримтуудаар тогтоогдсон.

 

Улмаар нэхэмжлэгч ******* нь ын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.07.26-ны өдрийн Б/487 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ******* ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч *******д 2023.07.26-ны өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.

 

4.Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал буюу ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалдаа БНМАУ-ын т эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Улсын Их хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын 1, ын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2, компанийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.1, 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.4.4, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны А/683 дугаар тушаалын 2, 2023 оны А/89 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.4 дахь заалтыг тус тус удирдлага болгон,

Компанийн хагас жилийн эд хөрөнгийн тооллогын ажлын хүрээнд 2023.06.14‑ний өдөр улсын дугаартай SV033 автоцистернийн ний үлдэгдлийг шавхахад санхүүгийн бүртгэлээр байх ёстой үлдэгдлээс 903 литр дутсаныг 2023.06.14‑ний автоцистернийн ийг шавхсан акт, 2023.06.18‑ны өдрийн Бараа материалын тооллогын тайланд ний зөрүү үүсээгүй гэж тус тус үйлдэж, санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын 2023.06.27‑ны өдрийн D23/49 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон... гэх үндэслэлийг заажээ.

 

1991 оны БНМАУ-ын т эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн , байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын т олгосугай гэж,

2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн , байгууллагын үйл ажиллагааны талаар аас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 6/ тухайн үйлдвэрийн , байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэж заасан.

 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын ын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,

онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын т эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий ын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилжээ.

 

5.Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй осол ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан ба, энэхүү хугацаа 2023.10.21‑ний өдөр дуусгавар болсон хэдий ч ын 2023.11.29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ******* ******* ХК-нд дахин 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, ын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ыг томилсон байна. /https://legalinfo.mn сайт/

 

ын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 1991 оны БНМАУ-ын т эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, 2022 оны ын 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалыг гаргаж хариуцлагыг сайжруулах арга хэмжээ, 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалыг гаргаж үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах арга хэмжээг тус тус авчээ.

 

Өөрөөр хэлбэл, 2022 оны А/683 дугаар тушаалын 2‑т ... ын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс өгсөн үүрэг, чиглэл, удирдамжийг компанийн нийт ажилтан, албан хаагч бүр биелүүлж, нэгж, ын удирдлагаар дамжуулан хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг даалгасугай гэж,

2023 оны А/89 дүгээр тушаалын 3 дугаар зүйлд компанийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор доорх хэм хэмжээг сахин биелүүлэхийг нийт ажилтнуудад үүрэг болгосугай гэж, 3.1-д ажилтнууд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, заавар, горимтой танилцаж, сайтар судлан, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээ биелүүлэх гэж тус тус заасан байх ба, эдгээр тушаал, шийдвэрийг нийт ажилтнууд сахиж мөрдөх үүрэгтэй байна.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4‑т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр 4.5‑д дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно, 4.5.4‑т санхүүгийн данс бүртгэлийг буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан компанийн эд зүйлийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн, зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан" гэж тус тус зохицуулсан байх ба, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.4‑т заасан зохицуулалт нь хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.4‑т заасантай адил утгатай байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.4-т заасан ...санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн... гэх нэхэмжлэгч *******ы гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар шалгаж тогтоох бөгөөд энэ талаар ажилтанд мэдэгдэх, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулах зэргээр ажиллагааг хийж, зөрчлийг тогтоосны үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлөх учиртай.

 

7.Хариуцагч ******* ******* ХК‑ийн дотоод хяналтын ахлах мэргэжилтэн М.Сандаг‑Очир, дотоод хяналтын мэргэжилтэн нар нь дутсан асуудлын талаар хэлтсийн даргаас өгсөн чиглэлийн дагуу Салбарт очиж 2023.06.19‑ний өдрөөс 23‑ны өдрийн хооронд хяналт шалгалт явуулж, холбогдох ажилтнуудаас тайлбар авч, ний тоолуурын ажиллагааг шалгаж туршилт явуулж, хар хайрцагны камерийн бичлэг болон данс бүртгэлийг шалган 2023.06.27‑ны өдөр D23/49 тоот дүгнэлтийг гаргажээ. Энэхүү дүгнэлт, хавсралт баримтуудаар ...гүйцэтгэх захирлын 2023.06.13-ны өдрийн А/210 дугаар тушаалын дагуу Салбарт 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллого хийх явцад буюу 2023.06.14-ний өдөр эд хариуцагч, ний нярав ******* нь автоцистернийн шавхсан тухай акт, техникт олгох маягт, тооллогын хуудас, тооллогын тайлан зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд, санхүүгийн данс бүртгэлийг буруу хөтөлсөн... зөрчил гаргасныг тогтоож, холбогдох зөвлөмж, саналыг гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан дүгнэлтийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, дүгнэлтийн 11, 12, 13 дугаар хавсралт баримтууд болох 2023.06.14‑ний өдрийн Автоцистернийн ийг шавхсан тухай акт, техникт олгох маягт, бараа, материалын тооллогын хуудас, бараа материалын тооллогын тайлан, бараа материалын орлогын падаан, хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар,

...2023.06.14‑ний өдөр тооллогын ажлын хэсэг SV033 автоцистернийн ийг шавхаж акт үйлдсэн, актыг Салбарын тооллогын ажлын хэсгийн дарга Г.Энхцэцэг танилцаж, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ******* хянаж, тооллогын комисс буюу гишүүд , У.Мөнх‑Учрал нар баталгаажуулж, эд хариуцагч ний нярав ******* актыг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан.

2023.06.14‑ний өдрийн ээлжийн SV033 автоцистернийн техникт олгох маягтыг ******* үйлдэж, Ө.Баямөнх хянасан ба, тус актад заасанаар SV033 автоцистерн нь тухайн өдөр 7 техник цэнэглэж, нийт 3329 л ний зарлага гаргасан гэж тэмдэглэсэн ба, тус өдөр SV033 автоцистернд 8000 л орлого авсан. Ингэхдээ ний нярав ******* нь 2023.06.14‑ний өдрийн өглөөний ээлж солигдох үеэр 4 техникт 2426 л олгоод автоцистернийн савны үлдэгдэл дууссан тул 10.36 цагаас 11.45 цагийн хооронд 8000 л ний орлого авч өдрийн цайны цагийн үеэр дээрх орлогоос 3 техникт 903 л олгосон нь баримтаар нотлогдсон. Харин эд хариуцагч, ний нярав ******* нь орлого авсны дараах 903 л ний зарлагыг орлого авахаас өмнөх 2426 л дээр нэмж, орлого авахаас нийт 3329 л ний зарлага гаргаж, автоцистернийн савны үлдэгдэл дууссан, шавхсан гэсэн хуурамч актыг гаргасан... үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ийн өгсөн ...2023.06.14‑ний өдрийн шатахуунаас 903 л, 15‑ны өдрийн шатахуунаас 46 л, нийт 946 литр шатахуун дутсан бөгөөд нийтэд нь тооллогын тайланд тусгасан, ...эхний өдрийн 903 л шатахуун дутсан асуудлыг актад шууд тусгаагүй, яагаад гэвэл эд хариуцагч нь хэн байсан нь тодорхойгүй, нягталж тодруулах шаардлагатай байсан, харин 16‑ны өдөр дутсан шатахуун 5325 болж өссөнийг 18‑ны өдөр мэдээд энэ талаар ахлах нягтлан бодогчид хэлсэн, харин сүүлд 2023.06.16‑ны өдөр тооллогын тайланг дахин үйлдэж, залруулга хийсэн... гэх агуулга бүхий мэдүүлэг,

Гэрч ийн өгсөн ...Тооллогын комисс тайлангаа гаргахад дутагдал гаргасан. 903 л хагас жилээр, 5325 л түүний дараа гэсэн үг, 903 л дутсан асуудлын хувьд тухайн үед хэн буруутайг тогтоогоогүй байсан... гэх агуулга бүхий мэдүүлэг,

Гэрч М.Сандар‑Очирын өгсөн ...миний бие дотоод аудит, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтийг 2023.06.27‑ны өдөр бичгээр гаргасан, ...Салбарт 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд биечлэн ажилласан бөгөөд дүгнэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэсэн, ...*******ы хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн данс бүртгэлийг буюу автоцестирнд шавхсан тухай акт, техникт олгосон тухай маягт, бараа материалын тооллогын хуудас, тайланг буруу хөтөлсөн гэж буруутгасан, ... тухайн үед 2023.06.14‑ний өдрийн тооллогын тайланд залруулга хийсэн асуудал яригдаагүй, ...хохирол нь 903 л дутсан шатахууны дүнгээр хэмжигдэнэ, ...энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах талаар санал, зөвлөмж гаргасан... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

8.Нэхэмжлэгч ******* нь 2023.06.14‑ний өдөр 903 л дутсан талаар мэдэж байсан атлаа мөн өдрийн шавхсан акт, 2023.06.18‑ны өдрийн Бараа материалын тооллогын тайланд ний зөрүү үүсээгүй байдлаар бичилт хийсэн нь дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтээр тогтоогдсон, улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2023.07.08-ны өдрийн 03/301 тоот албан бичиг, ажилтны сахилгын зөрчлийн хуудсаар сахилгын арга хэмжээ авахуулах тухай саналыг Захиргаа, удирдлагын ын дарга Н.Анунд гаргасан байх ба, үүнтэй холбогдуулан Хүний нөөц, сургалтын алба нь 2023.07.13‑ны өдрөөс 16‑ны өдрүүдэд *******, *******, Г.Энхцэцэг, нараас тайлбар авч, сахилгын зөрчлийн хуудсыг үйлдсэн байгаа нь Хөдөлмөрийн дотоод журам 8 дугаар зүйлийн 8.3, 8.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3‑т заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан 2023.07.13-ны өдрөөс 16-ны өдрүүдэд өгсөн *******, *******, Г.Энхцэцэг, нарын тайлбаруудыг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтийн хавсралт болох тэдний тайлбаруудтай харьцуулан үзвэл, *******, Ө.Баямнөх нар нь 2023.06.14-ний өдөр 903 л дутсан талаар мэдэж байсан боловч шавхсан акт, Бараа материалын тооллогын баримтанд энэ талаар тусгаагүй, ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэгт ...2023.06.14‑ний өдөр тоолж дуусгасан, бүртгэлтэй тулгахад зөрүү гараагүй тухай мэдээллийг 2023.06.15‑ны өдөр танилцуулсан... байх ба, тэд ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэгт ний дутагдалтай холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй, харин ийм дутагдал гарсныг ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэг нь дотоод хяналт шалгалт явуулж байсан 2023.06.21‑ний өдөр ахлах мэргэжилтэн М.Сандаг‑Очироос мэдэж, тайлбар өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон хэрэгт авагдсан 2023.06.16-ны өдрийн Бараа, материалын тооллогын тайлангаас үзвэл, автоцистернээс дутагдал 903 л, 13-61УАМ автоцистернээс дутагдал 43 л, нийт дутагдал 946 л гэж бичигдэж, тооллогын комиссын гишүүд *******, эд хариуцагч *******, нар гарын үсэг зурсан байна. Гэвч энэ тайлан нь 2023.06.27‑ны өдрийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын тайланд огт тусгагдаагүй, ийм баримт үйлдсэн, ний дутагдал гарсан талаар *******, ******* нар тухайн үедээ холбогдох хүмүүст ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтийн 11 дүгээр хавсралтад 2023.06.18-ны өдрийн Бараа материалын тооллогын тайлан байгаа нь харагдана.

 

Харин хариуцагч ******* ******* ХК-ийн 2023.06.30-ны өдрийн Салбарын 2023 оны хагас жилийн тооллогын тайлангийн 2 дугаар хүснэгт болон 2023 оны хагас жилийн бараа материалын тооллогын нэгтгэлийн 30 дугаарт 3,717,780 төгрөгийн үнийн дүн бүхий 946 л шатахуун дутсан талаар тусгагдсан байна.

 

9.Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1‑д зааснаар ний нярав нь техникт олгох маягтын дагуу тухайн ээлжийн тооцоог бодож баталгаажуулах,

Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журмын 8 дугаар зүйлийн 8.8 болон Түлш, шатахуун хүлээн авах, олгох журмын 5 дугаар зүйлийн 5.7‑д зааснаар хариуцсан нярав нь тухайн ээлжид олгосон , шатахууны үлдэгдэл, тоолуурын заалтыг фото зургаар баримтжуулан хариуцсан нягтлан бодогчоор хянуулах,

Түлш, шатахуун хүлээн авах, олгох журмын 8 дугаар зүйлийн 8.1‑д зааснаар ний нярав нь тухайн ээлжийн , шатахууны орлого, зарлагын бүртгэлийг санхүүгийн анхан шатны баримт, маягтын дагуу тооцоог бодож баталгаажуулах,

ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.6‑д зааснаар ний үлдэгдлийг тоолуурын заалтыг үндэслэн холбогдох баримтуудын хамтаар дараа ээлжийн няравт хүлээлгэн өгөх, 3 дугаар зорилтын 3.4‑т зааснаар өдөр бүрийн орлого, зарлагын хөдөлгөөний мэдээ, нягтлан бодогч, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэнд мэдээлэх үүрэгтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын дүгнэлтээр нэхэмжлэгч ******* нь 2023.06.14‑ний өдөр SV033 автоцистернийн ний үлдэгдлийг шавхахад ...2426 л байгаа буюу 903 л дутсаныг мэдсээр байж 3329 л ний зарлага гаргасан... гэж шавхсан акт, 2023.06.18-ны өдрийн Бараа, материалын тооллогын тайланд ний зөрүү үүсээгүй байдлаар бичилт хийсэн зөрчил гаргасан болох нь нэгэнт тогтоогдсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.4-т заасан ...санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн... ноцтой зөрчилд хамаарч байх бөгөөд, шавхсан акт, Бараа, материалын тооллогын тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоонд хамаарах анхан шатны баримт гэж үзэх үндэслэлтэй. Энэ үндэслэлээр хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэгч *******ыг 2023.07.26-ны өдрийн Б/487 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд *******ыг урьд эрхэлж байсан Салбарын Захиргааны хэлтсийн ний няравын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.26-ны өдрийн Б/487 тоот *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын 3 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ын 2023.06.27-ны өдрийн D23/49 тоот дүгнэлтийн 4.1 дах заалтад тусгасан дутсан асуудалд ******* оролцоотой эсэхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст хандаж шалгуулсан эсэх талаар хариуцагч тал тодруулж чадаагүй бөгөөд энэ талаарх баримтгүй болохыг дурдав.

 

10.Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

11.Хэрэгт авагдсан ний оператор болон Автосамосвалын операторын ажлын байрны тодорхойлолтууд, гүйцэтгэх захирлын 2022.01.25-ны өдрийн А/20 тоот тушаал, хавсралт болох Нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн тайлан мэдээ хүлээн авах, тайлагнах журам, гүйцэтгэх захирлын 2020.12.31-ний өдрийн А/357 тоот тушаал, хавсралт болох Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн холбогдох хэсэг буюу 4 дүгээр хэсэг болох бараа, материалын бүртгэл гэсэн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар ******* ******* ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА