Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00357

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00357

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 128а тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 1990 оны 7 дугаар сард ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарт ажилд орсон. ******* сумын их эмчийн салбарт 1990-1998 оны 7 дугаар сар хүртэл багийн бага эмч, вакцинатор сувилагчаар ажиллаж байсан. 1990-1998 онд хүртэл ажиллаж байгаад 1998 оны 7 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал архив шатахад устаж үгүй болсон тул 1990 оноос 1998 оны 7 дугаар сар хүртэл ажилласан жил тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь 1990 оноос 1998 он хүртэл улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь ******* аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Ч.******* нь ******* сумын их эмчийн салбарт 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага эмчээр, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 7 дугаар сар хүртэл урьдчилан сэргийлэх тарилга, аж ахуйн ажил хариуцсан бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Анагаах ухааны дунд сургуулийн захирал Д.Доржбатын түүнд олгосон 359449 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн тэмдэглэл, ******* аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай ээлжийн амралтын график батлах тухай тушаал, түүний хавсралтад 3-рт ******* эрэмбэлэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, ******* аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай 1992 оны ээлжийн амралтын график батлах тухай тушаал, түүний хавсралт, мөн салбарын 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1993 оны ээлжийн амралтын график батлах тухай тушаал, түүний хавсралт, 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1994 оны ээлжийн амралтын график батлах тухай тушаал, түүний хавсралт, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай бага эмч сувилагч түр хугацаагаар ажиллуулах тухай тушаал, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай ээлжийн амралтын график батлах тухай тушаал, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай ажил дүгнэж шагнал урамшуулал олгох тухай тушаал, ******* аймгийн ******* сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 19998 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай буцалтгүй тусламж олгох тухай тушаал, гэрч , ******* нарын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг тухайн үеийн нэршлээр ******* сумын их эмчийн салбарт 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага эмчээр, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 7 дугаар сар хүртэл урьдчилан сэргийлэх тарилга, аж ахуйн ажил хариуцсан бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ