Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00356

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00356

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хүсэлт гаргагч ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гудамж 38 тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй;

******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

... Миний бие 2021 оны 02 дугаар сарын 15-нд 611,800 төгрөгийн бараа зээлсэн. Б.Сэргэлэн нь тухайн үед ******* сумын 2-р багт оршин сууж байсан. /Засаг даргын тамгийн газарт галч хийдэг байсан/ Бараа зээлснээс хойш огт мөнгө төлөөгүй. Хавар ноолуураа самнаад өгнө гэж хэлээд өгөөгүй явсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Зээлдэгч Б.Сэргэлэн нь Д.*******аас 2021 оны 02 дугаар сарын 15ы өдөр 611,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан байна.

Тэрээр зээл авах үедээ ******* аймаг, ******* сум, 1 дүгээр багт оршин сууж байсан байх ба одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.*******ын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* аймаг, ******* сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй Баярсайханы Сэргэлэн /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Д.*******т мэдэгдэхийг ******* аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ