| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00342/И |
| Дугаар | 148/ШШ2024/00355 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 148/ШШ2024/00355
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 148/ШШ2024/00355 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хүсэлт гаргагч ******* хот ******* дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХХК-ийн салбарын нэхэмжлэлтэй;
******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Н.нь ******* *******тай 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6,228,293 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Банк нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгчийн ******* ******* дахь ******* дансанд 6,228,293 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 25-наас эхлэн төлөлгүй, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 89 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, утсаар ярьж, гэрт нь очиж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,020,683.24 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 402,529.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,130.81 нийт 6,427,343.27 төгрөг хугацаа хэтрүүлэн төлөөгүй байна.
Зээлдэгч овогтой нь ******* замд ажиллаж байгаа бөгөөд аймаг ******* сум 8-р багт оршин сууж байсан. Одоо ******* замд ажиллаж байгаа гэх боловч оршин суугаа хаяг дээрээ байхгүй холбоо тогтоож чадахгүй ор сураггүй алга болж зээлээ санаатайгаар төлөлгүй бидний ажилд хүндрэл учруулж зээл төлөхөөс татгалзан бидний ажилд хүндрэл учруулаад байна. Иймд түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Зээлдэгч Г. нь ******* *******ны тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулан 6,228,293 төгрөгийн цалингийн зээлийг авсан байна.
Тэрээр зээл авах үедээ аймаг, ******* сум, 8 дугаар багт оршин сууж байсан байх ба одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь аймгийн ******* сумын 8 дугаар багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 211 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Хас банк ХХК-ний хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар аймаг, ******* сум, 8 дугаар баг 4 дүгээр хэсэг 76 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй овогт н /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Хас ******* ХХК-нд мэдэгдэхийг аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ