| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00276/И |
| Дугаар | 148/ШШ2024/00361 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2024/00361
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 148/ШШ2024/00361 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 1014б тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 1014б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие нь Б.тэй 2020 онд танилцаж хамтран амьдарч байгаад бидний дундаас 2021 оны 07 дугаар сарын 23-нд хүү төрсөн. Миний бие нь өмнө өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан бөгөөд төрсний гэрчилгээ авах үед өмнөх нөхөр болох р овоглогдсон юм. Одоо миний бие с гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүү нь өөр овоглуулах гэтэл шүүхээр эцэг тогтоолгох шаардлагатай гэх хариу өгсөн. Иймд 2021 оны 07 дугаар сарын 23-нд төрсөн хүү ын төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоож өгнө үү!гэх
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие Ц.*******тэй 2020 онд танилцан хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү төрсөн. ******* нь өмнө нь өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан учраас хүүхдийн төрсний гэрчилгээг авахдаа өмнөх нөхрийн нэрээр овоглосон байсныг саяхан мэдсэн. Иймд эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би хүү Б.ын төрсөн эцэг нь мөн болно! гэх
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ын төрсөн эцэг Б. мөн болохыг тогтоолгохыг хүссэн байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2019 оноос эхлэн нэг гэр бүлд хамтран амьдарсан байх ба тэдний дундаас хүү Б. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн байна.
Хэдийгээр хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч биологийн эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан -ыг шүүх хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.ын биологийн эцгийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3180 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...Б. нь Б.ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай... тухай хариуг шүүхэд ирүүлжээ.
Шинжээчийн дүгнэлт шүүхэд ирсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн ба шүүх хуралдааныг товлон зарлахад хариуцагч Б. ...ДНК-ийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна, би хүү Б.ын төрсөн эцэг нь мөн... гэх тайлбарыг гаргасан байна.
Г. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б.ын эцэг мөн болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3180 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл зохигчид 2019 оноос эхлэн нэг гэр бүлд хамтран амьдарсан нь тэдний шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б. нар нь хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд мөн гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.******* нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ...Эх овогтой *******ийн жирэмслэлтийн 39-40 дэх долоо хоног, төрөлт 2 дахь, 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн 10 цаг 25 минутад 3240 жинтэй, 54 см өндөртэй хүү хэвийн төрүүлсэн нь үнэн болно гэх ....тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.
Мөн зохигчид нь нэг гэр бүлд хамтран амьдарсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд мөн хуулийн 23.2-д зааснаар хариуцагч хүүхдийн эхтэй эр эмийн харилцаатай байсан болох нь зохигч нарын тайлбар, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн чанартай баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар эцэг эхийг тогтооход хариуцагч эцэг эхтэй эр эмийн харилцаатай байсныг нотлох баримтыг үндэслэнэ гэж заасны дагуу зохигч нарын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******ийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн хүү Б.ын төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.7-д заасныг тус тус баримтлан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.ын төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ