Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2016/0165

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, А******й т****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох ...НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь үндэслэлгүй, хууль бус болохыг тогтоож, НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг НХААГ-т даалгах тухай нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******й т****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*********л нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

... А******й т****т ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэрэгт А******й т****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.М*********л би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А******й т****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. М*********л нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох ...НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь үндэслэлгүй, хууль бус болохыг тогтоож, НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг НХААГ-т даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч А******й т****т ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч А******й т****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*********л нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А******й т****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох ...НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь үндэслэлгүй, хууль бус болохыг тогтоож, НХААГ-15/0047 тоот тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг НХААГ-т даалгах тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч А******й т****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*********лыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ           Ц.ОДМАА