Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00359

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00359

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн 16 хорооны ******* 33-5 гудамжний 145а тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* *******/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх өгсөн тайлбартаа:

... Миний бие анх 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын үйлчилгээний тасгийн оёдолчноор ажилд орсон. Ингээд 1991 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл 3 жил 1 сар буюу 37 сар ажилласан. Тус байгууллагад ажилд орсон, гарсан тухай тушаал болон бусад холбогдох нотлох баримтыг Сэлэнгэ аймгийн Төрийн архиваас шүүлгэж үзэхэд ажиллаас чөлөөлөгдсөн тушаал, нотлох баримт олдоогүй тул намайг 1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн ******* сумын ахуйн үйлчилгээний тасагт оёлдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь 1988 оноос 1991 он хүртэл улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Ж.******* нь Сэлэнгэ аймгийн *******ын ахуй үйлчилгээний тасгийн оёдолчны дагалдангаар анх 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орж, 1991 оны 08 дугаар сар хүртэл ажилласан болох нь Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай Ажилд томилох тухай тушаал, тус газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч Д.Нарангэрэлийн ... миний санаж байгаагаар 1988 оны 07 дугаар сарын эхээр манай цехэд ээлжийн оёдолчноор ажилд орж байсан. Ж.Баяржаргал нь Сэлэнгэ аймгийн Баруунхараа руу шилжиж байгаа гэж 1991 оны 08 дугаар сард ажлаасаа гарч байсан... гэх, гэрч Д.Сарангэрэлийн ...би *******ын ахуй үйлчилгээний цехэд 1989 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ажилд оёдолчноор орж ажиллаж байгаад 1994 онд татан буугдах хүртэл ажилласан. Намайг ажилд орж байхад Ж.******* нь нөгөө ээлжийн оёдолчин байсан... гэх, хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-г тухайн үеийн нэршлээр Сэлэнгэ аймгийн *******ын ахуй үйлчилгээний тасагт 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ