| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00356/И |
| Дугаар | 148/ШШ2024/00354 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 148/ШШ2024/00354
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 148/ШШ2024/00354 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах, ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... ******* нь ******* *******ны ******* тооцооны төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч ******* нь ******* *******ны ******* тооцооны төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээ, ******* барьцааны гэрээ байгуулан 9,999,606.59 төгрөгийн цалингийн зээл аваад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 8,578,615.19 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 979,431.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,359.80 төгрөг буюу нийт 9,581,406.06 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл нь 9,581,406.06 төгргийн зээлийн үлдэгдэлтэй болно. ******* нь ******* *******наас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг ******* хөх чулуут гудамж, 8-05 тоот хаягтаа оршин сууддаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Зээлдэгч ******* нь ******* *******ны ******* тооцооны төвөөс 2023 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-52833070 тоот зээлийн гэрээ, БГХ-52833070 тоот барьцааны гэрээ байгуулан 9,999,605,59 төгрөгийн цалингийн зээлийг авсан байна.
Тэрээр үедээ Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг ******* чулуут гудамж 8-05 тоот хаягт оршин сууж байсан байх ба одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 179 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг ******* чулуут гудамж 8-05 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй овогт /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ