Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 

П.*******д холбогдох хэргийн талаар

          ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Б.*******

Шүүгдэгч П.*******                                 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, В.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч В.*******, Б.******* нарын давж заалдах гомдлоор П.*******д холбогдох 222300000006 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг,  ******* аймаг ******* сум ******* баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* /Регистрийн дугаар: ИА/

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд ******* аймгийн ******* сум ******* баг Барилгачидын тоот хашаанд байрлах гэртээ иргэн А. үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар П.*******ыг 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх т заасныг баримтлан П.*******д оногдуулсан 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн, цахилгаантай бэлтгэлийн цамцыг хохирогч А. буцаан олгож, ажлын хэсгийн урт 11 см, бариул 9 см хэмжээтэй бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нимгэн хөх судалтай цагаан өнгийн фудволка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, урдаа хөх өнгийн оруулгатай жинсэн өмд 1 ширхэг зэргийг тус тус устгаж,

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тухай хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг тус тус дурдаж,

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж,

8  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Миний бие П.*******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Прокуророос П.*******д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зуйлийн 4 дэх т заасны дагуу яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоосон эсэхийг бүрэн шалгаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож гомдлын үндэслэлээ тодорхой тайлбарлах болно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******гийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан эргэлзээтэй гэж үзэж байгаа шинжээчийн дүгнэлтийг/ шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед үүссэн шарх нь нэвтэрсэн эсэхийг шалгаагүй, өвчтөний түүхэнд бичигдсэнийг үндэслэж дүгнэлт гаргасан. Мөн хэвлийн хөндийд шингэн үүссэн эсэх талаар дурдаагүй байхад дүгнэлтдээ хэвлийн хөндий шингэнтэй гэсэн нь мөн эргэлзээтэй. Шүүх хурлын явцад асуултад шинжээч хариулахдаа ...хүний биений хэвлийн хөндийд тодорхой хэмжээтй шингэн байдаг...үндэслэсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэхээр байна.

Мөн шарханд урсгуур гшн тавьсан уу? өнгөц тавьсан уу, урсгуураар гарч байгаа шингэн хаанаас гарч байгаа зэргийг нягтлаагүй.

Эхогоор /хэвлийн/ бага аарцганад бага шингэнтэй гэжээ. Уг шингэн тухайн шархнаас болж үүссэн эсэхийг тогтоогоогүй.

Нэвтэрсэн шарх нь ямар хэмжээтэй байсныг тогтоогоогүй байхад шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна.

Хохирогчийн биед буюу хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэсэн өвчтөний түүхэнд бичигдсэнийг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй ба өвчтөний түүхэнд урьдчилсан онош/анхны үзлэгээр/ хэлбэрээр тавьсан оношийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9 дүгээр зүйлийн 4 дэх т “...Гэмтлийн зэргийг тогтоохдоо тухайн гэмтлийн төрөл хэлбэр, хэмжээ, байрлал, онцлог зэргийг шинжилгээний бичиг баримтад тусгана гэснийг зөрчсөн байхад шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Тухайн хохирогч А.Ванчиг мэс засал хийгээгүй ба шарх нь ямар нэгэн хүндрэлгүй. Шинжээч нь хохирогчийн биеийг үзсэн боловч гаднаас нь нэвтэрсэн шарх байсан эсэхийг мэдэх боломжгүй. Иймд хэргийг гомдлыг дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогч учруулсан гэмтлийн талаар гэвэл тухайн үед шинжээч томилж Шүүхийн шинжилгээний албаар дүгнэлтийг гаргуулсан. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн шинжилгээ хийлгэж байгаа хүний биеийн байцаалт болон мэргэжлийн эмчийн гаргасан өвчний түүх зэргийг үндэслэн гаргасан байдаг. Хохирогчийг тухайн үед хүлээж авсан гэмтлийн эмч Загдбазар, Түдэв гэх эмч нарыг үзэхэд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай байна. Шархны өргөний хэмжээг багажаар шалгахад хэвлийн хөндий рүү гүн нэвтэрсэн байна гэж дүгнэсэн. Үүн дээр шүүдэгчийн өмгөөлөгч В.*******гийн тухайд шархны гүний хэмжээг нь бичээгүй байна гэж маргадаг. Тэгэхдээ үүн дээр 1 асуудал байгаа нь хэвлийн хөндийд үүссэн шарахыг шинжээч томилсны дараа нь очиж үзэхэд тухайн шарханд боолт хийсэн байдаг. Нэгэнт мэргэжлийн эмч нар хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай хүнд гуурс тавьж боолт хийсэн байсан учраас шархны гүнийг нь үзэх боломжгүй байна гэж үзсэн. Нэвтрэлт гэдгийг тогтоохдоо тухайн шарханд гуурс тавьдаг байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоод “миний биед шарх үүссэн. Тухайн үед миний шарх руу гуурс оруулчихсан байсан ба тэр гуурсаар 2-3 хоног цус, шингэн янз бүрийн зүйлс гарч байсан” гэдэг. Магадгүй анх хүлээж авсан гэмтлийн эмч нар гүний хэмжээг нь бичээгүйгээрээ тухайн шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөх нөхцөл байдал болохгүй юм. Тийм учраас шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба үүнийг анхан шатны шүүх үнэн зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэг хариуцах чадварын тухайд сэтгэцийн шинжилгээ авах шаардлага байгаагүй юм. Хэрэг хариуцах чадварын тухайд Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь т сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэж заасан байгаа. Шүүгдэгчийн тухайд сэтгэцийн хувьд өөрийгөө илэрхийлэх чадамж байна уу? үгүй юу? гэдгийг мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг авсан. Дараад нь яллагдагчаар мэдүүлэг авсан ба өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд сэтгэцийн үр дүн нь хэвийн байна уу? үгүй юу? гэдгийг мэдээж мөрдөгч эргэлзэх нөхцөл байдал үүсээгүй бол заавал сэтгэцийн шинжилгээ хийлгэнэ гэсэн асуудал байхгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь т зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.******* нь  2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим ******* аймгийн ******* сум ******* багийн хэсгийн тоотод хашаанд байх гэртээ иргэн А. маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь

Хохирогч А. “...архи ууж сууж байхдаа ******* над руу “чи хэн юм бэ” би гэрийн эзэн байна” гээд дайраад байсан... би нэг мэдсэн тасарсихсан байсан. Тэгээд гэртээ ухаан ороод сэрсэн чинь гэдсэндээ хутгалуулсан байсан. Бас биеийн энд тэнд зулгарсан шарх гэмтлүүд байна лээ... гэсэн мэдүүлэг,

 Гэрч А. “...өглөө ******* нэг танихгүй залуутай хамт орж ирсэн... орж ирээд тэд нар нийлээд нэг шил Хараа нэртэй 500 грамын архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд *******... тэр танихгүй залуутайгаа нэг нэгэндээ томроод баярхаад маргалдаад байсан тэгэхээр нь би боль тэгдэггүй юм гээд салгасан. ******* тэгэхд гутлынхаа түрийнээс жижигхэн бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд гэдэс рүү нь хатгаад байсан. Цус гарсан. Тэгэхээр нь би хүүе яанаа тэгдэггүй юм гэж хэлээд болиулаад тэр хутгыг нь аваад гэрийнх нь гадаа гаргаад машиных нь тэнд нуучихсан. Тэгэхгүй бол ахиад хутгалчихаж магадгүй эгж бодоод хутгыг нь нуусан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г. “ ... бид нар үлдээд байж байтал Ванчиг, ******* хоёр муудалцаад байсан. Тэгээд тэр хоёр гэрээс гарчихаад буцаж орж ирэхдээ гэдэснээс цус гараад байна гээд надад цамцаа сөхөөд үзүүлж байсан санагдаж байна. Би тухайн үед их согтсон болохоор зарим юмыг сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000000026 дугаартай “иргэн А. биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралт, тархи доргилт, хамрын нурууны баруун талд, баруун өгзөгний дээд т зулгаралт, хүзүүний баруун т, баруун бугалганы гадна т баруун өгзөгний дээд тцус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр үүссэн байх боломжтой. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвдийн хөндийд шингэн хураль гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэж болно Иргэн А. биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.*******ы үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудалд хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, үйлдлийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* “...хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа. Шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед үүссэн шарх нь нэвтэрсэн эсэхийг шалгаагүй, өвчтөний түүхэнд бичигдсэнийг үндэслэж дүгнэлт гаргасан. Мөн хэвлийн хөндийд шингэн үүссэн эсэх талаар дурьдаагүй байхад дүгнэлтэндээ хэвлийн хөндий шингэнтэй гэсэн нь эргэлзээтэй “ шүүх хурлын явцад шинжээч асуултанд хариулахдаа хүний биед тодорхой хэмжээний шингэн байдаг гэсэнд үндэслэсэн, мөн шарханд урсгуур гүн тавьсан уу. Өнгөц тавьсан уу урсгуураар гарч байгаа шингэн хаанаас гарч байгаа зэргийг нягтлаагүй, өвчтөний түүхэнд бичигдсэнийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад  шинжээч нь 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр үүссэн нөхцөл байдалд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу маргааш нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Үзлэгээр, газрын үзлэгт хэвлийн баруун дээд т хавирганы нуман доор ташуу 2 см шархтай, уг шарханд ариун боолт  хийлгэсэн байдалтай байв. Хамрын нурууны баруун талд 0,6х0,3стщм, 6х0,4см, 2х1см улаан хүрэн өнгийн хөнгөн зулгаралттай, зүүн өгзөгний дээд т 7х0,4см, 2х1см улаан хүрэн өнгийн хөндлөн зулгаралттай. Өөр нүдэнд ил харагдах шинээр үүссэн гэх гэмтэлгүй байв гэжээ.

Өвчтний түүхэнд хэвлийн шархаар өвдөнө, баруун цавь руу хатгуулж өвдөнө, нүдний ухархай руу хатгуулна шилэн хүзүү рүү хөшиж өвдөнө...

Бодит үзлэг,шархыг мохоо багажаар шалгаж үзсэн, гүн хэвлий рүү нэвтэрсэн байна. Хэвлийн эхо ...бага аарцагт бага зэрэг шингэнтэй, Онош “ хэвлийн хутгалагдсан нэвт шарх “ гэжээ.

Дээрх  үзлэг болон өвчтөний түүхэнд үндэслэн  шинжээч дүгнэлт гаргасан байх ба үзлэг болон өвчтөний түүхээс зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэлт шинжээчийн дүгнэлтээр хийгдээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан, шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байх тул дүгнэлтийг үнэн зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх , мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

                         Ж.БАТТОГТОХ